COVID-19: 790 хүнээс халдвар илэрч, долоон хүн нас баржээ

2021-06-01
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 8618 сорьцод шинжилгээ хийхэд 790 хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, Улаанбаатарт 681, орон нутагт 109 тохиолдол тус тус бүртгэгджээ. Орон нутагт CОVID-19-ийн тохиолдол нэмэгдэх хандлагатай байгааг ЭМЯ-наас мэдээлэв. Халдварын улмаас долоон хүн амь насаа алдсан байна.

 Тодруулбал:

• Тавдугаар сарын 3-нд онош батлагдсан 75 настай эмэгтэй
• Тавдугаар сарын 13-нд онош батлагдсан 68 настай эрэгтэй
• Тавдугаар сарын 19-нд онош батлагдсан 44 настай эрэгтэй
• Тавдугаар сарын 30-нд онош батлагдсан 44 настай эрэгтэй
• Тавдугаар сарын 16-нд онош батлагдсан 83 настай эмэгтэй
• Тавдугаар сарын 12-нд онош батлагдсан 52 настай эрэгтэй
• Тавдугаар сарын 30-нд онош батлагдсан 83 настай эмэгтэй нар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа халдварын нэн хүнд хэлбэрээр нас баржээ.

МАШ ХҮНД 116 ХҮН БАЙНА

Сүүлийн 24 цагт COVID 19-ийн онош батлагдсан 327 хүн эдгэсэн байна. Тодруулбал, өчигдөр эмнэлгээс 159 хүн бүрэн эдгэрч гарсан бол гэрийн хяналтаас 168 хүн гарчээ.

Өнөөдрийн байдлаар 4580 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Батлагдсан тохиолдлуудын 2403 нь биеийн байдал хөнгөн, хүндэвтэр 1613,  хүнд 448 хүн байгаа бол маш хүнд 116 хүн байна. Хөнгөн хэлбэрийн оноштой 3580 хүн гэрийн хяналтад байна гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn

Зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоолоо

Урин дулаан болж, цаг агаар дулаарснаар авто замын өнгөн хэсэг гэсэж, замын ача

9 цаг 57 мин
Шинэчилсэн найруулгын төслөөр хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулж чадах уу?

1998 онд батлагдсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг өөрчлөхөөр сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд

9 цаг 57 мин
АН бүтэн болж, урагшилна гэв

Ардчилсан намын түүхт 35 жилийн ой  өчигдөр тохиолоо.  Тус намынхан ойн өдрөөрөө  Үндэсний бодлогын хороогоо хуралдуулж, улмаар Их хурлаа хийв. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Сайханчулуун: Олон улсын жишиг татварын алба болохоор алсын хараагаа тодорхойлсон

Монголын Татварын албаны дунд хугацааны стратеги амжилттай хэрэгжжээ. Энэ талаар Татварын удирдлага, олон улсын татварын газрын дарга Д.Сайханчулуунтай ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар АН-ын ҮБХ-ны тэргүүлэгчээр сонгогджээ

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар АН-ын ҮБХ-ны тэргүүлэгчээр сонгогджээ

Уржигдар 16 цаг 04 мин
Б.Буджаргал: “Хүн бүрийг сэтгэлийн хаттай” болгох уриалга гаргаж байна

Хэт холын зайн гүйлтийн дэлхийн аварга Б.Буджаргал “Монгол хүн бүрийг сэтгэлийн хүчтэй болгох” сэдвээр мэдээлэл хийлээ.

Уржигдар 14 цаг 29 мин
Д.Цогтбаатар: Монгол Улс хуулиар биш журмаар зохицуулагддаг улс болсон байна

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Ордын хувь хэд вэ, “Ордон”-ы хуйвалдаан хэнийх вэ?!

Улс төрийн хаврын синдром өдийд хөдөлдөг. Энэ жилийнх урьд өмнөхүүдээс өөр байна.

Уржигдар 06 цаг 00 мин
АНУ болон Европт хэдэн зуун мянган хүн Трампын бодлогыг эсэргүүцэн жагсав

АНУ, Европын томоохон хотуудад амралтын өдөр буюу дөрөвдүгээр

2025-04-06
Дэгийн тухай хуулийг өөрчилж, Д.Цогтбаатарын асуудлыг хэлэлцэнэ

Дэгийн тухай хуулийг өөрчилж, Д.Цогтбаатарын асуудлыг хэлэлцэнэ

2025-04-06