Т.САЙХАН
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Баянзүрх дүүргийн 48 дугаар сургууль дээр байрлах хэсгийн хороонд очиж саналаа өглөө. Тэрээр саналаа өгсөн ч шууд хэсгийн хорооноос гарч явсан бөгөөд хэвлэлд яриа өгсөнгүй.
УИХ-ын дарга, Засгийн газрын тэргүүн нар саналаа өгөхдөө сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриалж, сонголт нь мэргэн байхыг хүсч байсан бол Ерөнхийлөгч өөрийн байр сууриа илэрхийлсэнгүй.
Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлснээр 16:00 цагийн байдлаар улсын хэмжээнд ирц 32.7 хувьтай үргэлжилж байна.
Эх сурвалж:www.polit.mn