Эрүүл мэндийн салбарын алба хаагчид 259 зөрчлийн хэрэгт холбогджээ

Уржигдар 15 цаг 39 мин
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ч.БЯМБАХАЖИД

Алтан гарт, цагаан нөмрөгтөн эмч нарын баярын өдөр гуравдугаар сарын 30-ний өдөр тохиодог билээ. Тэгвэл уг өдрийг тохиолдуулан “Эмчийнхээ эрхийг хамгаалцгаая” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн ажлын албанаас санаачилан зохион байгуулж, эмч нарт тулгамдаж буй зүйлс болон эрүүл мэндийн салбарт үүсээд байгаа олон асуудлыг хэлэлцэхээр салбарын мэргэжилтэнүүд цугларсан юм. Мөн эмч нарын эрх зүйн байдлын талаар прокурорын урьдчилан сэргийлэх хэлтсээс мэргэжилтэн оролцуулж эмч нарт эрх зүйн талаас нь мэдээлэл өглөө.

“Эрүүл мэндийн салбарын нөхцөл байдлыг сайжруулахын төлөө хэлэлцэж байна”

Сүүлийн таван жилийн хугацаанд эрүүл мэндийн салбарт нилээдгүй том ахиц гарчээ. Тухайлбал, эрхтэн шилжүүлэн суулгахтай холбоотой эмчилгээнүүд зэрэг олон эмчилгээ үйлчилгээг үзүүлж чаддаг болжээ. Ингэснээр иргэдийн санхүүгийн дарамт буурч, гадагшаа явах урсгал багасаж байгаа аж. 
“Гэвч чадаж байсан зүйлээ дэмжихгүйгээр унагачихаар дахин гадагшаа урсах урсгал нэмэгдэж, иргэдийн итгэл алдарч байна. Эрүүл мэндийн салбарт үүсэж буй зөрчлүүд болон прокурорын хэлснээр 2024 онд зөрчлийн хуулиар шийдэх боломжтой, гэмт хэргийн чанартай зүйлсийн тоо буурсанг харуулж байна. Гэтэл дахин бидэнд ийм асуудал үүсэж байгаа нь хариуцлагын даатгал, эмчид ажилтай холбоотойгоор ямар нэгэн хүндрэл гарсан тохиолдолд ажлын байранд үүссэн нөхцөл байдлыг өмгөөлж, хамгаалах тогтолцоо дутуу байгаа юм. Тиймээс эдгээрийг сайжруулахын төлөө хэлэлцүүлэг хийж, эмч нараа сонсож, эндээс гарч буй зүйлийг цааш нь уламжлах, шинэ хууль хүртэл санаачлах боломж байгаа” хэмээн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хэлж байсан юм.
Түүнчлэн эрүүл мэндийн салбарын цахимжилт асар хоцрогдолтой явж байгаа аж. Тодруулбал, Сангийн яам эрүүл мэндийн салбарыг цахимжуулахаар 19 сая долларыг дэлхийн банктай гэрээ хийн, санхүүжилт авсан боловч ажил хэрэгжээгүйн улмаас санхүүжилт буцаан татагджээ. Уг асуудлыг АТГ шалгаж байгаа гэдгийг тэрээр нэмж дурдлаа. 

“2025 оны гуравдугаар сарын 1-ний байдлаар эрүүл мэндийн салбарынхантай холбоотой 18 зөрчил бүртгэгджээ”

2023-2025 оны гуравдугаар сарын 1-ний байдлаар нийт 259 зөрчилд эмнэлэг, эрүүл мэндийн салбарын албан хаагчид холбогдсон статистик гарсныг албаныхан мэдээллээ. Он тус бүрээр нь авч үзвэл 2023 онд 58 зөрчил бүртгэгдэж шалгагдсаны 26 нь нийслэлд, 32 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харин өнгөрсөн онд 183 зөрчил бүртгэгдсэний 101 нь нийслэлд, 82 нь орон нутагт гарчээ. 2025 оны гуравдугаар сарын 1-ний байдлаар 18 зөрчил бүртгэгдсэний найм нь нийслэлд, 10 нь орон нутагт бүртгэгджээ. 
Энэ үеэр эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын эрхийг хамгаалахтай холбогдуулан эмч, эмнэлгийн байгууллагын төлөөллүүд байр сууриа илэрхийлж, саналаа хуваалцлаа. 
Нийслэлийн Өргөө амаржих газрын эдийн засаг, санхүүгийн зөвлөх Г.Хонгор “Эрүүл мэндийн салбарын эмч ажилтнуудын эрхийг хамгаалахтай холбогдуулан зарчмын хоёр саналыг дэвшүүлж байгаа. Нэгдүгээрт, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлс харьцангуй бага байдаг. Нөгөө талаасаа хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой тусламж үйлчилгээг үзүүлэхэд мэргэжлийн өндөр ур чадвар шаардлагатай байдаг. Эдгээр асуудлыг зохицуулахад цалин хөлс бага боловч нийгмийн баталгааг нь урт хугацаанд орон сууцны ипотекийн зээлээр дамжуулан, төрийн бодлогоор зохицуулах боломжтой гэж үзэж байна. Сүүлийн үед эрүүл мэндийн салбарын ажилчид ажлаасаа халшрах, гадагшаа явж ажиллах тохиолдол элбэг болсны нэг шалтгаан бол энэ юм. Хоёрдугаарт, эмч нар мэргэжлийн алдаа эндэгдэл гаргах нь түгээмэл болж байна. Үүнээс гарах эрсдэлийг хаахын тулд мэргэжлийн хариуцлагын даатгалыг хэрэгжүүлж, санхүүгийн байгууллагууд энэ асуудал дээр анхаарал хандуулах хэрэгтэй байна” гэлээ. 
Харин хөдөө, орон нутгийн эмнэлгийн байгууллагад тулгамдаж буй асуудлуудын талаар Булган аймгийн Хишиг-Өндөр сумын эмч Ч.Тэшигмаа “Бидэнд хүний нөөц, тоног төхөөрөмжөөс эхлээд олон асуудал үүсдэг. Сум, орон нутагт ажиллаж байгаа эмч нарын хувьд зөвхөн эх баригч эмч төрөлтөө хариуцна, зүрх судасны эмч зүрх судсаа л үзнэ гэсэн юм байхгүй. Бүх л хэсэгт хүрч ажилладаг. Хуулийн заалтыг сонсож байхад орчин нөхцөл бүрдүүлээгүй тохиолдолд эмчилгээ үйлчилгээ үзүүлбэл хариуцлага хүлээнэ гэсэн байна. Хөдөө эмнэлгээс хол газарт хэн нэгэнд тусламж үзүүлэх болбол тухайн нөхцөлдөө тохируулан ажиллахаас өөр арга бидэнд байхгүй шүү дээ” гэв. 

Эх сурвалж: polit.mn

Үнэлгээний журам задруулсан гишүүдийг олж тогтооно гэжээ

Үнэлгээний журмыг задруулсан гишүүдийг олж тогтооно гэжээ

8 цаг 18 мин
Баялгийн сан ба “Баянхонгорын хоёр”

Монголчууд бүхий л шат, дамжлагадаа нутгархах буюу жалга довны үзлийг хэрэгжүүлдэг.

12 цаг 37 мин
Намууд нэгдэж Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдээд эхэллээ

Монголын улс төр дэх жижиг намуудын хөдөлгөөн төдийлэн анхаарал татаад байдаггүй юм.

12 цаг 37 мин
Трампын тариф эдийн засгийн уналт авчрах уу

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд эргэн ирснээс хойшхи хамгийн том

12 цаг 37 мин
Х.Тэмүүжин: Архивыг бүтнээр нь айл руу гаргасан албан тушаалтанд эрүүгийн хариуцлага тооцох гэхэд төрийн том шагнал өгч байсан

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн ү

Өчигдөр 16 цаг 38 мин
Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 16 цаг 30 мин
Гаагийн шүүхийн давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр Д.Эрдэнэбалсүрэн сонгогджээ

Гаагийн шүүхийн давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр Д.Эрдэнэбалсүрэн сонгогджээ

Өчигдөр 15 цаг 59 мин
Дөрөвдүгээр сард болох бөхийн барилдааны хуваарь

Дөрөвдүгээр сард болох бөхийн барилдааны хуваарь

Өчигдөр 11 цаг 53 мин
Н.Учрал: Ерөнхийлөгч асан Х.Баттулгын "Төгрөг нуур"-ын ордыг бид ярих ёстой

өрийн тэргүүн байсан Х.Баттулга Үндэсний баялгийн сангийн хуулиа хэрэгжүүлж ордуудын 34, 51 хувийн төрд авъя гээд хөдөө орон нутгаар яриад явж байгаа. Үгээрээ биш үйлдлээрээ үзүүлэх хэрэгтэй. Тантай нэр холбогддог "Төгрөг нуур"-ын ордыг бид ярих цаг ирсэн.

Өчигдөр 11 цаг 48 мин
Ялалтын маршал амьдралынхаа хайрыг Буриадаас олсон түүх

Тэрээр Курскийн тулалдаанд, Берлиний ажиллагаа болон Аугаа эх орны дайн

Өчигдөр 06 цаг 05 мин