Витамин С ихээр агуулдаг байгалийн 10 эх үүсвэр

2020-09-26
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

З.БАТЦЭЦЭГ

Витамин С  нь эд эсийг залуужуулж, дархлааг бэхжүүлж мөн төмрийг шингээхэд тус болдог. Бас ханиад томууны эсрэг хүчтэй тэмцэгч гэгддэг. Эрдэмтдийн зөвлөж байгаагаар хоногт авах тун эмэгтэйчүүд 75мг, эрэгтэйчүүд 90 мг байдаг байна. Гэхдээ  витамин С-г хэрэглэхийн тулд заавал эмийн сан явах хэрэггүй. Байгалийн бүтээгдэхүүнээс хоногийн тунгаа авцгаах боломж байна.

1.  Гуава. Халуун орны энэ ховорхон жимс жагсаалтыг тэргүүлж байна. Апельсинаас тав дахин илүү витамин С түүнд агуулагддаг байна. Их хурц үнэртэй, исгэлэн амттай. Тал стакан гуава жимсэнд 188мг витамин С агуулагддаг ба ердөө 56 ккал. 

2. Улаан чинжүү. Зөвхөн цитрусын төрлийн жимсэнд С витамин байдаг гэж боддог бол та андуурч байна. Улаан чинжүүнд түүнээс хамаагүй их байдаг. Мөн тэрээр А витаминаар баялаг. Тал аяга хэрчсэн чинжүү 142 мг витамин С агуулдаг бөгөөд  20 ккал байдаг.  Болгосон чинжүүнд 116 мг витамин С байдаг.  

3. Киви. Дундаж хэмжээтэй киви жимс идэхэд та 70 мг витамин С авна.  46 ккал.  

4.  Жүрж. Хүмүүсийн дуртай жимсний нэг. Дундаж апельсин 70 мг витамин С агуулдаг, 62 ккал. Хэрвээ  та шүүсийг нь уухыг илүүд үздэг бол  180мл шүүс нь 61-93мг С аминдэм агуулдаг ба 79-84 ккал.  

5. Ногоон чинжүү. Нэг жижиг ногоон чинжүү 60мг витамин С агуулдаг, 15 ккал, болгосон нь  ердөө 51 мг. 

6. Бэрсүүт жүржийн шүүс: Тал бэрсүүт жүрж нь 39 мг витамин С агуулдаг, 52 ккал. Харин 180 мл  шүүс нь 50-70 мг витамин С агуулдаг, 71-86 ккал.  

7. Ногооны шүүс. Олон төрлийн ногооны шүүс нь олон янзын витаминтай ба тэр дундаа С ихээр агуулдаг. Улаан лоолийн шүүс бол ликопинээр баялаг. Энэ нь антиоксидант ба олон хүнд өвчин ба тэр дундаа хорт хавдрын эсрэг үйлдэлтэй. 180 мл ногооны шүүсэнд 50 мг витамин С агуулдаг, 34 ккал. 

8. Гүзээлзгэнэ. Энэ жимс нь эслэг ихтэй, антиоксидант. Тал стакан гүзээлзгэнэд 49 мг  витамин С агуулдаг, 27 ккал. 

9. Брюссель байцаа. Энэ ногоонд ганц л дутагдал бий, хүүхдэд тохирохгүй. 100 мг байцаанд 48 мг витамин С агуулдаг, 28 ккал. 300 мкг ховорхон байдаг витамин  к агуулагддаг. 

10. Канталупа амтат гуа. Дундаж амтат гуаны 1\4 нь  47 мг витамин С агуулдаг,  51 ккал.  

Эх сурвалж: goodhouse.ru

Л.Оюун-Эрдэнэ: Д.Ганзориг Ерөнхий шүүгч байгаа цагт нэг ч газрын наймаачинд хариуцлага тооцож чадахгүй

Л.Оюун-Эрдэнэ: Д.Ганзориг Ерөнхий шүүгч байгаа цагт нэг ч газрын наймаачинд хариуцлага тооцож чадахгүй

11 цаг 47 мин
Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын гишүүд рүү гаднын бүртгэлгүй дугаараас мессеж илгээсэн байхыг үгүйсгэхгүй

Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын гишүүд рүү гаднын бүртгэлгүй дугаараас мессеж илгээсэн

13 цаг 27 мин
С.Эрдэнэболд: Анхны төрт улсынхаа нэрийг жижигрүүлж, хотоо нэрлэх шаардлага байна уу?

С.Эрдэнэболд: Анхны төрт улсынхаа нэрийг жижигрүүлж, хотоо нэрлэх шаардлага байна уу?

13 цаг 34 мин
Х.Нямбаатар: Хүннү хотыг корпорацийн зарчмаар байгуулна

Х.Нямбаатар: Алтанбулаг, Сэргэлэн сумын 33 мянган га газрыг авч, Хүннү хот байгуулна

13 цаг 45 мин
ОХУ Европын холбооноос малын гаралтай бүтээгдэхүүн импортлохыг хориглов

ОХУ-ын хөдөө аж ахуйн хяналтын зохицуулах байгууллага /Россельхознадзор/-аас  

13 цаг 51 мин
Лос Анжелес орчимд дахин шинэ түймэр гарчээ

Лос-Анжелес хотоос хойд зүгт 80 км-ийн зайд орших Хьюз мужид шинэ том түймэр дэгдсэн б

13 цаг 51 мин
Их цагийн хүрдний нэгэн дуртгал

Ямархан төрөлхийтөн бээр их цагийг урьтаж мэдэх буй

19 цаг 36 мин
О.Алтангэрэлийг “Ардчилсан Хууль зүйн сайд” хэмээсэн нь хууль бус хөрөнгийг хамгаалах улс төрийн эхлэл үү

Сүүлийн өдрүүдэд улс төрийн халуун сэдэв болсон нэг хууль бий. Бараг л 2024 оны сүүлчээс су

19 цаг 36 мин
Даваагийн Цогтбаатарын оронд Г.Занданшатар, А.Адьяасүрэн, Д.Тогтохсүрэн, С.Чинзориг нарын хэн нь УИХ-д орох вэ?

УИХ-ын 2024 оны сонгуулиар гарч ирсэн 126 гишүүнээс анхны чуулганы хугацаанд нэг гишүүн нь ява

19 цаг 36 мин