Т.САЙХАН
Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 21:00 цагийн байдлаар улсын хэмжээнд 51.9 хувьд хүрлээ. Ингэснээр аль нэг хэсэг, аймагт ирц 50 хувьд хүрсэн эсэхээс үл хамаарч сонгууль ирцийн хувьд хүчин төгөлдөр болж байна.
СЕХ-ны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ:
-2087 хэсгээс 29 хэсгийн хорооны мэдээлэл сүлжээнээс шалтгаалж ирээгүй. Санал тоолох төхөөрөмж болон хэсгийн хороодын мэдээлэл хэвийн үргэлжилж байна. СЕХ дээр өнөөдөр ирсэн гомдол, мэдээллийн хувьд санал авах байрны хаяг, байршлын мэдээлэлтэй холбоотой асуудлаар нийт давхардсан тоогоор 450 орчим мэдээлэл ирсэн гэсэн мэдээлэл өглөө.
Эх сурвалж:www.polit.mn