Б.Буджаргал: “Хүн бүрийг сэтгэлийн хаттай” болгох уриалга гаргаж байна

7 цаг 56 мин
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ч.БЯМБАХАЖИД

Хэт холын зайн гүйлтийн дэлхийн аварга Б.Буджаргал “Монгол хүн бүрийг сэтгэлийн хүчтэй болгох” сэдвээр мэдээлэл хийлээ.

Тэрээр төрийн түшээд, ард иргэдэд хандаж “Монгол хүн бүрийг сэтгэлийн хаттай, том хүсэл мөрөөдөлтэй болгох” уриалга гаргаж байгаа аж.

Энэ талаар Хэт холын зайн дэлхийн аварга гүйгч Б.Буджаргал “Өөрчлөлт, хөгжил дэвшил нь ганцхан эрх баригчдаас бус, хүн бүрийн оролцооноос хамаардаг. Би хувь хүний түвшинд, нийгмийн түвшинд ч бусдад үлгэрлэж, урам зориг өгч, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаа. Нэгдүгээрт, Монгол хүний сэтгэлийн хат, тэсвэр тэвчээрийг хөгжүүлэх бодлогыг төрийн хэмжээнд хэрэгжүүлэх хэрэгтэй. Ингэхдээ аймаг, сум бүрт сэтгэлийн хүч тэсвэр тэвчээрийг хөгжүүлэх төвүүд байгуулж, бясалгал, гүйлт, алхалт зэрэг оюун болоод биеийг хөгжүүлэх аргуудыг олон нийтэд таниулан, төрөөс дэмжих хэрэгтэй байгаа юм.

Хоёрдугаарт, Монголын түүх, соёлыг сэргээн, үндэсний ухамсрыг бадраах. Чингис хааны “Сэтгэлийн хүчээр мянгыг дийлнэ” гэх сургаалыг үндэслэн Монгол хүний оюун санааг хүчирхэгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх Монголын агуу түүхийн санамжийг сэргээх, үндэсний үзэл санааг батжуулах юм. Гуравдугаарт, Монгол хүн бүрийг өөрийгөө даван туулах сэтгэлийн хүчтэй, агуу хүсэлтэй болгох гэсэн гурван чиглэлд уриалга гаргаж байна. 

Бид биеийн булчингаа хөгжүүлэхийн тулд дасгал хөдөлгөөн хийдэг. Үүний нэгэн адил сэтгэл зүй, оюун санаагаа ч мөн хөгжүүлэх ёстой. Гэвч монголчуудын “сэтгэлийн булчин” дутмаг, хүсэл мөрөөдөл нь бүдгэрч, бэрхшээлд хэт амархан бууж өгөх хандлагатай болжээ. Улс орны хөгжил бол хувь хүний хөгжил дээр суурилдаг. Төр, засгийн удирдлагууд энэхүү уриалгыг дэмжин, хүлээж авна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Эх сурвалж: zms.mn

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар АН-ын ҮБХ-ны тэргүүлэгчээр сонгогджээ

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар АН-ын ҮБХ-ны тэргүүлэгчээр сонгогджээ

6 цаг 20 мин
Б.Буджаргал: “Хүн бүрийг сэтгэлийн хаттай” болгох уриалга гаргаж байна

Хэт холын зайн гүйлтийн дэлхийн аварга Б.Буджаргал “Монгол хүн бүрийг сэтгэлийн хүчтэй болгох” сэдвээр мэдээлэл хийлээ.

7 цаг 56 мин
Д.Цогтбаатар: Монгол Улс хуулиар биш журмаар зохицуулагддаг улс болсон байна

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

16 цаг 25 мин
Ордын хувь хэд вэ, “Ордон”-ы хуйвалдаан хэнийх вэ?!

Улс төрийн хаврын синдром өдийд хөдөлдөг. Энэ жилийнх урьд өмнөхүүдээс өөр байна.

16 цаг 25 мин
АНУ болон Европт хэдэн зуун мянган хүн Трампын бодлогыг эсэргүүцэн жагсав

АНУ, Европын томоохон хотуудад амралтын өдөр буюу дөрөвдүгээр

Өчигдөр 15 цаг 55 мин
Дэгийн тухай хуулийг өөрчилж, Д.Цогтбаатарын асуудлыг хэлэлцэнэ

Дэгийн тухай хуулийг өөрчилж, Д.Цогтбаатарын асуудлыг хэлэлцэнэ

Өчигдөр 11 цаг 33 мин
Х.Баттулгын талаар ноцтой юм ярьж байсан хүн ганцхан Н.Учрал биш

Х.Баттулгын талаар ноцтой юм ярьж байсан хүн ганцхан Н.Учрал биш

Өчигдөр 11 цаг 22 мин
Тойм: Д.Трампын тарифын эргэн тойронд

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус улсад нийлүүлж буй үйлдвэрлэл, үндэсний аюулгүй байдалд

Уржигдар 07 цаг 00 мин
Бүтээлийн гарчиг нь нөхцөл байдлыг буруугаар ойлгуулсан гэж үзэв

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, Сэтгүүл, Сайтын ёс зүйн хорооны 2025 оны нэгдүгээр улирлын хурал гуравдугаар сарын 28-ны өдөр боллоо.  

2025-04-04
Монголын либерал нам АН-тай нэгдэх хүсэлтээ өгчээ

Монголын либерал нам АН-тай нэгдэх хүсэлтээ өгчээ

2025-04-04