
Т.САЙХАН
УИХ-ын гишүүн Г.Дамдинням өөрийн цахим хуудастаа Боловсролын сайд П.Наранбаярын зөвлөх Д.Гантулгыг "За байз Боловсролын сайд солигдчихсон билүү. Энэ "Зөвлөх" гэх хуулиар ямар ч хариуцлага хүлээх үүрэггүй, эрхгүй нөхөр л энэ салбарт туйлаад байгаа дуулдаад байдаг одоо бүүр ил гараад шийдвэр яриад явдаг боллоо! Бөөр бөгсөндөө Толгой мөрөн дээрээ баймаар байх юм" хэмээн бичсэн билээ.
Тэгвэл түүний хариуд Д.Гантулга " Г.Дамдинням аа, чамд рэкетлүүлнэ гэж байхгүй шүү. Амныхаа зоргоор чалчаад байж болохгүй Би хуулийн дагуу ажлаа хийж байна. Та УИХ гишүүн байж ШУТИС-ийн томилгоонд ингэж шатаад яваа нь тэгээд зөв үү" гэлээ.
Сануулахад, Боловсролын сайд П.Наранбаярын зөвлөх Д.Гантулга Багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээтэй холбоотой асуудлаар зарим хэвлэлд тайлбар өгсөн байдаг. Тодруулбал тэрээр "Багшийг үнэлэхдээ эцэг, эх, менежерээс асуудаг байсан. Өөрөөс нь өөр хүмүүсээс тухайн багшийн талаар асууж үнэлж болохгүй. Иймд багшаас хичээл зааж байгаа сэдвээр нь шалгалт авдаг болохоор журам өөрчлөгдсөн" гэж байв.
Эх сурвалж:www.polit.mn