Нэр дэвшигч У.Хүрэлсүх охидын хамт саналаа өглөө

2021-06-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт 07.00 цагт эхэлсэн. Ерөнхийлөгчийг анх удаа зургаан жилээр сонгох энэхүү сонгуульд МАН-аас тус намын дарга У.Хүрэлсүх, Ардчилсан намаас С.Эрдэнэ, "Зөв хүн электорат" эвслээс "Датаком" ХХК-ийг үүсгэн байгуулагч Д.Энхбат нар нэр дэвшсэн билээ.

Нэр дэвшигч, МАН-ын дарга У.Хүрэлсүх 48 дугаар сургууль дээр өглөө  07.30 цагт гэр бүлийнхээ хамт саналаа өгчээ.

МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх:

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт албан ёсоор явагдаж байна. Энэ жил улс тунхагласны 100 жилийн түүхт ой, Монгол Улсад төрт ёс байгуулагдсаны 2230 жил, Нэгдсэн үндэсний байгууллагад гишүүнээр элссэний 60 жилийн ой гээд түүхэн жил болж байна. Олон тэгш ой давхацсан онцлогтой жил Ерөнхийлөгчийн сонгууль болж байгаа нь сайхан үйл явдал болж байна гэж бодож байна. Ард иргэд маань идэвхтэй санал өгч байгаад талархаж байна. Монголд их олон баялаг бий. Уул уурхай, хүмүүс гээд хамгийн гол баялаг бол Монголын оюун санааны баялаг бөгөөд түүх, соёлынхоо эзэн болсон ард түмэн билээ. Мөн хамтдаа нэр дэвшиж буй Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнэ, "Зөв хүн электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбат нартаа миний бие сонгуульд нь өндөр амжилт хүсье. Эмнэлэгт байгаа нэр дэвшигчийнхээ гэр бүлд мөн хурдан эдгэрч гарахыг хүсье. Өвчин зовлон гэдэг хэлж ирдэггүй хийсч ирдэг учраас COVID-19-ийг нийтээрээ давах болно" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn

Зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоолоо

Урин дулаан болж, цаг агаар дулаарснаар авто замын өнгөн хэсэг гэсэж, замын ача

10 цаг 4 мин
Шинэчилсэн найруулгын төслөөр хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулж чадах уу?

1998 онд батлагдсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг өөрчлөхөөр сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд

10 цаг 4 мин
АН бүтэн болж, урагшилна гэв

Ардчилсан намын түүхт 35 жилийн ой  өчигдөр тохиолоо.  Тус намынхан ойн өдрөөрөө  Үндэсний бодлогын хороогоо хуралдуулж, улмаар Их хурлаа хийв. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Сайханчулуун: Олон улсын жишиг татварын алба болохоор алсын хараагаа тодорхойлсон

Монголын Татварын албаны дунд хугацааны стратеги амжилттай хэрэгжжээ. Энэ талаар Татварын удирдлага, олон улсын татварын газрын дарга Д.Сайханчулуунтай ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар АН-ын ҮБХ-ны тэргүүлэгчээр сонгогджээ

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар АН-ын ҮБХ-ны тэргүүлэгчээр сонгогджээ

Уржигдар 16 цаг 04 мин
Б.Буджаргал: “Хүн бүрийг сэтгэлийн хаттай” болгох уриалга гаргаж байна

Хэт холын зайн гүйлтийн дэлхийн аварга Б.Буджаргал “Монгол хүн бүрийг сэтгэлийн хүчтэй болгох” сэдвээр мэдээлэл хийлээ.

Уржигдар 14 цаг 29 мин
Д.Цогтбаатар: Монгол Улс хуулиар биш журмаар зохицуулагддаг улс болсон байна

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Ордын хувь хэд вэ, “Ордон”-ы хуйвалдаан хэнийх вэ?!

Улс төрийн хаврын синдром өдийд хөдөлдөг. Энэ жилийнх урьд өмнөхүүдээс өөр байна.

Уржигдар 06 цаг 00 мин
АНУ болон Европт хэдэн зуун мянган хүн Трампын бодлогыг эсэргүүцэн жагсав

АНУ, Европын томоохон хотуудад амралтын өдөр буюу дөрөвдүгээр

2025-04-06
Дэгийн тухай хуулийг өөрчилж, Д.Цогтбаатарын асуудлыг хэлэлцэнэ

Дэгийн тухай хуулийг өөрчилж, Д.Цогтбаатарын асуудлыг хэлэлцэнэ

2025-04-06