Л.Оюун-Эрдэнэ: Д.Ганзориг Ерөнхий шүүгч байгаа цагт нэг ч газрын наймаачинд хариуцлага тооцож чадахгүй

2025-01-24
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын өнөөдрийн /01.24/ чуулганы нэгдсэн хуралдаанаар “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлсэн юм. Тогтоолын төсөлтэй холбогдуулан асууж байгаа гишүүдийн асуултад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Хотын дарга Х.Нямбаатар, Засгийн газрын гишүүд хариулж өглөө. 

УИХ-ын гишүүн Ө.Шижир:-Энэ бол Улаанбаатар хотын зургаа дахь төлөвлөлт. Хамгийн сүүлд 2006 онд баталсан ч хэрэгжилт 29 буюу хэрэгжүүлж чадаагүй. Тиймээс Х.Нямбаатар даргад маш их даалгавар ирж байна.Улаанбаатар хотын түүхэн байгаагүй хамгийн их төсөв, мөнгөтэй дарга бол Х.Нямбаатар. 2012 онд Э.Бат-Үүл хотын дарга болж байхад 337 тэрбум төгрөгийн төсөвтэй байсан бол өнөөдөр 3 их наяд 800 тэрбум төгрөг нэмэх нь 500 сая бондын төсөвтэй байгаа. Улаанбаатар хотод өөрийн гэсэн биеийн тамирын талбайтай сургууль цэцэрлэг, ногоон байгууламжтай эмнэлэг байхгүй. Үүнийг үе үеийн хотын дарга газрыг нь олгоод, барилга орон сууц болгосон. Үүнд ямар хариуцлага тооцох вэ. Мөн Их тэнгэрийн амнаас бусад Богд уулын амыг байгаль орчны сайд нар аялал жуулчлалын нэрээр газрыг нь олгочихсон. Бүгд орон сууцны хороолол барьсан. Аялал жуулчлалын хэлбэрээр ашиглаагүй үүнд ямар хариуцлага тооцох вэ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: -Одоо байгаа Ерөнхий шүүгч Д.Ганзориг байгаа цагт нэг ч газрын наймаачинд хариуцлага тооцож чадахгүй. Яагаад гэхээр энэ бүх газрын цаана нууцаар байранд орсон, Сууц өмчлөгчдийн холбоотой хуйвалдсан нөхдүүд бүгд шүүгч. Удахгүй О.Алтангэрэл сайд шүүгч нарын асуудлыг оруулж ирэх байх. Үүн дээр сонсгол хийх ёстой.Байгаль орчны яам газар олгох нь буруу гэж Ерөнхий сайдын хувьд үзэж байгаа. Отог гэдэг бол буулгаад авч явж болох аялал жуулчлалын бүсүүд. Харамсалтай нь Зайсанд баригдсан отгууд маань том хотууд болчихсон байна. Бид үүнийг шийдэхээс аргагүй. УИХ ажлын хэсэг гаргаад отгуудаа яах вэ гэдэг шийдвэр гаргах ёстой. Хариуцлага тооцохгүйгээр явбал бид отог байшин болдог асуудалтайгаа л байна. Яг авлигатай тэмцээд эхлэхээр манай парламентын гишүүдээс хэлээд өрөвдөөд эхэлдэг шүү. Нэг мэдэхэд л нөгөө талд гарчихсан байдаг. Тиймээс авлигатай тэмцье гэж байгаа бол нэг талдаа гараад тэмцмээр байгаа юм. Боливол бүр больчихмоор байгаа юм. Хэрэг хаанаа гацаад байгааг бүгд мэдэж байгаа. Хэний байшин баригдаад байгаа нь тодорхой. Буулгая гэхээр хувийн өмчийг буулгасан болчихоод. Отог байшин болсон хотод ерөнхий төлөвлөгөө байх ямар ч боломжгүй.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар: - "Эрдэнэс Баянбогд" хүрэн нүүрсний орд. Үүн дээр төр хувийн түншлэлийн урилгыг байгууллагуудад хүргүүлсэн ч нийслэл 20-иос дээш хувийн урьдчилгаа амлаж байж цахилгаан станц барих боломжтой юм билээ. Үүний шийдвэл 300 мегабайтын цахилгаан станц баригдах боломжтой гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

шинэ юм хийе гэж битий үргүй зардал гаргаачээ байгаа юмаа л сайжируулаад өгөөчээ
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

6 цаг 19 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

6 цаг 20 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17