Дэгийн тухай хуулийг өөрчилж, Д.Цогтбаатарын асуудлыг хэлэлцэнэ

21 цаг 21 мин
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Дээд шүүхийн ерөнхий шүүгчид ял хойшлуулах хүсэлт өгсөн  ч хуулиар түүний ялыг хойшлуулах боломжгүй гэдгийг тайлбарласан.  Нөгөө талдаа ШШГЕГ-т Д.Цогтбаатартай холбоотой шүүхийн тогтоол очоогүй гэдгийг дарга  бас хэлсэн юм.  Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хэрхэн түдгэлзүүлэх нарийн зохицуулалт байхгүй учраас өнөөдрийг хүртэл УИХ шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа гэдгийг холбогдох байнгын хорооны дарга нар мэдээлсэн.  Тиймээс цаашид ямар арга хэмжээ авч, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх талаар  Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ мэдээлэл өгчээ.  Тэрээр  "Төрийн байгуулалтын байнгын хорооноос Улсын дээд шүүх рүү "мэдээллийг хүргүүлнэ үү" гэх албан бичгийг явуулсан. Хариуг ирүүлсэн. 64 хуудас бүхий тогтоолыг явуулсантай танилцлаа. Одоо яг юунд үндэслэн чуулганы хуралдаан руу эл асуудлыг оруулах вэ. Хуульд үүнийг тодорхой зааж өгөөгүй. Тэгэхээр Дэгийн тухай хуульдаа өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Шүүхийн шийдвэр заавал биелнэ гэж байгаа шүү дээ. Тэгэхээр Үндсэн хуулийнхаа заалтыг бариад Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулахаас өөр аргагүй. Төрийн байгуулалтын байнгын хороонд уг асуудлыг танилцуулж, гишүүд асуулт асууж, хариулт авах байдлаар танилцана гэж хуульд өөрчлөлт оруулах ёстой гэж харж байна. Энэ талаар УИХ-ын Тамгын газар болон хуульчидтайгаа ярилцана" гэсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn 

Тэнэг пик вэ?? Шүүхийн шийдвэр шууд хэрэгжээд явдаг биздээ?! Тогтоол гаргаад чадөөлнө.
Д.Цогтбаатар: Монгол Улс хуулиар биш журмаар зохицуулагддаг улс болсон байна

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2 цаг 55 мин
Ордын хувь хэд вэ, “Ордон”-ы хуйвалдаан хэнийх вэ?!

Улс төрийн хаврын синдром өдийд хөдөлдөг. Энэ жилийнх урьд өмнөхүүдээс өөр байна.

2 цаг 55 мин
АНУ болон Европт хэдэн зуун мянган хүн Трампын бодлогыг эсэргүүцэн жагсав

АНУ, Европын томоохон хотуудад амралтын өдөр буюу дөрөвдүгээр

16 цаг 59 мин
Дэгийн тухай хуулийг өөрчилж, Д.Цогтбаатарын асуудлыг хэлэлцэнэ

Дэгийн тухай хуулийг өөрчилж, Д.Цогтбаатарын асуудлыг хэлэлцэнэ

21 цаг 21 мин
Х.Баттулгын талаар ноцтой юм ярьж байсан хүн ганцхан Н.Учрал биш

Х.Баттулгын талаар ноцтой юм ярьж байсан хүн ганцхан Н.Учрал биш

21 цаг 32 мин
Тойм: Д.Трампын тарифын эргэн тойронд

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус улсад нийлүүлж буй үйлдвэрлэл, үндэсний аюулгүй байдалд

Уржигдар 07 цаг 00 мин
Бүтээлийн гарчиг нь нөхцөл байдлыг буруугаар ойлгуулсан гэж үзэв

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, Сэтгүүл, Сайтын ёс зүйн хорооны 2025 оны нэгдүгээр улирлын хурал гуравдугаар сарын 28-ны өдөр боллоо.  

2025-04-04
Монголын либерал нам АН-тай нэгдэх хүсэлтээ өгчээ

Монголын либерал нам АН-тай нэгдэх хүсэлтээ өгчээ

2025-04-04
УИХ: Цэцийн дүгнэлтийг хүлээж авлаа

УИХ: Цэцийн дүгнэлтийг хүлээж авлаа

2025-04-04
МАН-ын удирдах зөвлөл хуралдаж байна

МАН-ын удирдах зөвлөл хуралдаж байна

2025-04-04