
Д.АРИУН
Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс төрд асар их нөлөө үзүүлдэг байна. Энэ тухай баримтуудыг дэлгэсэн нийтлэлийг The Economist сэтгүүл бичсэн байна. Тодруулбал, Азийн нийгэм дэх христийн цөөнхийн жин асар их байгаа ба Азийн бүс нутагт Христийн шашны нөлөө улам бүр нэмэгдсээр байгаа аж. Энэ тухай The Economist сэтгүүлийн нийтлэлд тэмдэглэсэн байна.
Тухайлбал, Христийн шашин бол Өмнөд Солонгосын нийгэмд хөдөлгөгч хүч гэж үзэх хэмжээнд үнэлдэгддэг. Энэ нь боловсролын салбарт болон бүс нутгийн элитүүдийн дунд цөөнхийн статусыг давж гардаг байна.
Уг нийтлэлд “Өмнөд Солонгос бол Азийн хамгийн Христийн шашинтантай орнуудын нэг бөгөөд иргэдийн 30 орчим хувь нь өөрсдийгөө энэ шашныг шүтдэг гэж үздэг” тухай болон Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс төрд асар их нөлөө үзүүлдэг” гэж өгүүлжээ.
Эх сурвалж: polit.mn