Д.Цогтбаатар: Монгол Улс хуулиар биш журмаар зохицуулагддаг улс болсон байна

16 цаг 13 мин
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Хууль тогтоомжийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ хэлэлцэхийг дэмжлээ.  Батлагдсанаар цаашид бүх хууль энэ хуулийн дагуу хэлэлцэгдэнэ гэсэн үг.  Энэ удаагийн өөрчлөлтийн гол үзэл санаа, үзэл баримтлал нь байх вэ. Үүнээс яриагаа эхэлье?

-УИХ-аар хэлэлцэх бүх хууль Хууль тогтоомжийн тухай хуулийн хүрээнд батлагдах учраас үзэл баримтлалаа нэлээд тодорхой болгоход анхаарсан. Аливаа хуульд хүний эрхийг хамгаалах, хангахад чиглэсэн заалтуудыг заавал тусгах шаардлагыг энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөд тусгасан байгаа.  Тэгэхээр хууль санаачлагч хүний эрхийн олон шалгуурыг давж хууль батлуулна гэсэн үг. 

Бид хүн төвтэй нийгэм  байгуулна гэж олон жил ярьж ирсэн.  Гэвч тодорхой үр дүнд хүрч чадахгүй байгаа нэг шалтгаан нь хууль боловсруулах, батлуулах процессынхоо шалгуурт хүний эрхийг хангах заалтыг заавал тусгах үзэл баримтлалаа бий болгож чадаагүйд байгаа юм.  Одоогийн хүчин төгөлдөр  мөрдөгдөж байгаа хуулиудад хүний эрхийн мэдрэмжгүй, үгүй бол энэ асуудал огт тусгагдаагүй жишээ олон бий.   Энэ талаар ямар нэгэн судалгаа, үнэлгээ ч хийгдээгүй байна.  Уг нь хууль гэдэг батлагдсан даруйдаа Монгол Улсын гурван сая гаруй иргэнд адил тэгш үйлчлэх бодлогын чухал баримт бичиг юм шүү дээ. Тэгэхээр Үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийг хэтрүүлэн хязгаарлаж байна уу, үгүй юу гэдэг хамгийн чухал асуудлыг хууль боловсруулахаас эхлээд л дүгнэчихсэн байх ёстой юм.  Мэдээж хууль гэдэг тодорхой хэмжээнд, хуулийнхаа хүрээнд, хүний үйл ажиллагааг зохицуулна. Энэ нь хүний эрх, эрх чөлөөнд нөлөөлөх асуудал гардаг.  Гэхдээ тэр үйл ажиллагаа нь  олон улсын гэрээ конвенц болоод хүний эрхийн шалгууруудад нийцэж байна уу.  Манай Үндсэн хуулийн шалгуурыг хангаж байна уу гэдэг дүгнэлтээ заавал өгч байж хуулиа өргөн барьдаг болно.   Дараагийн нэг чухал асуудал нь хууль батлуулах процесст иргэдийн оролцоог илүү баталгаажуулж өгч байна.

-Одоо мөрдөгдөж байгаа хуульд иргэдийн оролцоог тусгасан байдаг шүү дээ.  Илүү баталгаажуулж өгнө гэхээр ямар байдлаар иргэд хууль батлуулах процесст оролцох боломжтой болж байна вэ?

-Иргэдийн оролцооны асуудал өнөөдрийн үйлчилж байгаа хуульд байгаа ч тунхаг төдий яваад байна.   Цахим хэлбэрээр хуулийн төслөө олон нийтэд хүргэчхээд үүнийгээ иргэдийн оролцоог хангасан гэж үзээд байгаа.  Энэ бол хууль батлах шаардлагыг хангахгүй. Цахимд байршуулсан хуулийн төслийг хэдэн хүн орж харж үзэх боломжтой билээ.  Түүнээс хэдэн хүн нь санал дүгнэлтээ бичих билээ.  Үүнийг олон нийтийн хэлэлцүүлэг явуулсан гэж дүгнэхэд хэцүү биз дээ.  Харин одоогийн нэмэлт өөрчлөлтөөр олон нийтийн бодит хэлэлцүүлэг, иргэдийн саналыг авсан санал дүгнэлтийг заавал хавсаргах шаардлагыг тавина.  Ингэснээр олон нийтийн оролцоог хангах шаардлага нэг шат ахиж байна.  Мөн хүний эрхийг хангасан, хүний эрхийн мэдрэмжтэй хуулиуд батлан гаргахад  ахиц, дэвшил болно.    Түүнчлэн зарим гишүүд хууль санаачилчхаад энд тэндхийн зөвлөх байгууллагуудтай ярьдаг.  Гэтэл тэд нар нь шаардлагад нь хүрэх үү, хүрэхгүй юу. Сонголт бага байх зэрэг асуудал тулгарч байна.   Харин хууль батлагдсанаар УИХ-ын Тамгын газрын дэргэдэх Парламентын сургалт, судалгааны төв дээрх үйлчилгээг үзүүлэх боломжийг нь нээж өгч байна.

-Хууль тогтоомжийн тухай хууль батлагдсан ч эргэж үйлчлэх боломжгүй шүү дээ.  Гэтэл та хүний эрхийг хангах асуудал огт тусгагдаагүй хуулиуд ч хүчин төгөлдөр мөрдөгдөж байна гэж ярилаа. Тэр хуулиудыг засаж сайжруулахад танай байнгын хороо хэрхэн ажиллах вэ?

- Парламентад орж ирэхээр яригдаж байгаа хуулиуд энэ хуулийн үзэл баримтлалын дагуу орж ирнэ гэсэн үг.  Парламент ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааныхаа стратеги төлөвлөгөөг боловсруулан баталсан.  Тэр дундаа Үндсэн хуульд байгаа хүн төвтэй хуулийн тогтолцоог бий болгох заалтыг илүү бодитой болгохоор ажиллаж байна.  Үүний нэг чухал хуулийн төсөл нь  Хууль тогтоомжийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт юм.  Ямартай ч бүх хуульд тавигдах шаардлагууд эхлээд бий болгож байна.  Дараагийн нэг чухал үр дагавар нь манайд маш олон журам үйлчилж байна.  Хууль баталчхаад дагалдах асуудлыг журмаар зохицуулна гээд нөгөө хуульдаа заагаад өгчихдөг.   Үүний уршгаар хуульд заагдсан журмаасаа давсан олон журам бий болж байна.  Хуулиар зөвшөөрөгдөөгүй журмууд ч их гарсан. Өөрөөр хэлбэл, яг одоо Монгол Улс хуулиар биш журмаар зохицуулагддаг улс болчихсон байна.  Үүнийг Хууль зүй, дотоод хэргийн яам хүлээн зөвшөөрч, дүгнэлт гаргасан.  Бүх журам Хууль зүй, дотоод хэргийн яам дээр бүртгэлтэй байх ёстой.  Гэтэл огт бүртгэлгүй 800 гаруй журам байна.  Тэгэхлээр энэ олон эмх замбараагүй журам ч  Хууль тогтоомжийн тухай хуулийн төслийн хүрээнд  цэгцлэгдэнэ.  Ямар нэгэн хуулийн мандатгүй, хүний эрхийг хязгаарласан журам байж болохгүй.

-Манай улсад мөрдөгдөж байгаа хуулиудын чанартай, чанаргүйн тухай асуудал сүүлийн үед их хөндөгдөж байна.  Чанаргүй хууль олон байна гэдэгтэй та санал нийлэх үү?

-Бодит амьдрал дээр зарим хуулиа бүрэн гүйцэд хэрэгжихгүй байна.  Үгүй бол хуулиуд хэтэрхий ерөнхий байна гэдэгтэй санал нийлнэ.  Тухайлбал, эрчим хүчний тухай хууль байна.  Саяхан хэлэлцэхэд Монгол Улсын эрчим хүчний салбарыг зохицуулж байгаа үндсэн суурь хууль нь дөрөв хуудастай байна. Гэсэн атлаа маш олон журмаар зохицуулагдаж байна.  Уг нь эрчим хүч хэрэглэж байгаа хэрэглэгч эрхээ бүрэн дүүрэн эдлээд, тав тухтай орчинд ажиллаж амьдрах эрхтэй.  Бизнес эрхлэгч нар ч өөрт хэрэгтэй эрчим хүчээ эргэлтэд оруулж, бизнесээ хөгжүүлэх эрхтэй. Гэтэл салбар нь хуулиар биш журмаар зохицуулагдаад байхаар эдийн засгийн эрх чөлөөнд нь ч нөлөөлж байна.  Уг нь хэн нэгэн албан тушаалтны үзэмжээр гаргасан журмаар биш хуулиар зохицуулагдах ёстой олон асуудал тэнд байна.  Аливаа зүйл хуулийн хүрээнд байна гэдэг нь илүү ойлгомжтой,  баталгаатай, тогтвортой эрх зүйн орчин бүрдэх эхлэл юм.  Журмыг өөрчлөх нь нэг даргын л шийдвэр.  Гэтэл хууль бол 126 хүний шалгуураар дамжиж орж ирнэ шүү дээ.  Гэхдээ үүгээр бүх журмыг үгүйсгэж байгаа юм биш шүү. Журмууд зөвхөн хуульд заагдсан хэм хэмжээнд үйлчлэх ёстой.   Түүнээс биш нэг журам бодож байгаад толгойноосоо гаргаад тавьчихдаг байж болохгүй. Төрийн дунд шатны дарга нарын дур мэдэн гаргасан тэдгээр 850 журмын хор уршиг гэвэл олон улсын байгууллагын судалгаагаар Монгол Улс авлигын төсөөллийн индексээр хэдэн байр ухарсны шууд нөлөө нь энэ гэж хэлье. Ямар ч хуулиар олгоогүй эрхийг тэд дотооддоо журам гаргаад хүнд суртлыг үүсгэж, энэ эргээд авлига өгөх зайлшгүй нөхцлийг бий болгож байна.

-УИХ-ын чуулганаар Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, тайлан зэргийг хэлэлцэж байна. Томоохон төслүүд дээр сайн ажиллаж байгаа ч  хүний эрхийн чиглэлд маш дутмаг байна гэдэг асуудлыг чуулган дээр гишүүд хэлсэн. Та ямар байр суурьтай байгаа вэ?

-Дутмаг гэж дүгнэж боломгүй байна.  Барууны өндөр хөгжилтэй,  эрх чөлөөт нийгэм, эрх чөлөөт тогтолцоотой орнуудыг авч үзэхэд тэнд хүн ямар эрх чөлөөтэй амьдарч байгаа юм, тэр эрх чөлөөг ч гэсэн монгол хүн бүрэн дүүрэн эдлэх ёстой.   Ингэхийн тулд манай улс хөгжлөөрөө нийгмийн үзүүлэлтүүдээрээ тэр улс орнуудын түвшинд хүрсэн байх нь чухал.  Гэтэл бид тэр хэмжээнд хүрсэн байгаа бил үү. Болоогүй л байна шүү дээ. Ийм л баримжаатай байна.   Эрх чөлөөтэй өндөр хөгжилтэй нийгэмд хүрээсэй гэж иргэн бүр бодож байгаа.  Хуулиуддаа тийм баримжаа гаргаж батлаад явах хэрэгтэй.  Хүний эрхийн салбарт мэдээж хийх юм зөндөө байгаа. Дутуу дулимаг зүйл олон байна. Гэхдээ бид том зорилго тавьж, том рүү тэмүүлж явах ёстой. 

-Та хүний эрхийн тэмцэлд ханаж болдоггүй гэж хэлж байсан шүү дээ?

-Тийм ээ. Бидний хамгийн том дайсан бол хүний эрх хангагдсан гэж дүгнэх үзэл санаа юм.  Барууныхан Монгол Улс ардчилсан улс болжээ гээд жаахан магтаад эхлэхээр хүний эрх нь тэгвэл хангагдсан гээд сэтгэл ханачхаад яваад байдаг. Тэр жинхэнэ хүний эрхийн хамгийн том дайсан шүү дээ.

-Хууль тогтоомжийн тухай хуулийн төсөлд хууль батлахдаа олон нийтийн санаа бодлыг заавал тусгах асуудал багтаж байгаа.  Тэгвэл олон нийт энэ процесст хэр бэлэн бол.  Та ямар байр суурьтай байна вэ?

-Олон нийт бэлэн болоогүй байна гээд суугаад байхгүй, очиж заавал асууна.  Зарим иргэд хүний эрхийн тогтолцоог бүрэн ойлгохгүй,  өөрсдөө эрхээ хязгаарлуулах юм ярьдаг хүмүүс бий.   Тухайлбал, иргэний үүргийн тухай хэн ч ярихгүй байгаа биз. Хүний эрх дотор үүрэг гэдэг агуулга нь хамт орчихсон эрх зүйн салбарыг бүхэлд нь нэрлэж байна шүү дээ.  Гэтэл үүргийн ойлголт нь аль хэдийн мартагдаад зөвхөн эрхээ л яриад байдаг. Тэр хүмүүс өөрийнхөө үзэл бодлыг зөв буруу гэж бодохгүй, өөрийнх нь эрхийн тухай яригдаж байхад үзэл бодлоо илэрхийлж аливаа хууль санал дүгнэлтээ оруулах нь ардчилсан нийгмийн нэг зарчим шүү дээ.   Хууль тогтоогчид бүх байр суурийг нэгтгээд амьдрал дээр яг ийм ийм өнцгүүд байна шүү гээд тэндээсээ авах гэхийн ухаанаар хандана шүү дээ. Хууль тогтоогч гэдэг чинь олон талын байр суурийг авч, сайн жишгүүдтэйгээ уялдуулж хүний эрхийн норм дүрмийг тогтоосон шингээсэн хуулиудаа баталж гаргах ёстой юм.  Хүний эрхийн тухай ойлголт ч байхгүй хүн хүний эрхийг бүрэн эдэлж амьдардаг нийгмийг л байгуулах ёстой.  Өөрөө ч мэдэхгүй тэр эрх нь өөрөөс нь асуухгүй өөрт нь үйлчлээд явж байдаг тогтолцоог л хүний эрхийн сайн тогтолцоо гэж байгаа юм.

-Манай улс тэр сайн тогтолцоонд хэр ойрхон байна вэ?

-Ер нь муу биш шүү. Ази дотроо бид дээгүүрт орж байна.  Бүх зүйлийг болохгүй байна, бүтэхгүй байна гэж дүгнэж, цэгнэж таарахгүй.  Хүний эрхийн тэмцэлд сэтгэл ханах болоогүй ч гэлээ бидэнд дэвшилтэй зүйл олон бий.   Өнөөдөр Хууль тогтоомжийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдаагүй байгаа ч гэсэн хууль санаачлагчид минь олон нийтийн хэлэлцүүлгийг бодитоор явуулдаг болсон байна.  Хүний эрхийн асуудлуудыг илүү тусгаж оруулж ирж байна.  Хүний эрхийн талд мэдрэг байгаа нь олон зүйл дээр илэрч байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 7. ДАВАА ГАРАГ. № 63 (7560)

 

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар АН-ын ҮБХ-ны тэргүүлэгчээр сонгогджээ

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар АН-ын ҮБХ-ны тэргүүлэгчээр сонгогджээ

6 цаг 9 мин
Б.Буджаргал: “Хүн бүрийг сэтгэлийн хаттай” болгох уриалга гаргаж байна

Хэт холын зайн гүйлтийн дэлхийн аварга Б.Буджаргал “Монгол хүн бүрийг сэтгэлийн хүчтэй болгох” сэдвээр мэдээлэл хийлээ.

7 цаг 44 мин
Д.Цогтбаатар: Монгол Улс хуулиар биш журмаар зохицуулагддаг улс болсон байна

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

16 цаг 13 мин
Ордын хувь хэд вэ, “Ордон”-ы хуйвалдаан хэнийх вэ?!

Улс төрийн хаврын синдром өдийд хөдөлдөг. Энэ жилийнх урьд өмнөхүүдээс өөр байна.

16 цаг 13 мин
АНУ болон Европт хэдэн зуун мянган хүн Трампын бодлогыг эсэргүүцэн жагсав

АНУ, Европын томоохон хотуудад амралтын өдөр буюу дөрөвдүгээр

Өчигдөр 15 цаг 55 мин
Дэгийн тухай хуулийг өөрчилж, Д.Цогтбаатарын асуудлыг хэлэлцэнэ

Дэгийн тухай хуулийг өөрчилж, Д.Цогтбаатарын асуудлыг хэлэлцэнэ

Өчигдөр 11 цаг 33 мин
Х.Баттулгын талаар ноцтой юм ярьж байсан хүн ганцхан Н.Учрал биш

Х.Баттулгын талаар ноцтой юм ярьж байсан хүн ганцхан Н.Учрал биш

Өчигдөр 11 цаг 22 мин
Тойм: Д.Трампын тарифын эргэн тойронд

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус улсад нийлүүлж буй үйлдвэрлэл, үндэсний аюулгүй байдалд

Уржигдар 07 цаг 00 мин
Бүтээлийн гарчиг нь нөхцөл байдлыг буруугаар ойлгуулсан гэж үзэв

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, Сэтгүүл, Сайтын ёс зүйн хорооны 2025 оны нэгдүгээр улирлын хурал гуравдугаар сарын 28-ны өдөр боллоо.  

2025-04-04
Монголын либерал нам АН-тай нэгдэх хүсэлтээ өгчээ

Монголын либерал нам АН-тай нэгдэх хүсэлтээ өгчээ

2025-04-04