"Бамбарууш" кафе есдүгээр сарын 1-нээс дахин нээгдэнэ

2021-06-01
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хүүхэд, залуучуудын театрыг дахин байгуулах асуудлыг хэлэлцэж байна. Театрын үйл ажиллагааг Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хорооны нутаг, дүүргийн Соёлын ордны барилгад шилжүүлэх тухай хэлэлцэж байгаа аж. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуралдааны үеэр дараах үүрэг чиглэл өгсөн байна. Үүнд:

  • Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн эзэмшлийн газрыг хууль бусаар ашиглахыг хориглолоо. Хэрэв хууль бусаар ашигласан тохиолдолд эрхийг нь цуцлахыг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт үүрэг болгожээ.
  • "Найрамдал" олон улсын зусланд бүрэн засвар хийхээр болов. Тус зуслан 1978 онд ашиглалтад орсноос хойш  ашиглалтын шаардлага хангахгүй болсон тул ийнхүү бүрэн засвар хийхээр болжээ. Мөн зуслангийн орчимд нэмж газар олгохгүй байхыг үүрэг болгов. Мөн "Найрамдал-2" зуслан барих асуудлыг үргэлжлүүлэн судалж, 2022 оны улсын төсөвт суутгахыг үүрэг болгожээ.
  • Баянзүрхийн дөрөвдүгээр хороо, Жуковын талбайд олгосон аж ахуйн нэгжүүдийн газрын эрхийг цуцалж, нийтийн эдэлбэр газар болгохыг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт үүрэг болголоо.
  • Нийслэлийн амаржих газруудын ачааллыг бууруулахаар "Хүрээ" амаржих газрыг өргөтгөх, ЭХЭМҮТ-д бүрэн засвар хийхээр болж, 2022 оны улсын төсөвт суутгахыг үүрэг болгов.
  • Төр, хувийн эзэмшилд байгаа барилга байгууламжийг зориулалтын дагуу ашиглах үүрэг чиглэл өглөө. Тухайлбал, "Бамбарууш" кафег анх үүсгэн байгуулагдсан зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулахаар болов. Тус кафе ирэх есдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаа явуулж эхлэхээр болжээ.

Эх сурвалж:www.polit.mn

Зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоолоо

Урин дулаан болж, цаг агаар дулаарснаар авто замын өнгөн хэсэг гэсэж, замын ача

10 цаг 2 мин
Шинэчилсэн найруулгын төслөөр хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулж чадах уу?

1998 онд батлагдсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг өөрчлөхөөр сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд

10 цаг 2 мин
АН бүтэн болж, урагшилна гэв

Ардчилсан намын түүхт 35 жилийн ой  өчигдөр тохиолоо.  Тус намынхан ойн өдрөөрөө  Үндэсний бодлогын хороогоо хуралдуулж, улмаар Их хурлаа хийв. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Сайханчулуун: Олон улсын жишиг татварын алба болохоор алсын хараагаа тодорхойлсон

Монголын Татварын албаны дунд хугацааны стратеги амжилттай хэрэгжжээ. Энэ талаар Татварын удирдлага, олон улсын татварын газрын дарга Д.Сайханчулуунтай ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар АН-ын ҮБХ-ны тэргүүлэгчээр сонгогджээ

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар АН-ын ҮБХ-ны тэргүүлэгчээр сонгогджээ

Уржигдар 16 цаг 04 мин
Б.Буджаргал: “Хүн бүрийг сэтгэлийн хаттай” болгох уриалга гаргаж байна

Хэт холын зайн гүйлтийн дэлхийн аварга Б.Буджаргал “Монгол хүн бүрийг сэтгэлийн хүчтэй болгох” сэдвээр мэдээлэл хийлээ.

Уржигдар 14 цаг 29 мин
Д.Цогтбаатар: Монгол Улс хуулиар биш журмаар зохицуулагддаг улс болсон байна

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Ордын хувь хэд вэ, “Ордон”-ы хуйвалдаан хэнийх вэ?!

Улс төрийн хаврын синдром өдийд хөдөлдөг. Энэ жилийнх урьд өмнөхүүдээс өөр байна.

Уржигдар 06 цаг 00 мин
АНУ болон Европт хэдэн зуун мянган хүн Трампын бодлогыг эсэргүүцэн жагсав

АНУ, Европын томоохон хотуудад амралтын өдөр буюу дөрөвдүгээр

2025-04-06
Дэгийн тухай хуулийг өөрчилж, Д.Цогтбаатарын асуудлыг хэлэлцэнэ

Дэгийн тухай хуулийг өөрчилж, Д.Цогтбаатарын асуудлыг хэлэлцэнэ

2025-04-06