О.Алтангэрэлийг “Ардчилсан Хууль зүйн сайд” хэмээсэн нь хууль бус хөрөнгийг хамгаалах улс төрийн эхлэл үү

2025-01-24
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.БАЯР

 

Сүүлийн өдрүүдэд улс төрийн халуун сэдэв болсон нэг хууль бий. Бараг л 2024 оны сүүлчээс сураг нь гарч эхлээд байсан юм. Тэр хуулийг товчлоод, Хөрөнгө хураах хууль гэж нэршчихсэн. Албан ёсоор бол “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай” хууль юм байна.

Энэ хуулийн анхдагч хуулийн төсөл болон түүнийг дагалдуулж боловсруулсан бусад хуулийн төслийг Засгийн газрын энэ долоо хоногийн ээлжит хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ.

Хөрөнгө хураах хуулийг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл санаачлан боловсруулж байгаа юм байна. Тэрбээр уржигдар Засгийн газрын хуралдааны дараа “…Өнөөдөр Засгийн газраас түүхэн шийдвэр гаргалаа. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд зааснаар Засгийн газар өөрөө гэмт хэрэгтэй тэмцэх ёстой. Үүн дотор авлигын гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг нь багтдаг. Өнгөрсөн жилүүдэд иргэдийн зүгээс баялгийн шударга бус хуваарилалт, төрийн өндөр дээд албан тушаал хашиж байгаа этгээдүүд баяждаг асуудал дээр маш бухимдалтай байсан. Үндсэн хуульд “…Монгол Улсын иргэн шударгаар өмчтэй байх эрхтэй” талаар заасан байдаг. Шударгаар шүү. Харамсалтай нь, энэ үгийг утга гажуудсан, үүнд хуулийн хариуцлага тооцдоггүй гэх иргэдийн бухимдал байсан.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улс гурван ч удаа Өршөөлийн хууль баталсан. Үүний хоёрт нь албан тушаалтны гэмт хэргийг бүтэн хамруулсан. Нэгт нь хэсэгчилсэн. 2015 онд Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль гаргасан. Үүнд 35.4 их наяд төгрөгийн хөрөнгө багтсан. Тэр үед улсын төсөв зургаан их наяд байсан. Ингээд өнгөрсөн жилүүдэд албан тушаалтнуудад хариуцлага тооцох, хөрөнгийг хураах асуудал байнгын бэрхшээлтэй явж ирсэн.Үүний шалтгаан нь хууль эрхзүйн орчин байсан. Монгол Улсад шударга бусаар хэн ч хөлжих ёсгүй. Нэн ялангуяа нийтийн албан тушаалтан төрийн албан тушаалтнууд. Тиймээс нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах, нөхөн төлүүлэх тухай анхдагч хууль мөн бусад 17 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах авлигын багц хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо” гэв.

Тэрээр уг хуулийн талаар өнгөрсөн намар, 2024 оны аравдугаар сарын 9-нд ч олон нийтэд тайлбарлаж байсан юм. Тэгэхэд “…Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Авлигын эсрэг хуулийн эхний танилцуулгыг хийлээ. Энэ хуульд нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгө, орлогыг хураах тухай анхдагч хуулийн төслийн анхны танилцуулгыг хийсэн.

Дээрх анхдагч хууль нь 40 гаруй зүйл, 200 гаруй заалттай. Энэ удаагийн намрын чуулганы хугацаанд амжиж Засгийн газраас УИХ-д өргөн барих зорилготой байгаа. Энэ хууль батлагдсан тохиолдолд ямар нэг хөөн хэлэлцэх хугацаа, шалтаг тайлбар сонсохгүйгээр татвар төлөөгүй, орлогоо нотолж чадаагүй буюу хууль бус хөрөнгийг хураах нөхцөл бүрдэх юм. Үүнийг ч Монголын ард түмэн шаардаж байгаа. Ингэж байж авлигын эсрэг хийх тэмцэлдээ амжилт гаргана” гэсэн юм.

Товчхондоо, О.Алтангэрэл сайдын яриад байсан хууль ажил хэрэг болох шат руугаа орчихлоо. Тэгмэгц түүн рүү чиглээд “сум” нүүж байна. Түүнийг “…Ардчилсан Хууль зүйн сайд хөрөнгө хураах гэлээ” хэмээн нүдэж эхлэв. Яг үнэндээ “…Ардчилсан Хууль зүйн сайд” гэж хэн ч байх ёстой юм, “…Хөрөнгө хураах гэлээ” гэж хууль бусаар олсон хөрөнгөө хэлж болдог ч юм уу, үгүй ч юм уу. Ямартай ч хууль бус хөрөнгийг хамгаалах улс төр ингээд зогсохгүй байж мэдэх юм. О.Алтангэрэлийг “…Ардчилсан Хууль зүйн сайд” гээд хатгаж байгаа нь эхлэл ч байж мэдэх юм.  Учир нь энэ хуулийн сураг гарсны дараа хууль бус хөрөнгийг хамгаалах улс төр идэвхжиж, тэр нь он гараад бужигнаж байгаа улс төрийн акцуудтай ч холбогдож байгаа талаар эх сурвалжууд хэлж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 24. БААСАН ГАРАГ. № 15 (7511)

 

 

уншигч
хулгай авлигаар хууль бусаар олсон хөрөнгийг хураах нь зөв, бүр 1990 оноос эхлэлтэй төрийн улсийн өмч хөрөнгийг үнэгүйгээр өөрсдийн болгож авсан, хөрөнгөжсөн хулгайч нарын хөрөнгө бол суурь нь улсын өмч шүү, үгсэн тохирсон зохион байгуулалттай мафи бүлэглэл
Х.Тэмүүжин: Архивыг бүтнээр нь айл руу гаргасан албан тушаалтанд эрүүгийн хариуцлага тооцох гэхэд төрийн том шагнал өгч байсан

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн ү

6 цаг 26 мин
Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүлжээ

6 цаг 33 мин
Гаагийн шүүхийн давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр Д.Эрдэнэбалсүрэн сонгогджээ

Гаагийн шүүхийн давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр Д.Эрдэнэбалсүрэн сонгогджээ

7 цаг 5 мин
Дөрөвдүгээр сард болох бөхийн барилдааны хуваарь

Дөрөвдүгээр сард болох бөхийн барилдааны хуваарь

11 цаг 10 мин
Н.Учрал: Ерөнхийлөгч асан Х.Баттулгын "Төгрөг нуур"-ын ордыг бид ярих ёстой

өрийн тэргүүн байсан Х.Баттулга Үндэсний баялгийн сангийн хуулиа хэрэгжүүлж ордуудын 34, 51 хувийн төрд авъя гээд хөдөө орон нутгаар яриад явж байгаа. Үгээрээ биш үйлдлээрээ үзүүлэх хэрэгтэй. Тантай нэр холбогддог "Төгрөг нуур"-ын ордыг бид ярих цаг ирсэн.

11 цаг 15 мин
Ялалтын маршал амьдралынхаа хайрыг Буриадаас олсон түүх

Тэрээр Курскийн тулалдаанд, Берлиний ажиллагаа болон Аугаа эх орны дайн

16 цаг 59 мин
Инженер, технологийн дээд боловсрол” төслийн төгсөгчид эх орондоо ирлээ

Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа “Инженер, технологийн дээд болов

17 цаг 4 мин
Ухаа худгийн төсөл УИХ дээр гацав уу

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ оны хоёрдугаар сарын 17-нд “Тавантолгойн

17 цаг 4 мин
Эрүүл мэндийн салбарын алба хаагчид 259 зөрчлийн хэрэгт холбогджээ

Алтан гарт, цагаан нөмрөгтөн эмч нарын баярын өдөр гуравдугаар сары

Өчигдөр 15 цаг 39 мин
Дээд шүүх ИЗНН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзжээ

Дээд шүүх ИЗНН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзжээ

Өчигдөр 13 цаг 32 мин