Эндүүтэй хэдэн ойлголтын талаарх эгэл эрдэмтний тайлбар

2021-06-06
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН, АКАДЕМИЧ ДАЛАНТАЙН ЦЭРЭНСОДНОМ  

1.Сөрөг хүчингүй болох мэт ойлголт

-Чухамдаа сөрөг хүчин гэдэг бол “дутууг нь гүйцээж, дундуурыг нь дүүргэж өгч байдаг” ажлын анд нөхөр байх учиртай. Учир юун гэвэл улс төрийн аль ч хүчин нь улс орныхоо хөгжил дэвшил, ард түмнийхээ сайн сайхан аж амьдралын төлөө зүтгэж байгаа Бол эцсийн эцэст уулзах газар нэг л цэгт тохионо. Зарим хүний ойлголтоор хэзээд үл эвлэрэх “хонь, чоно хоёр” биш юм. Сөрөг хүчин одоо манай УИХ-ын танхим дотор байгаа, цаашид ч байх болно. Бид сөрөг хүчний тухай ойлголтыг буруу ухаарч, буруу арга барилаар ажилласнаас өөр хооронд нь эвдрэлцүүлэх,  мөргөлдүүлэх ёс төргүй үйл ажиллагааны харгайгаар хэн нь ч хэнийгээ юм хийх бололцоог нь  хаасан чөдөр тушаа болгож, 30-аад жил түүний хор уршгийг амсч явна. Үүний тул энэ буруу  бусармаг зүйлээс салах цаг болжээ.

 2.Нэг хүний дарангуйлал тогтох мэт ойлголт

-Парламентын засаглалтай манай улсад нэг хүний дарангуйлал тогтох нийгмийн үндэс суурь нэгэнт үгүй болсон. У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөрт шударга ёсны тэмцлээ үргэлжлүүлэх заалт орсон. Энэ нь гэмтэй хүмүүст “айхад аргал хөдөлнө” гэгчээр хатуухан сонсогдож байж магадгүй. Хүннү гүрний үеэс Эзэн Чингис хааны нэгдсэн Монгол Улсын төрийн бодлогод “хатууд хатуу, зөөлөнд зөөлөн” гэсэн зарчим баримталж ирсэн түүхтэй. Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт “ядарсныгаа тэтгэж, задарсныгаа засах” бодлого баримталж байгаа нь уламжлал, шинэчлэлийн хувьд өнөө цагт нүдээ олсон маш зөв бодлого гэж бодож байна. У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөрт Монгол Улсад сонгодог парламентын ардчиллын зарчмыг төгөлдөржүүлэх заалт орсныг сонгогчид  олзуурхан дэмжиж байна. Учир нь их, бага хоёр танхимтай мэргэшсэн парламентын үйл ажиллагаа явуулах цаг  нэгэнт болсныг  улс төр судлаачид төдийгүй эгэл ард иргэд ухаарч байна.

3.Засаг, төрийн ажилд зааг тавихын учир юу вэ?

-АН-ын дэд дарга Ц.Оюундарь нар С.Эрдэнийн тухай сурталчилгаандаа У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөрт орсон зам харгуй, цахилгаан станц зэрэг дэд бүтцийн хөгжилтэй холбоотой асуудлыг  Ерөнхийлөгчийн хийх ажил биш мэтээр холдуулж, зөвхөн Засгийн газрын мэдлийн ажил  мэтээр төрийн ажилд  хатуу зааг тогтоох гэсэн оролдлого нэг талаар ойлгомжгүй, нөгөө талаар айл гэрийн ажилтай зүйрлэж хэлбэл аав бол адуугаа мэднэ, хонь, ямаа танд хамаагүй гэсэнтэй агаар нэг  зүйрлэл болжээ. Хүнийг шүүмжилж болно, хүнээс өө сэв эрж болно, гэхдээ хэн хэндээ хэрэг болох явдалд тустай зүйлийг соргог харах чадварт залуус маань суралцаасай билээ.

4.У.Хүрэлсүхийн огцорсныг зарим хүн буруушаадаг  ч тэр  зөв жишиг тогтоосон

-Олон түмнийг цочирдуулсан аливаа ноцтой хэрэг явдлын улмаас Засгийн газар нь огцрох тохиолдол ардчилсан улс оронд бишгүй буй. Манай улсын хувьд ийм үзэгдэл ховор. Харин ч огцрох ёстой байтал сандал суудалтайгаа зууралдаад байдаг тул зарим хүн гайхашрах нь аргагүй биз. Гэхдээ “үгэн дотор үг, үхэр дотор гиван” гэж үгтэй. У.Хүрэлсүх би засгийн ажлыг хийж чадахгүйдээ тулаад огцорлоо гэж хэлээгүй. Улс төрөөс холдоно гээгүй. Харин харамсалтай,  хариуцлагагүй явдлыг дахин гаргуулахгүй, давтуулахгүй гэхдээ огцорч байгаагаа мэдэгдсэн. Энэ бол ужигрсан гажиг тогтолцоонд хариуцлагын жишиг тогтоосон зөв шийдвэр байсан. У.Хүрэласүх “хааны алба халаатай, эзний алба ээлжтэй” гэгчээр өөрөө өөрчлөгдлөө ч гэсэн Ерөнхий сайдын албыг  залгуулаад явчих хүнээ бэлдсэн байсан нь огцролтын “оньсого”-ыг тайлах түлхүүр байжээ гэж би хувьдаа олж харсан.

5. Англи хэл шалгуур мөн гэж үү?

-Д.Энхбатын сурталчилгааг сонсч суутал нэг залуугаас хөтлөгч “Хэний төлөө саналаа өгөх вэ” гэхэд “Д.Энхбатын төлөө өгнө” гэв. Хөтлөгч  яагаад Энхбатыг дэмжиж байгааг асуухад “Нөгөө хоёрыгоо бодвол англи хэл сайн мэднэ” гэдэг байгаа. Үүнийг сонсоод надад олон юм бодогдлоо. Манайхан англи  хэл мэддэг хүн  л юм  болгоныг  чадах мэт дэндүү дөвийлгөн нэг талыг барьж, хэт баруунаа туйлширч, хүүхэд залуусын толгойг угаасны уршиг энэ юм.

Ер нь тэгээд хэл сурна, эзэмшинэ гэдэг тун харьцангуй ойлголт. Манайхан англи хэлээр дэлгүүр, зоогийн газрын хэдэн үг эвлүүлээд хэлчихдэг хүнийг мундаг, ёстой боловсролтой гэхчлэн магтацгаадаг. Чухамдаа хэл гайгүй эзэмшсэний гол шалгуур нь бичгийн хэлэндээ чамгүй зүгширч, тэр хэлээрээ хэнд ч гологдохооргүй бичиж чадаж гэмээ  нь уг хэлийг гайгүй сурчээ гэж үзэж болох юм. Өөрөөр хэлбэл, ажлын хэлтэй болж улмаар тэр хэлээрээ лекц яриа хийх, маргаан мэтгэлцээнд оролцох хэмжээнд хүрсэн цагт сая хэл сурсны үр шимийг хүртэнэ.

Улсын Ерөнхийлөгчийн хувьд гадаад хэлийг, ямар ч сайн сурсан бай хэлмэрч, орчуулагч нарынхаа өмнүүр өрсөн ярих учир үгүй. Хэл сайн мэддэг төр, шашны томчууд орчуулагч, хэлмэгчдийгээ хүний яриаг  хэр зэрэг оновчтой, сайн орчуулж байгааг нь хянаад л сууж байдаг юм билээ. Би дорно дахины алдарт эрдэмтэн Ю.Н.Рерих, Ватиканы пап лам нарын  үг яриаг сонсч явсны хувьд энэ үгийг залуучууддаа дуулгаж байна.

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Өчигдөр 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Өчигдөр 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Өчигдөр 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Өчигдөр 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Өчигдөр 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Өчигдөр 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Өчигдөр 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Өчигдөр 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Өчигдөр 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Өчигдөр 14 цаг 13 мин