Т.САЙХАН
Иргэний нисэхийн Ерөнхий газар (ИНЕГ)-аас зургадугаар сарын нислэгийн хуваарийг танилцууллаа. Ирэх сард нийт 20 удаагийн тусгай үүргийн нислэгийг Өмнөд Солонгос, Япон, Унгар, Турк, Герман, ОХУ, Казахстан улс руу хийж, иргэдээ татан авахаар төлөвлөжээ.
Тасалбар борлуулалт болон нислэг төлөвлөлтийн арга хэмжээ хэвийн горимд шилжиж байгаа учраас батлагдсан нислэгийн хуваарийн дагуу тасалбар худалдан авах иргэд агаарийн тээвэрлэгчдэд шууд хандах боломжтойг УОК-ын Шуурхай штабаас мэдээлэв.
Эх сурвалж:www.polit.mn