С.Эрдэнэболд: Анхны төрт улсынхаа нэрийг жижигрүүлж, хотоо нэрлэх шаардлага байна уу?

4 цаг 31 мин
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын өнөөдрийн /01.24/ чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.  Чуулганы нэгдсэн хуралдаанд 72 гишүүн оролцож байгаа бөгөөд хуралдааны эхэнд Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.   Энэхүү хуулийн төслөөр  Шинэ Зуунмод хотыг Хүннү хот болгон өөрчилж байгаа юм. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: -Шинэ зуун мод хотын төслийг дэмжиж байгаа.  Гэхдээ Хүннү гэдэг нэрийг яаж сонгоод байгаа юм бэ. Тулгар төрийн анхны гүрэн улсын нэрийг зүгээр нэг хотод өгч болж байгаа юм уу. Бусад улсад ийм жишиг байхгүй. Би үүнийг нарийн судалсан. Анхны төрт улсынхаа нэрийг нэг аймгийн нэр болгож болох уу. Хүннү гэдэг нь хятадаар "хүн зэрлэгүүд" гэсэн агуулгатай байдаг. Хэл зүйн хувьд монголчуудыг дорд үзсэн хэллэгүүд байдаг. Энэ чиглэлээр тайлбар авсан юм уу. Энэ талаар том хурал хийх ёстой. Хархорум хот гэж байхад бүгдийг түүхчилж яах гээд байгаа юм бэ. Ирээдүй рүү чиглэсэн нэрийг сонгож болдоггүй юм уу. Түүхээ жижигрүүлж яах гээд байгаа юм бэ. 

Улаанбаатар хотын Засаг дарга Х.Нямбаатар: -Засгийн газрын хуралдаан дээр Хөшигийн хөндий орчим Улаанбаатарыг тэлэх бүс гэж тодорхойлж, Шинэ Зуунмод хотын нэрийг өөрчлөх асуудлыг хэлэлцсэн. Дэлхий дахинд Монголыг сурталчлан таниулах анхны төрт улсынхаа нэрээр нэрлэвэл яасан юм бэ гэдэг асуудлыг ярилцаж, тодорхой судалгаа хийсний үндсэн дээр энэ нэршил рүү орох санаачлага гаргасан. Эдийн засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөр том эдийн засгийн бүс байгуулах учраас далайцтай нэр байвал яадаг юм бэ гэдэг санаачлага гаргаж, шийдэгдсэн. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: -Зуунмод хот гэдэг агуулгаар олон улсын үзэл баримтлалын уралдаан зарлах бэлтгэл хангаж байна. Сүүлийн үеийн ухаалаг хотуудтай танилцаж, аялал хийсэн. Р.Эрдэнэбүрэн сайд хамт ажилласан. Хятадын Шанхай хотын төлөвлөлттэй бас танилцсан. Тэгэхээр энэ нэршлээс олон улсын уралдаан зарлахад боломж тааруу байна. 100 ширхэг мод гэж орчуулагдаад. Аймгийн төв гэхээр үзэл баримтлалын хувьд болж өгөхгүй байсан. Энэ агуулга дээр эртний эзэнт гүрний хаадууд, түүхээ тод томруун болгох агуулгаар Хүннү гэдэг нэрээр нэрлэх нь зүйтэй. Олон улсад тайлбарлахад эзэнт гүрний түүхээ одоо, ирээдүй цагтай гинжин хэлхээгээр холбох нь зүйтэй гэж үзсэн. Археологичидтой уулзсан. Хүннү гүрний нийслэл нь Луут хот байсан. Энэ нь Монголын үндсэн бэлгэдэл байсан. Эртний түүхтэй холбоотой асуудлаа гаргаснаар бэлгэдэл талаасаа чухал гэдгийг онцолсон. 

Эх сурвалж:www.polit.mn 

уншигч
амжилт, дэмжиж байгаа шүү, бүх төслүүдээ хэрэгжүүл, гэрээг маш няхуур бодлоготой эрсдэлгүй хийх, өмнөх алдааг давтахгүй байх, оюутолгой, нефтийн гм гэрээнүүд улсад ашиггүй, алдагдалтай тун муу үр дүнгүй болсон, бүх баялаг зүгээр л гадагш урссан, гэрээнүүдээ дахин чамбай хийж, дахиж эргэж харж хэлэлцээр хийх, гэрээнд өөрчлөлт оруулах шаардлагатай
Л.Оюун-Эрдэнэ: Д.Ганзориг Ерөнхий шүүгч байгаа цагт нэг ч газрын наймаачинд хариуцлага тооцож чадахгүй

Л.Оюун-Эрдэнэ: Д.Ганзориг Ерөнхий шүүгч байгаа цагт нэг ч газрын наймаачинд хариуцлага тооцож чадахгүй

2 цаг 43 мин
Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын гишүүд рүү гаднын бүртгэлгүй дугаараас мессеж илгээсэн байхыг үгүйсгэхгүй

Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын гишүүд рүү гаднын бүртгэлгүй дугаараас мессеж илгээсэн

4 цаг 23 мин
С.Эрдэнэболд: Анхны төрт улсынхаа нэрийг жижигрүүлж, хотоо нэрлэх шаардлага байна уу?

С.Эрдэнэболд: Анхны төрт улсынхаа нэрийг жижигрүүлж, хотоо нэрлэх шаардлага байна уу?

4 цаг 31 мин
Х.Нямбаатар: Хүннү хотыг корпорацийн зарчмаар байгуулна

Х.Нямбаатар: Алтанбулаг, Сэргэлэн сумын 33 мянган га газрыг авч, Хүннү хот байгуулна

4 цаг 41 мин
ОХУ Европын холбооноос малын гаралтай бүтээгдэхүүн импортлохыг хориглов

ОХУ-ын хөдөө аж ахуйн хяналтын зохицуулах байгууллага /Россельхознадзор/-аас  

4 цаг 47 мин
Лос Анжелес орчимд дахин шинэ түймэр гарчээ

Лос-Анжелес хотоос хойд зүгт 80 км-ийн зайд орших Хьюз мужид шинэ том түймэр дэгдсэн б

4 цаг 48 мин
Их цагийн хүрдний нэгэн дуртгал

Ямархан төрөлхийтөн бээр их цагийг урьтаж мэдэх буй

10 цаг 32 мин
О.Алтангэрэлийг “Ардчилсан Хууль зүйн сайд” хэмээсэн нь хууль бус хөрөнгийг хамгаалах улс төрийн эхлэл үү

Сүүлийн өдрүүдэд улс төрийн халуун сэдэв болсон нэг хууль бий. Бараг л 2024 оны сүүлчээс су

10 цаг 32 мин
Даваагийн Цогтбаатарын оронд Г.Занданшатар, А.Адьяасүрэн, Д.Тогтохсүрэн, С.Чинзориг нарын хэн нь УИХ-д орох вэ?

УИХ-ын 2024 оны сонгуулиар гарч ирсэн 126 гишүүнээс анхны чуулганы хугацаанд нэг гишүүн нь ява

10 цаг 32 мин