Инженер, технологийн дээд боловсрол” төслийн төгсөгчид эх орондоо ирлээ

Уржигдар 06 цаг 00 мин
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.УРТНАСАН

 

Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл 2014 оноос эхлэн 12 дахь жил дээ үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол Улсад мэдлэг чадвар сайтай инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх боловсон хүчний нөөцийг бэхжүүлж, сургалтын орчин чанарыг шинэчлэн  сайжруулах зорилгоор үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ зорилгын хүрээнд нийт 1000 оюутан, багш, судлаачийг Япон Улсад суралцуулахаар төлөвлөсөн бөгөөд одоогийн байдлаар бакалаврын хамтарсан хөтөлбөрөөр 292, коосэн хөтөлбөрөөр 177, магистр 37, доктор 104, зэргийн бус богино хугацааны сургалтаар 488 гээд нийт 1098 оюутан, багш, судлаачид хамрагдсанаас 1035 нь суралцан төгсөж, эх орондоо амжилттай ажиллаж байна.

Энэхүү төслийн нэг хэсэг болох “Хамтарсан судалгаа” хөтөлбөрийн хүрээнд МУИС, ШУТИС, ХААИС-ийн хамтарсан судалгааны 26 баг Япон улсын 60 гаруй их сургууль, судалгааны хүрээлэнтэй хамтран ажиллаж дээрх гурван их сургуулийн сургалт судалгааны орчин нөхцлийг сайжруулахаар лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулжээ. Түүнээс дурдвал 16.9 сая ам.долларын 686 нэр төрлийн 3629 ширхэг олон улсын түвшинд нийцсэн тоног төхөөрөмжийг суурилуулсан гэнэ.

12 жилийн хугацаанд Монгол Улсад Япон Улсын их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгээс 370-аад зочин судлаач ирж бакалаврын хөтөлбөр шинэчлэлт, хамтарсан судалгаа, эрдэм шинжилгээний ажилд оролцон, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд 339 өгүүлэл хэвлүүлж, нэлээд олон патент бүртгүүлэх, ашигтай загварын гэрчилгээ авах эрхтэй болж, төслийн хүрээнд гарааны таван компани байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна.

Харин 2025 оны гуравдугаар сарын 28-ны өдөр сүүлийн 12 төгсөгчид эх орондоо ирлээ. Энэ удаагийн Япон Улсын “Эзэн хаан”-ы гэж нэрлэгдэх шилдэг их сургуулиудад орон нутгаас сонгогдон бэлтгэгдсэн сурагчид яваад ирж байгаагаараа онцлогтой. Тэдний долоо нь механик инженер, үлдсэн нь архитектур болон БХО инженерийн боловсролыг Японы Нагаоки, Тоёохаши, Нагояа, Кюүшюү, Киото, Күмамото зэрэг сургуулиудад эзэмшээд ирж буй. Мөн Магистрын зэрэгт дэвшин дөрвөн жилийн хугацаанд суралцсан Б.Шагдарын мэдлэг чадвар бусдыгаа манлайлсан чадварыг төслийг хэрэгжүүлэгчид болон Японы тал сайшаан магтаж байсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 31. ДАВАА ГАРАГ. № 58 (7555)

 

Үнэлгээний журам задруулсан гишүүдийг олж тогтооно гэжээ

Үнэлгээний журмыг задруулсан гишүүдийг олж тогтооно гэжээ

15 цаг 48 мин
Баялгийн сан ба “Баянхонгорын хоёр”

Монголчууд бүхий л шат, дамжлагадаа нутгархах буюу жалга довны үзлийг хэрэгжүүлдэг.

20 цаг 7 мин
Намууд нэгдэж Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдээд эхэллээ

Монголын улс төр дэх жижиг намуудын хөдөлгөөн төдийлэн анхаарал татаад байдаггүй юм.

20 цаг 7 мин
Трампын тариф эдийн засгийн уналт авчрах уу

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд эргэн ирснээс хойшхи хамгийн том

20 цаг 7 мин
Х.Тэмүүжин: Архивыг бүтнээр нь айл руу гаргасан албан тушаалтанд эрүүгийн хариуцлага тооцох гэхэд төрийн том шагнал өгч байсан

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн ү

Уржигдар 16 цаг 38 мин
Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 16 цаг 30 мин
Гаагийн шүүхийн давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр Д.Эрдэнэбалсүрэн сонгогджээ

Гаагийн шүүхийн давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр Д.Эрдэнэбалсүрэн сонгогджээ

Уржигдар 15 цаг 59 мин
Дөрөвдүгээр сард болох бөхийн барилдааны хуваарь

Дөрөвдүгээр сард болох бөхийн барилдааны хуваарь

Уржигдар 11 цаг 53 мин
Н.Учрал: Ерөнхийлөгч асан Х.Баттулгын "Төгрөг нуур"-ын ордыг бид ярих ёстой

өрийн тэргүүн байсан Х.Баттулга Үндэсний баялгийн сангийн хуулиа хэрэгжүүлж ордуудын 34, 51 хувийн төрд авъя гээд хөдөө орон нутгаар яриад явж байгаа. Үгээрээ биш үйлдлээрээ үзүүлэх хэрэгтэй. Тантай нэр холбогддог "Төгрөг нуур"-ын ордыг бид ярих цаг ирсэн.

Уржигдар 11 цаг 48 мин
Ялалтын маршал амьдралынхаа хайрыг Буриадаас олсон түүх

Тэрээр Курскийн тулалдаанд, Берлиний ажиллагаа болон Аугаа эх орны дайн

Уржигдар 06 цаг 05 мин