Т.САЙХАН
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Энэхүү тайлантай холбогдуулж УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:- Том төслүүд, эдийн засгийн тоо баримтаа илүү хэлээд байгаа болохоос биш иргэний ардчилал, хуулийн засаглал руу юу хийсэн юм бэ гэдэг үзүүлэлт маш сул байна. Төмөр замын хил холболттой холбоотой асуудлыг хэлэлцэх үеэр Ерөнхий сайд маш ноцтой үг хэлсэн. Монгол Улсад хариуцлага алдагдсаны жишээ байх. Монгол Улсын Засгийн газар өөрийнхөө хийсэн гэрээг өөрөөсөө олохгүй, айл гэрээс энэ гэрээг олж ирлээ гэсэн. Үндэсний аюулгүй байдал бараг хялгасан дээр тогтож байгаа юм шүү гэдэг үг хэлсэн. Яахаараа Засгийн газрын архив дотор байгуулсан гэрээ нь байхгүй болчихдог юм. Хариуцаж байсан албан тушаалтан нь юу хийж байдаг юм. Засгийн газар өөрөө өөрийнхөө дотор байгаа алдаа завхарлыг, төр өөрийнхөө дотор байгаа авлига гэх юм уу, ашиг сонирхол гэж хэлэх юм уу зүйлийг олж тогтоож чадахгүй байж алдаагаа яагаад иргэний хувийн амьдрал, бизнес эрхлэгчдийн бизнес дундаас босгож ирээд байгаа юм бэ. Энэ бол манай ардчиллыг хойш татсан сул үзүүлэлтийн нэг шүү. Монгол Улсын албан тушаалтан архивыг бүтнээр нь айлын тал руу гаргахад бид эрүүгийн хэрэг үүсгээд хариуцлага тооцох гээд явахад тэрийг нь таслан зогсоогоод төрийн том шагнал өгч байсан. Энэ мэт галзуурал чинь төр дотор байгаа хариуцлагагүй байдлыг өөгшүүлээд байгаа юм аа. Сүүлд Засгийн газар их аюултай үйлдэл хийж байна лээ, түүхийг өөрчлөх гэж оролдсон шүү. Эцсийн дүндээ юмыг гацаадаг хулгай хийдэг, гадны гар хөл бодог хэсэг нь эх орончид болж хувираад бизнесээ босгох гэж явдаг, хууль дагаж амьдрах гэж оролддог хэсэг нь дайсан болоод хувирчихсан уу, яасан. ийм мэдээллийг ингэж бохирдуулж болохгүй. Монгол Улсын ардчилал яагаад ингэж дампуураад байгаагийн шалтгаан энэ танхим дотор ч байгаа. Парламентын чуулганы толгой дээр гүйцэтгэх эрх мэдлийн толгой гараад суучихдаг улс байхгүй шүү. энэ улсыг гурван даргын улс обллоо, авторитор дэглэм бий болчихлоо эдгийн илэрхийлэл сандал суудлын хуваарилалт. Ерөнхий сайд нь парламентынхаа толгой дээр гараад суудаг улс хаана байна вэ. Та бүхэн бусад ардчилсан улсын парламентын дотоод зохион байгуулалтыг хараарай, Ерөнхий сайд нь гишүүнийхээ суудал дээр сууж байгаа. УИХ ын гишүүдийн толгой дээр сууячихаад даргалж байгаа юм шиг ярьж болохгүй" гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn