Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын гишүүд рүү гаднын бүртгэлгүй дугаараас мессеж илгээсэн байхыг үгүйсгэхгүй

2025-01-24
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаанаар “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Ерөний сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлсэн юм.

Тэрээр "Эрхэм хүнд монголчуудаа, эрхэм хүндэт нийслэлчүүдээ

Засгийн газар "Алсын хараа- 2050" хөтөлбөрт туссан зорилго зорилтоо ханган ажиллахын тулд олон жил шийдэгдээгүй зангилаа асуудлуудад төвлөрч үе шаттай шийдвэрлэж байна. Олон жил гацсан хөгжлийн төслүүдийн цаана улс дамнасан далд зохион байгуулалт байсан нь нууц биш. Сүүлийн өдрүүдэд Ураны гэрээ, Гашуунсухайт-Ганцбоомтын хил холболтын төмөр зам холбох гэрээ байгуулах үед жагсаал цуглаан зохион байгуулж, УИХ-ын гишүүдэд гаднын бүртгэлгүй дугаараас мессеж илгээх зэрэг олон нөлөөллийн ажил явсан байхыг үгүйсгэхгүй. Энэ бол олон нийтэд нөлөөлөх ажил байсныг үгүйсгэхгүй. Хамтарсан Засгийн газраас танилцуулсан хөгжлийн 14 мега төслийн Эрдэнэбүрэнгийн УЦС, Ураны гэрээ, Гашуунсухайт-Ганцбоомтын төмөр зам холбох гэрээ байгуулахыг дэмжсэн УИХ-ын дарга, эрхэм гишүүдэд талархаж байна. 

Цаг хугацаа явах тусам үнэн баримт, үнэн түүх цаасан дээр үлддэг. Монгол Улсын Засгийн газраас нийслэлийн дэд бүтцийг хөгжлийг дэмжих жил болгон зарласан билээ. Энэ нь нийслэлд тулгамдсан асуудлыг УИХ, Засгийн газар, төрийн байгууллагууд, ААН, иргэд ойлголтоо нэгтгэж, нийслэлийг дэмжих үндсэн оршил нь юм.

Хот бол өөрөө амьд организм. Биеийн дархлааг бүхэлд нь сайжруулахтай ижил нийслэлийн асуудлыг цогцоор нь шийдэх шаардлагатай. Дэлхийд сайн ба муу гэсэн хот байхгүй. Харин ерөнхий төлөвлөгөөгөө зөв ба буруу хийсэн, хэрэгжүүлсэн, хэрэгжүүлээгүй гэсэн ганцхан ялгаа байдаг гэж судлаачид хэлсэн байдаг. Улстөрчид шинж тэмдэгтэй зууралдах бус эрдэмтэн судлаачдын зөвлөгөөг даган суурь шалтгааныг шийдвэрлэх нь төд зам юм. Шуурхай штабыг байгуулан ажиллаж байна. Штабын бүрэлдэхүүнд парламентад суудалтай улс төрийн намын дарга нар, үе үеийн хотын даргаар ажиллаж байсан эрхмүүд нийслэл Улаанбаатар хотын гамшгийн хэмжээнд хүрсэн асуудлыг улс төрөөс ангид шийдвэрлэхийн төлөө эр зориг гарган ажиллаж байгаад талархаж байна.

Ерөнхий сайдын шууд удирдлага дор хотын ерөнхий төлөвлөгөөний ажлын хэсэг ажиллаж байна. Нийслэлийн асуудал бол улстөржих асуудал биш юм" гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn 

уншигч
Оюун-Эрдэнийг дэмждэг, амжилт, мега төслүүдээ хэрэгжүүлэх нь зөв, шүүх, прокурорт зөв салхи нээхгүй бол дотроосоо ялзарч идээ бээр бугласан учраас шүүх дээр очоод хулгай авлигын нам улс төр бизнесийнхний хэргүүд гацдаг, хэрэгсэхгүй болдог, тэдэнд ашигтай хууль бус шийдвэрийг шүүгчид гаргадаг, үнэндээ 1990 оноос хойш шүүхийн байгууллага, шүүгчид, прокурорууд хулгай авлигад идэгдсэн, барьцаалагдсан, мөн, гааль, ашигт малтмал, байгаль орчин, зам тээвэр, эрчим хүч, усны газар, гм чухал яам агентлагуудын дарга удирдлага, мэргэжилтнүүд ялгаагүй өөрийн ажлын байр эрх мэдэл албан тушаалаа ашиглан бүгд хулгай авлигад идэгдсэн, бүгд тэрбумтангууд болсон нь үнэн шүү,
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

6 цаг 15 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

6 цаг 15 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17