Трампын тариф эдийн засгийн уналт авчрах уу

Өчигдөр 06 цаг 00 мин
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.НЯМСҮРЭН

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд эргэн ирснээс хойшхи хамгийн том эдийн засгийн бодлогын шинэчлэлт ирэх лхагва гарагаас эхлэн хэрэгжих гэж байна. Америкийн “Чөлөөлөх өдөр” хэмээн Трампын зүгээс нэрлэж байгаа энэ бодлогын хүрээнд АНУ-тай худалдаа хийж буй улс орнууд харилцан ижил татвар төлөх, ингэснээр өнгөрсөн онд гэхэд 1.2 их наяд ам.долларт хүрсэн АНУ-ын худалдааны алдагдлыг бууруулах үндсэн зорилготой юм. Тарифыг нэмэгдүүлснээр Америкийн худалдааны оргил үе ирж, дотоодын үйлдвэрлэл нэмэгдэх болно хэмээн ерөнхийлөгч Трамп харж байна. Тэр хоёр дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдохдоо “Америкийг дахин агуу болгохын төлөө” хэмээн уриалан гарч ирсэн. Тиймээс энэ уриагаа хоосон лоозон байлгахгүйн тулд улс орнуудтай худалдааны тэнцэлтэй ашигтай хамтрах, эсвэл өндөр татвар төл хэмээн шахалт үзүүлж байгаа нь Трампын хэмээн нэрлэгдэж буй “Худалдааны дайн”-аар илэрч буй.

“Худалдааны дайн”-ы хүрээнд Трамп тус улсын хамгийн том худалдааны түнш Канад, Мексик, Хятадын бараа бүтээгдэхүүнээс гадна импортын бүх ган, хөнгөн цагааны бараа, гадаадын автомашин, автомашины сэлбэг хэрэгсэлд 25 хувийн татвар ногдуулахаар болсон. Тэр өнгөрсөн долоо хоногт хөрш Канад улсын шинэ Ерөнхий сайд Марк Карнитай татварын асуудлаар ярилцсан бөгөөд хоёр улсын удирдагч аль аль нь тун тааламжтай уулзалт болсон хэмээн дүгнэсэн ч ирэх лхагва гарагаас хэрэгжих тариф Канадын бараа бүтээгдэхүүнд ч мөн хамаатай хэвээр байна. Энэ сарын 2-ноос эхлэн цахилгааны хагас дамжуулагч, микрочип, эмийн импортын бүх бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулах шийдвэр хэрэгжиж эхлэх юм. Мөн дарсны импортод ч энэ харилцан татвар ногдож байгаа учир АНУ-ын олон жилийн түнш Европын Холбооны улс орнуудад, тэр дундаа дарсны үйлдвэрлэлд гойд байр суурь эзэлдэг Итали, Франц, Бразил зэрэг улс орнууд ч энэ татварт хамаарч эхлэх нь. Тэгвэл Трампын худалдааны дайны энэ нөлөө зөвхөн бүс нутгийн төдийгүй дэлхийн эдийн засат төсөөлж байснаас богино хугацаанд сөргөөр нөлөөлж болзошгүй болж байгааг эдийн засгийн шинжээчид дүгнэн бичиж байна.

 

Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 1. МЯГМАР ГАРАГ. № 59 (7556)

 

ОЙЛГОЁ, ХҮНДЭЛЬЕ, ДЭМЖЬЕ

Жил бүрийн 4 дүгээр сарын 2-ний өдрийг олон нийтэд Аутизмыг таниулах өдөр болгон сарын турш

1 цаг 50 мин
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбарын эрх зүйн орчныг шинэчилнэ

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, дүрэм, журмыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг

1 цаг 53 мин
З.Дашдаваа: Эрдэнэтийн 49 хувь, Хөгжлийн банк,нүүрсний хэргийг шийдэж чадсан

З.Дашдаваа: Эрдэнэтийн 49 хувь, Хөгжлийн банк,нүүрсний хэргийг шийдэж чадсан

3 цаг 3 мин
“Эрдэнэс Тавантолгой” ХК: Ногдол ашгийг энэ сард олгоно

“Эрдэнэс Тавантолгой” ХК: Ногдол ашгийг энэ сард олгохоор болно

4 цаг 45 мин
Н.Учрал: Х.Баттулгад асуудлаа шийдэх долоо хоногийн хугацаа өгнө, үгүй бол дараагийн арга хэмжээг авна

Н.Учрал: Ерөнхийлөгч асан Х.Баттулгад асуудлаа шийдэх долоо хоногийн хугацаа өгч байна

5 цаг 22 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АТГ-ын дарга З.Дашдавааг улираан томилох саналаа танилцуулжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АТГ-ын дарга З.Дашдавааг улираан томилох саналаа танилцуулжээ

5 цаг 32 мин
Гашуунсухайтын дараах “газын дайн”-ы сураг

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гашуунсухайтын гэрээнээс болоод сайн гөвүүлсэн. Хоёр он дамнуулаад, сүүлийн х

11 цаг 49 мин
Долоо дахь Ерөнхийлөгчид зүтгэх АН-ын зургаан улстөрч

Засагт хамтарсан АН-ынхны дотоод улс төр задгай хэвээрээ л үргэлжилж буй. Тэдний нэг хэсэг нь

11 цаг 49 мин
Г.Дамдинням: Боловсролын яам ХҮН намын хүний нөөцийн яам болсон

УИХ-ын гишүүн Г.Дамдиннямтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

11 цаг 49 мин
Үнэлгээний журам задруулсан гишүүдийг олж тогтооно гэжээ

Үнэлгээний журмыг задруулсан гишүүдийг олж тогтооно гэжээ

Өчигдөр 10 цаг 19 мин