
©Collage / Shutterstock/Fotodom
2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын 68 цэргийн албан хаагч оролцоно гэж " Вьетнам ньюс" сонин мэдээлсэн байна.
Тус сонинд бичсэнээр, Ялалтын баярын парадад Вьетнамын Ардын армийг төлөөлөн оролцох Армийн офицеруудын нэгдүгээр сургуулийн цэргийн алба хаагчид эрчимтэй бэлтгэлд хамрагдаж байгаа аж.
Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа нь "Вьетнам, Оросын уламжлалт найрамдал, иж бүрэн стратегийн түншлэлийн үндэс" гэдгийг хэвлэлийн мэдээнд тэмдэглэжээ. .
Тавдугаар сарын 9-нд Москвад айлчлах урилгыг “Азийн олон орны удирдагчдад” илгээсэн гэж ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Андрей Руденко өмнө нь мэдээлж байсан. Урилгыг хүлээн авсан удирдагчдын дунд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Вьетнамын Коммунист намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга То Лам нар багтаж байна.
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Андрей Белоусовын хэлснээр Москвад болох Ялалтын парадад тус улстай найрсаг харилцаатай 19 орны армийн төлөөлөл уригдсан байна.
Эх сурвалж: polit.mn