Даваагийн Цогтбаатарын оронд Г.Занданшатар, А.Адьяасүрэн, Д.Тогтохсүрэн, С.Чинзориг нарын хэн нь УИХ-д орох вэ?

2025-01-24
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ГАРЬД

 

УИХ-ын 2024 оны сонгуулиар гарч ирсэн 126 гишүүнээс анхны чуулганы хугацаанд нэг гишүүн нь явахаар болсон. УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатар Дээд шүүхийн 2024 оны арванхоёрдугаар сарын 11-ний тогтоолоор ял шийтгүүлсэн. УИХ-ын тухай хуулийн 9.1-д “…Дараах тохиолдолд гишүүний бүрэн эрх энэ хуулийн 7.3-т заасан хугацаанаас өмнө дуусгавар болох үндэслэл болно” гээд 9.1.5-д “…Гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон” хэмээн заасан. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатарын бүрэн эрх 2024 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдрөөс дуусгавар болсон. Гэвч УИХ-ын холбогдох Байнгын хороод энэ асуудал дээр байр сууриа бөөрөнхийлж, мань гишүүн ч хуулиудыг өөрийнхөөрөө тайлбарлаад баллаж өгч байна. Уг нь хууль нь хэрэгждэг улсад бол Даваагийн Цогтбаатар 2024 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр Ордонд сууж байгаа өрөөгөө хүлээлгэж өгөх учиртай юм.

Ер нь бол, ингэж цаг аваад УИХ-ын гишүүн хэвээр үлдэх хуулийн ямар ч арга чарга, гарц гаргалгаа байхгүй л дээ.

Даваагийн Цогтбаатарыг УИХ-ын гишүүн хэвээр торгоож байгаа ганц “шидэмс” нь “…Дээд шүүхийн тогтоол УИХ руу албажиж буюу цаасаар ирээгүй” гэдэг бололтой. Өдийд шүүхийн тогтоол ирчихсэн ч юм бил үү, хэн мэдлээ. Учир нь Дээд шүүх тогтоолоо үйлдэлгүй сар хагас болох боломжгүй аж.

Тиймээс хүссэн хүсээгүй тун удахгүй Даваагийн Цогтбаатарын сонгогдсон Хангайн бүсийн I тойрогт нөхөн сонгууль болох нь тодорхой болж байгаа юм.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 77 дугаар зүйлд “…Нөхөн сонгууль явуулах, орон гарсан суудлыг нөхөх” тухай заасан. Гол зарчим нь жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон гишүүн бүрэн эрх нь хугацаанаасаа өмнө дуусвал ард нь бичигдсэн нэр дэвшигч УИХ-ын гишүүн болдог.

Харин тойрогт нэр дэвшиж сонгогдсон гишүүн ингээд татагдчихаар заавал тухайн тойрогт нь нөхөн сонгууль явуулах хуультай юм байна. Тодруулбал, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 77.2-т “…Энэ хуулийн 4.3.1-д заасан сонгуулийн тойрогт нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүний орон гарсан, мөн энэ хуулийн 77.1-д заасны дагуу сонгогдсонд тооцох дараагийн нэр дэвшигч үлдээгүй бол нөхөн сонгууль явагдана" гэж заасан байдаг байна.

Хангайн бүс буюу УИХ-ын сонгуулийн I тойргоос есөн гишүүн сонгогдсон. Даваагийн Цогтбаатар авсан саналынхаа тоогоор ес дэх гишүүн болж УИХ-д орж ирсэн. УИХ-ын 2024 оны сонгуулиар дээрх есөн суудлын төлөө нам намын 80 нэр дэвшигч өрсөлджээ. Одоо ингээд ес дэх гишүүн татагдаж, гишүүний суудал онгойхоор тэдгээр нэр дэвшигчид нөхөн сонгуульд оролцохыг бодно. Гэхдээ “...Өнгөрсөн сонгуулиар хэн хэдэн санал авсан бэ, ямархуу чансаатай өрсөлдсөн бэ” гэдгийг намууд илүү харж байж нэр дэвшүүлж таарна.

Тэгвэл 55 935 /43.8 хувь/ сонгогчийн саналыг авч сонгогдсон Даваагийн Цогтбаатарын ард УИХ-ын дарга асан Г.Занданшатар 53 649 /42 хувь/ сонгогчийн санал авч бичигджээ. Г.Занданшатараас гадна УИХ-ын гишүүн асан А.Адьяасүрэн 53 485 /41.9 хувь/ сонгогчийн санал, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга асан Д.Тогтохсүрэн 51 867 /40.6 хувь/ сонгогчийн, УИХ-ын гишүүн асан С.Чинзориг 51 248 /40.1 хувь/ сонгогчийн санал тус тус авч байжээ. Нэг үгээр хэлбэл, УИХ-ын 2024 оны сонгуулиас хэдхэн сар өнгөрч байгаа учир дээрх улстөрчид нөхөн сонгуульд нэр дэвшвэл сонгогдох магадлал өндөр гэсэн үг. Харин хэн нь нэр дэвших вэ гэдгийг намууд нь шийдэх юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 24. БААСАН ГАРАГ. № 15 (7511)

 

 

Х.Тэмүүжин: Архивыг бүтнээр нь айл руу гаргасан албан тушаалтанд эрүүгийн хариуцлага тооцох гэхэд төрийн том шагнал өгч байсан

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн ү

6 цаг 25 мин
Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүлжээ

6 цаг 32 мин
Гаагийн шүүхийн давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр Д.Эрдэнэбалсүрэн сонгогджээ

Гаагийн шүүхийн давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр Д.Эрдэнэбалсүрэн сонгогджээ

7 цаг 4 мин
Дөрөвдүгээр сард болох бөхийн барилдааны хуваарь

Дөрөвдүгээр сард болох бөхийн барилдааны хуваарь

11 цаг 9 мин
Н.Учрал: Ерөнхийлөгч асан Х.Баттулгын "Төгрөг нуур"-ын ордыг бид ярих ёстой

өрийн тэргүүн байсан Х.Баттулга Үндэсний баялгийн сангийн хуулиа хэрэгжүүлж ордуудын 34, 51 хувийн төрд авъя гээд хөдөө орон нутгаар яриад явж байгаа. Үгээрээ биш үйлдлээрээ үзүүлэх хэрэгтэй. Тантай нэр холбогддог "Төгрөг нуур"-ын ордыг бид ярих цаг ирсэн.

11 цаг 15 мин
Ялалтын маршал амьдралынхаа хайрыг Буриадаас олсон түүх

Тэрээр Курскийн тулалдаанд, Берлиний ажиллагаа болон Аугаа эх орны дайн

16 цаг 58 мин
Инженер, технологийн дээд боловсрол” төслийн төгсөгчид эх орондоо ирлээ

Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа “Инженер, технологийн дээд болов

17 цаг 3 мин
Ухаа худгийн төсөл УИХ дээр гацав уу

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ оны хоёрдугаар сарын 17-нд “Тавантолгойн

17 цаг 3 мин
Эрүүл мэндийн салбарын алба хаагчид 259 зөрчлийн хэрэгт холбогджээ

Алтан гарт, цагаан нөмрөгтөн эмч нарын баярын өдөр гуравдугаар сары

Өчигдөр 15 цаг 39 мин
Дээд шүүх ИЗНН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзжээ

Дээд шүүх ИЗНН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзжээ

Өчигдөр 13 цаг 32 мин