СЕХ: Сонгууль дөхөхөөр санал тоолох төхөөрөмжтэй холбоотой худал мэдээлэл тарааж байна

2021-05-22
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

АН-аас санал тоолох төхөөрөмжид хөндлөнгийн нөлөөлөл ордог байж болзошгүй гэсэн мэдээлэл хийсэн.  Мөн СЕХ-нд мэдэгдэл, шаардлага, хүсэлт ирүүлсэн. Үүний дагуу СЕХ-ноос Нийслэлийн прокурорын газарт албан бичгээр хандсан. Мөн уг бичгийн хувийг Тагнуулын ерөнхий газарт хүргүүлжээ. 

Энэ талаар СЕХ-ны Хууль эрхзүйн хэлтсийн дарга Б.Бат-Эрдэнэ "Мэдээлэлтэй холбоотой асуудлыг шалгах шаардлагатай. Уг үйл явдал нь Эрүүгийн хуульд заасан сонгууль будлиантуулах гэмт хэргийн шинжтэй үйлдэл байж болзошгүй гэж үзэж байна. Мөн өмнө нь энэ асуудлын дагуу гомдол гарч, шалгаж байсан эсэхийг олон нийтэд мэдээлэх шаардлагатай юм.

Ер нь сонгууль дөхөөд ирэхээр л санал тоолох төхөөрөмжтэй холбоотой, үнэн худал нь мэдэгдэхгүй, олон нийтийг төөрөгдөлд оруулсан мэдээлэл цацагддаг. Гэхдээ 2012 оноос хойш санал буруу тоолоод, зөрүүлсэн гэх баримтыг гаргаж ирж байгаагүй. Тиймээс энэ асуудалд цэг тавих ёстой гэж үзэж байна" гэлээ. 

СЕХ-ны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Баясгалан "2012 оноос хойш санал тоолох төхөөрөмжийг ашиглаж, найман сонгууль зохион байгуулсан байна. Сонгууль болгоны үеэр болон санал хураалтын дүн гарсны дараа санал тоолох төхөөрөмжтэй холбоотой худал мэдээлэл цацагддаг. Лицензийн тухай асуудал яригдаад байна. Санал тоолох төхөөрөмжийг ашиглах тоолондоо лицензийн төлбөрийг төлөөд явдаг. Хугацаа нь дуусна гэдэг ойлголт байхгүй. 

Мөн саналын хуудас бар кодгүй болж байгаа гэх ташаа мэдээлэл тараалаа. Санал тоолох төхөөрөмж бар кодыг таньж уншдаг. 2020 онд болсон сонгуульд гэхэд 18 мянга гаруй нэр дэвшигч өрсөлдсөн. Тухайн нэр дэвшигч бүрийг нэг бүрчлэн танихын тулд бар код олгодог. 

Мөн мэдээлэл тараасан хоёр хүн манайд ажиллаж байгаагүй.  Түүнчлэн төхөөрөмжийг хакердах боломжгүй. 

Өмнө нь хуулийн хүрээнд саналын хуудсын 50 хүртэлх хувийг гараар тоолдог байсан бөгөөд нэг ч удаа үр дүн зөрж байгаагүй. Энэ удаагийн сонгуулиар бүх саналын хуудсыг гараар тоолно. Үүнийг маш зөв гэж бодож байгаа" гэсэн юм. 

Эх сурвалж:www.polit.mn

Зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоолоо

Урин дулаан болж, цаг агаар дулаарснаар авто замын өнгөн хэсэг гэсэж, замын ача

10 цаг 16 мин
Шинэчилсэн найруулгын төслөөр хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулж чадах уу?

1998 онд батлагдсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг өөрчлөхөөр сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд

10 цаг 16 мин
АН бүтэн болж, урагшилна гэв

Ардчилсан намын түүхт 35 жилийн ой  өчигдөр тохиолоо.  Тус намынхан ойн өдрөөрөө  Үндэсний бодлогын хороогоо хуралдуулж, улмаар Их хурлаа хийв. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Сайханчулуун: Олон улсын жишиг татварын алба болохоор алсын хараагаа тодорхойлсон

Монголын Татварын албаны дунд хугацааны стратеги амжилттай хэрэгжжээ. Энэ талаар Татварын удирдлага, олон улсын татварын газрын дарга Д.Сайханчулуунтай ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар АН-ын ҮБХ-ны тэргүүлэгчээр сонгогджээ

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар АН-ын ҮБХ-ны тэргүүлэгчээр сонгогджээ

Уржигдар 16 цаг 04 мин
Б.Буджаргал: “Хүн бүрийг сэтгэлийн хаттай” болгох уриалга гаргаж байна

Хэт холын зайн гүйлтийн дэлхийн аварга Б.Буджаргал “Монгол хүн бүрийг сэтгэлийн хүчтэй болгох” сэдвээр мэдээлэл хийлээ.

Уржигдар 14 цаг 29 мин
Д.Цогтбаатар: Монгол Улс хуулиар биш журмаар зохицуулагддаг улс болсон байна

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Ордын хувь хэд вэ, “Ордон”-ы хуйвалдаан хэнийх вэ?!

Улс төрийн хаврын синдром өдийд хөдөлдөг. Энэ жилийнх урьд өмнөхүүдээс өөр байна.

Уржигдар 06 цаг 00 мин
АНУ болон Европт хэдэн зуун мянган хүн Трампын бодлогыг эсэргүүцэн жагсав

АНУ, Европын томоохон хотуудад амралтын өдөр буюу дөрөвдүгээр

2025-04-06
Дэгийн тухай хуулийг өөрчилж, Д.Цогтбаатарын асуудлыг хэлэлцэнэ

Дэгийн тухай хуулийг өөрчилж, Д.Цогтбаатарын асуудлыг хэлэлцэнэ

2025-04-06