Лос Анжелес орчимд дахин шинэ түймэр гарчээ

2025-01-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

К.АНУ

Лос-Анжелес хотоос хойд зүгт 80 км-ийн зайд орших Хьюз мужид шинэ том түймэр дэгдсэн байна. Гал 38 метр квадрат талбайг хамарсан тухай  Ройтерс агентлаг мэдээлсэн байна. 

 

Өнгөрсөн лхагва гаригт гарсан түймэр хүчтэй салхи болон хуурайшилт ихтэй байгаагийн улмаас хурдан тархаж эхэлсэн гэж хэвлэлийн мэдээнд тэмдэглэжээ. Шинэ түймэр дэгдсэнтэй холбоотойгоор ойролцоогоор 31 мянган хүнийг аюултай бүсээс нүүлгэн шилжүүлэх шаардлагатай гэж Лос-Анжелес дүүргийн шериф Роберт Луна хэвлэлд ярьсан байна.

Лос Анжелесийн гал түймрийн албаны дарга Энтони Марроне Өмнөд Калифорнид 1100 орчим гал сөнөөгч өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа бол Хьюз мужид 4000 гаруй гал сөнөөгч ажиллаж байна гэжээ.

2025 оны нэгдүгээр сарын 7-нд эхэлсэн ой хээрийн түймрийн улмаас Калифорни мужид томоохон байгалийн гамшиг нүүрлээд байна. Аврах албаны мэдээлснээр, 12.3 мянга гаруй барилга аль хэдийн сүйдэж, 24 хүн амь үрэгдэж, 10 хүн сураггүй алга болсон гэж ABC News-ийн мэдээнд дурджээ.

Сүүлийн хэдэн долоо хоногт хууль сахиулах байгууллагууд гал түймрийн шалтгааныг шалгаж, хэд хэдэн хэрэг үүсгэсэн гэдгийг албаны эх сурвалжууд хэвлэлд мэдээлжээ.  Галын шалтгааны талаар томоохон хэвлэлүүд, тухайлбал “Блүүмберг” цахилгааны утас тасарсан байж болзошгүй гэж мэдээлсэн бол “Вашингтон Пост” шинэ жилийн баярын салют буудуулсантай холбоотой байж болзошгүй гэж тэмдэглэжээ.

AccuWeather-ийн ахлах цаг уурч Жонатан Портер хэлэхдээ, түймэр нь АНУ-ын орчин үеийн хамгийн өндөр өртөгтэй гамшгийн нэг болж байна гэсэн байна.

Эх сурвалж: polit.mn

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

6 цаг 21 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

6 цаг 22 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17