Ухаа худгийн төсөл УИХ дээр гацав уу

Уржигдар 06 цаг 00 мин
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ оны хоёрдугаар сарын 17-нд “Тавантолгойн ордын нэг хэсэг болох “Ухаа худаг”-ийн ордыг М-Си-Эс группийн охин компани болох “Энержи ресурс” компанид хэрхэн олгосныг шалгаж, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулах захирамж гаргасан.  Улмаар ажлын хэсгийг ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл ахалж, эхний байдлаар  санал дүгнэлтээ өнгөрсөн хоёрдугаар сарын 26-нд  Засгийн газарт танилцуулсан билээ.   Тэрхүү санал дүгнэлтийг УИХ-аар хэлэлцүүлэх асуудал хүлээгдэж байна.

Ажлын хэсгийн дүгнэлтэд Засгийн газрыг төлөөлж Үйлдвэр худалдааны сайд “Энержи ресурс” компанитай гарын үсэг зурсан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай гэрээ гэх баримт бичиг нь  хууль бус, зөрчилтэй гэрээ байна гэж үзсэн.  Үндсэн хууль, Засгийн газрын тухай хууль болон  тухайн үед үйлчилж байсан болон одоо үйлчилж байгаа Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн үйлдэл болсон гэж дүгнэжээ.  Түүнчлэн энэ асуудлаар УИХ 2007 онд тогтоол гаргаж, Таван толгой орд газар, тэр дундаа “Энержи Ресурс” компанийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийн талбай нь стратегийн ач холбогдол бүхий орд газарт хамруулчхаад байхад энэ ордын талаар гэрээ хийгээд хэн нэгэн этгээдэд шууд эзэмшүүлэх  эрх нь тухайн үеийн Үйлдвэр худалдааны сайдад байгаагүй байна. Мөн тухайн үеийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг үзэхэд, энэ асуудлыг судална, эргэж танилцуулахыг Үйлдвэр худалдааны сайдаар ажиллаж байсан Х.Наранхүүд, мөн асуудлыг эргэн шийдвэрлүүлэхийг тухайн үеийн Ерөнхий сайдад УИХ-аас даалгаж шийдвэрлүүлсэн байхад энэ бүх процессыг зөрчсөн шийдвэр гарчээ. Тэгэхээр Ухаа худаг ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод авах 2007 оны УИХ-ын тогтоол биелээгүй, өдийг хүртэл зөрчигдөж явсан байна” гэсэн дүгнэлтийг гаргаад байна. 

Засгийн газар хэлэлцээд Ухаа худагтай холбоо санал дүгнэлтийг УИХ-аар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзсэн.     Гэвч одоог хүртэл УИХ-ын хэлэлцэх асуудлын дараалалд Ухаа худагтай холбоотой асуудал орж ирээгүй байна. Уг нь  “Ухаа худагтай холбоотой асуудал УИХ-аар орж ирвэл өөрийн итгэл үнэмшлээр ард түмэнд ашигтай байдлаар шийднэ” гэх байр суурийг олон гишүүн илэрхийлээд байна. Ухаа худгийн төсөл УИХ дээр гацав уу. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 31. ДАВАА ГАРАГ. № 58 (7555)

 

Үнэлгээний журам задруулсан гишүүдийг олж тогтооно гэжээ

Үнэлгээний журмыг задруулсан гишүүдийг олж тогтооно гэжээ

15 цаг 21 мин
Баялгийн сан ба “Баянхонгорын хоёр”

Монголчууд бүхий л шат, дамжлагадаа нутгархах буюу жалга довны үзлийг хэрэгжүүлдэг.

19 цаг 40 мин
Намууд нэгдэж Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдээд эхэллээ

Монголын улс төр дэх жижиг намуудын хөдөлгөөн төдийлэн анхаарал татаад байдаггүй юм.

19 цаг 40 мин
Трампын тариф эдийн засгийн уналт авчрах уу

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд эргэн ирснээс хойшхи хамгийн том

19 цаг 40 мин
Х.Тэмүүжин: Архивыг бүтнээр нь айл руу гаргасан албан тушаалтанд эрүүгийн хариуцлага тооцох гэхэд төрийн том шагнал өгч байсан

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн ү

Уржигдар 16 цаг 38 мин
Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 16 цаг 30 мин
Гаагийн шүүхийн давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр Д.Эрдэнэбалсүрэн сонгогджээ

Гаагийн шүүхийн давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр Д.Эрдэнэбалсүрэн сонгогджээ

Уржигдар 15 цаг 59 мин
Дөрөвдүгээр сард болох бөхийн барилдааны хуваарь

Дөрөвдүгээр сард болох бөхийн барилдааны хуваарь

Уржигдар 11 цаг 53 мин
Н.Учрал: Ерөнхийлөгч асан Х.Баттулгын "Төгрөг нуур"-ын ордыг бид ярих ёстой

өрийн тэргүүн байсан Х.Баттулга Үндэсний баялгийн сангийн хуулиа хэрэгжүүлж ордуудын 34, 51 хувийн төрд авъя гээд хөдөө орон нутгаар яриад явж байгаа. Үгээрээ биш үйлдлээрээ үзүүлэх хэрэгтэй. Тантай нэр холбогддог "Төгрөг нуур"-ын ордыг бид ярих цаг ирсэн.

Уржигдар 11 цаг 48 мин
Ялалтын маршал амьдралынхаа хайрыг Буриадаас олсон түүх

Тэрээр Курскийн тулалдаанд, Берлиний ажиллагаа болон Аугаа эх орны дайн

Уржигдар 06 цаг 05 мин