
Т.САЙХАН
Олон Улсын Эрүүгийн Шүүх /ГААГ/-ийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн тус шүүхийн Давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
ОУЭШ-ийн дүрмийн 14 дэх заалт, Дотоод журмын 4 дэх заалтуудад зааснаар Танхимын Ерөнхийлөгчийг шүүгчдийн олонхийн саналаар сонгодог бөгөөд танхимийн шүүгчид санал нэгтэйгээр Монгол Улсаас сонгогдсон шүүгч Д.Эрдэнэбалсүрэнг сонгосон байна.
Шүүгч Д.Эрдэнбалсүрэн нь ОУЭШ-ийн шүүгчдийн сонгуульд өрсөлдөн хамгийн олон санал авч эхний тойрогт сонгогдсон бөгөөд, 2024 оноос тус танхимын шүүгчээр ажиллаж байгаа бөгөөд 2025-2026 онд тус танхимын Ерөнхийлөгчөөр ажиллах болжээ.
Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчдийн Давж заалдах шатны танхим нь 5 шүүгчтэй бөгөөд тус шүүхийн хүрээнд гаргасан шийдвэр, өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэдэг, хамгийн шилдэг, туршлагатай шүүгч нараас бүрдсэн дээд шатны танхим юм.
Эх сурвалж:www.polit.mn