Б.Болдсайхан :Бүх хүн вакцинаа хийлгэсэн ч халдвар бүрэн алга болохгүй

2021-06-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Сүүлийн өдрүүдэд хүүхдүүд халдвар авах нь эрс ихэссэн. Үүнтэй холбогдуулан хүүхдийн вакцинжуулалтын талаар "Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн ерөнхий захирал, зүрхний мэс заслын их эмч Б.Болдсайхан байр сууриа илэрхийлсэн байна. 

Тэрбээр "Халдвар авч байгаа хүмүүсийн 50-60 хувь нь хүүхдээр дамжиж байгаа. 18 хүртэлх насны хүүхэд хүн амын 30 хувийг эзэлдэг. Эдгээр хүүхэд огт вакцин хийлгээгүй учраас тэднээр дамжиж, зарим нь өвдөж байна. Харамсалтай нь сүүлийн үед таргалалттай, чихрийн шижинтэй, суурь өвчтэй, хоолой өвддөг хүүхэд их боллоо. Тэд илүү их өвдөж байна. Энэ намар хичээл эхэлнэ. Үүнээс өмнө бүх хүүхдээ вакцинжуулъя гээд дэлхийн хамгийн үнэтэй, хүндрэл бага Рfizer вакцины 2.5 сая тунг Засгийн газар гэрээ хийгээд эхнээсээ оруулж ирсэн. 1.3 сая хүүхдээ өвтгөхгүй, хүндрүүлэхгүй, үхүүлэхгүй гэж бодож байвал вакцин хийлгэхээс өөр аргагүй. Дэлхийн хамгийн шилдэг их сургуулиудын судалгааны төвд удаан судалгаа хийгээд батлагдсан вакцин хийлгэх нь чухал. Энэ дотроос хамгийн аюулгүй нь Pfizer юм. Вакцин тариулаад л маргааш нь ид шидтэй болоод, гадуураа хуяг хийчихсэн мэт болж байгаа юм биш. Мөн огт өвдөхгүй гэсэн үг биш. Вакцин тариулсан, тариулаагүй бүх хүн халдвар авч байгаа. Халдвар бие рүү ороод өвдөж эхлэх, огт өвдөхгүй байх гэсэн тодорхой зүйл бий.Дэлхий даяар вакцины нэг болон хоёрдугаар тунгаа хийлгэсэн хүмүүсийн дөрөв, таван хувь нь халдвар авч байна. Зарим оронд үүнээс илүү өндөр хувьтай байгаа.Монголд энэ тохиолдол харьцангуй бага. Гэвч хүмүүс вакцин хийлгэсэн ч өөрийнх нь бие сул, дархлаа муу байгаа тул тийм амар биш. Бүх хүн вакцинаа хийлгэсэн ч халдвар бүрэн алга болохгүй. Тэр байтугай энэ зун, намар ч арилахгүй. Тав, арваар өвддөг, долоо хоногт нэг, хоёроор нас барах тохиолдол байсаар байх болно” гэж ярилаа.

Эх сурвалж:www.polit.mn

 

Зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоолоо

Урин дулаан болж, цаг агаар дулаарснаар авто замын өнгөн хэсэг гэсэж, замын ача

10 цаг 11 мин
Шинэчилсэн найруулгын төслөөр хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулж чадах уу?

1998 онд батлагдсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг өөрчлөхөөр сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд

10 цаг 11 мин
АН бүтэн болж, урагшилна гэв

Ардчилсан намын түүхт 35 жилийн ой  өчигдөр тохиолоо.  Тус намынхан ойн өдрөөрөө  Үндэсний бодлогын хороогоо хуралдуулж, улмаар Их хурлаа хийв. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Сайханчулуун: Олон улсын жишиг татварын алба болохоор алсын хараагаа тодорхойлсон

Монголын Татварын албаны дунд хугацааны стратеги амжилттай хэрэгжжээ. Энэ талаар Татварын удирдлага, олон улсын татварын газрын дарга Д.Сайханчулуунтай ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар АН-ын ҮБХ-ны тэргүүлэгчээр сонгогджээ

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар АН-ын ҮБХ-ны тэргүүлэгчээр сонгогджээ

Уржигдар 16 цаг 04 мин
Б.Буджаргал: “Хүн бүрийг сэтгэлийн хаттай” болгох уриалга гаргаж байна

Хэт холын зайн гүйлтийн дэлхийн аварга Б.Буджаргал “Монгол хүн бүрийг сэтгэлийн хүчтэй болгох” сэдвээр мэдээлэл хийлээ.

Уржигдар 14 цаг 29 мин
Д.Цогтбаатар: Монгол Улс хуулиар биш журмаар зохицуулагддаг улс болсон байна

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Ордын хувь хэд вэ, “Ордон”-ы хуйвалдаан хэнийх вэ?!

Улс төрийн хаврын синдром өдийд хөдөлдөг. Энэ жилийнх урьд өмнөхүүдээс өөр байна.

Уржигдар 06 цаг 00 мин
АНУ болон Европт хэдэн зуун мянган хүн Трампын бодлогыг эсэргүүцэн жагсав

АНУ, Европын томоохон хотуудад амралтын өдөр буюу дөрөвдүгээр

2025-04-06
Дэгийн тухай хуулийг өөрчилж, Д.Цогтбаатарын асуудлыг хэлэлцэнэ

Дэгийн тухай хуулийг өөрчилж, Д.Цогтбаатарын асуудлыг хэлэлцэнэ

2025-04-06