Х.Нямбаатар: Хүннү хотыг корпорацийн зарчмаар байгуулна

2025-01-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын өнөөдрийн /01.24/ чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.  Чуулганы нэгдсэн хуралдаанд 72 гишүүн оролцож байгаа бөгөөд хуралдааны эхэнд Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.   Энэхүү хуулийн төслөөр  Шинэ Зуунмод хотыг Хүннү хот болгон өөрчилж байгаа юм. 

 УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат: -2024 оны зургадугаар сарын 5-ны өдөр Шинэ Зуунмод хотын тухай хуулийг баталсан байна. Өнөөдөр хотынхоо нэрийг өөрчилж байгаа юм байна. Зарим нэг төөрөгдөл, ёс заншил, түүх соёлтойгоор холбоход ач холбогдолтой юм.  Хүннү хот маань байршлын хувьд хаана баригдах юм бэ. Дагуул хот болох юм байна. Өөр дагуул хот бий болгох юм уу?

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар: -2024 оны тавдугаар сард УИХ-аас Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. УИХ-ын тогтоол гарч, хот тосгодыг шинээр байгуулах тухай тогтоол хавсралтаар батлагдсан. Энэ хүрээнд хотын захын хоёр дүүрэг буюу Налайх, Багануурыг улсын зэрэглэлтэй хот болгохоор шийдвэрлэсэн. Төвийн зургаан дүүргийн нэгж дээр 14 хот байгуулахаар төлөвлөсөн. Улаанбаатарын дагуул хот Шинэ Зуунмод, Баганхангай, Агросити, Шаргаморьт гэсэн хотуудтай байна.  Шинэ Зуунмод хот анх удаа корпорацийн зарчмаар байгуулагдахаар хуульчлагдсан. Өөрөөр хэлбэл Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сумын нутгийн 33 мянган га газрыг авч, хот байгуулна. Шинэ нисэх онгоцны буудал орчимд гэсэн үг. Одоо дэд бүтцийн шугам сүлжээний ажлыг хийгээд дуусч байна. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр энэ хотын эрчим хүчний эх үүсвэрийг хийхдээ сэргээгдэх эрчим хүч буюу цэвэр эрчим хүчээр хийх тендерийг зарлах гэж байгаа. Улаанбаатар хотоос тодорхой хөрөнгө гаргаж, цэвэрлэх байгууламжийн тендерийг гуравдугаар сард зарлана. ТЭЗҮ-г хийж дууссан. Дагуул хот болох Хүннүгийн 20 хувийг Төв аймаг, 80 хувийг Улаанбаатар хот эзэмшиж, корпорацийн зарчмаар явна. Дулаан хангамжтай холбоотой судалгааг Хөшигийн хөндий орчимд хийхээр төлөвлөж байна. Хотын дэд бүтцийн ажлын дараа төсөл сонгон шалгаруулалт хийсний үндсэн дээр 150 мянган хүний суурьшил бүхий аялал жуулчлал, тээвэр ложистикийн хот байгуулахаар зохион байгуулж байна.

Эх сурвалж:www.polit.mn 

уншигч
Оюун-Эрдэнэ, Нямбаатарыг дэмждэг, амжилт
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

6 цаг 24 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

6 цаг 25 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17