
Т.САЙХАН
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаараа "Бүлгийн гишүүдээ үнэлэх үнэлгээний журмын төсөл"-ийг нууцын журмаар танилцуулж, хаалттай хэлэлцсэн ч гишүүд эсэргүүцсэн учир баталж чадалгүй хойшлуулсан.
Тэгвэл өчигдрийн хуралдаанаараа тус журмаа хэлэлцэн батална гэсэн мэдээлэл байсан ч батлаагүй байна. Харин бүлгийн дарга Л.Мөнхбаатар албаны нууц задруулж, бүлгийн хуралд хаалттай хэлэлцсэн асуудлыг сэтгүүлчдэд задалсан гишүүдийг олж, тогтоохоор ажиллаж байна. Хэрэв иймэрхүү зүйл дахин давтагдвал улс төрийн хариуцлага яриад явна" гэжээ. Түүнчлэн журмыг яваандаа батлах бөгөөд бүлгийн дэд дарга А.Ариунзаяад санал нэгтгэгдэж байгаа аж. Гишүүд журамд оруулах саналаа бүлгийн дэд дарга А.Ариунзаяад бичгээр өгч байгаа гэнэ.
Бүлгийн гишүүдийн үнэлгээний журмаар бүлгийн гишүүдэд оноо өгч, Засгийн газар, намын бүлгийн шийдвэр, өргөн барьсан хуулийг дэмжихгүй, эсрэг байр суурь илэрхийлсэн тохиолдолд 10 оноо хасдаг байх юм. Уг журмын төсөлд хамгийн их оноогоо хасуулсан буюу удаа дараа бүлгийнхээ гаргасан шийдвэрээс эсрэг байр суурь илэрхийлж, оноогоо хасуулсан гишүүддээ нам цаашдаа улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй буюу сонгуульд нэр дэвшүүлэхгүй, ямар нэгэн албан тушаалд томилохгүй байхаар журамд тусгах юм.
Эх сурвалж:www.polit.mn