ОХУ Европын холбооноос малын гаралтай бүтээгдэхүүн импортлохыг хориглов

2025-01-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

К.АНУ

ОХУ-ын хөдөө аж ахуйн хяналтын зохицуулах байгууллага /Россельхознадзор/-аас  2025 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн Европын холбооноос шүлхий өвчинд өртөмтгий мал, амьтны гаралтай бүтээгдэхүүнийг ОХУ-ын нутаг дэвсгэрээр нэвтрүүлэх, дамжин өнгөрөхийг түр хугацаагаар хориглох болсноо зарлалаа. Энэхүү арга хэмжээ нь шүлхий өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх зорилготой гэж тус газраас тайлбарласан талаар profile.ru мэдээлжээ.  

Еврокомиссоос малын гаралтай бүтээгдэхүүний шилжилт хөдөлгөөнийг хянах хангалттай арга хэмжээ авахгүй байгаагаас болж ийм шийдвэр гаргасан гэж Россельхознадзор мэдэгдсэн байна.  

ХБНГУ нь 2025 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр тус улсад сүүлийн 37 жилийн хугацаанд анх удаа шүлхий өвчний дэгдэлт бүртгэгдсэн талаар Дэлхийн малын эрүүл мэндийн байгууллагад мэдэгдсэн билээ. Тодруулбал, Бранденбург хотын нэгэн фермээс илэрч бүртгэгджээ. Шүлхий өвчний дэгдэлт бүртгэгдсэнтэй холбоотойгоор Европын Комисс халдварын голомтыг тойрсон 10 км-ийн радиустай хорио цээрийн бүс тогтоожээ.

Оросын хөдөө аж ахуйн зохицуулах байгууллага нь шүлхий өвчин гарах болсон нэг шалтгаан нь Украины нутгаар дамжин ЕХ-ны нутаг дэвсгэрт малын хяналтгүй шилжилт хөдөлгөөн байсантай холбоотой гэж үзсэн байна. Малын гаралтай өвчин тархах магадлалтай зам нь Украин, Польш, Герман улсаар дамждаг бөгөөд энэ нь Чех, Болгар, Румын, Словени, Нидерланд зэрэг Европын хэд хэдэн оронд аюул учруулж байна гэж тус газрын тайланд дурдсаныг хэвлэлийн мэдээнд тэмдэглэжээ.

Германд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Австрали, Аргентин, Канад, Казахстан, Мексик, Уругвай, Өмнөд Солонгос зэрэг хэд хэдэн улс Германаас импортлох бараа бүтээгдэхүүнд түр хязгаарлалт тогтоосон бол ЕХ-ны гишүүн Бельги, Ирланд, Нидерланд, Польш улс хяналтаа чангатгасан байна.

Эх сурвалж: polit.mn

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

6 цаг 19 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

6 цаг 20 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17