Үнийн өсөлтөөс болж эдийн засаг хүндхэн байгаагийн зэрэгцээ тэсгим хүйтний улирал үргэлжилсэн бэрх цаг үе тохиогоод байгаа энэ оны сүүлээр “Хүүхэд багачууд инээд хөөрөөр дүүрэн байгаасай” уриан дор Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэгээс (Ерөнхий пастор Ким Жү Чоль, цаашид Бурханы сүм гэх) зорилтот бүлгийн иргэдэд тусламжийн гараа сунган, энэ сарын 29-ний өдөр “Амжилтын гэгээн од” ТББ-д зочилж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд өгөх 30 багц бэлэг хандивлажээ.
“Шинэ оны өмнө Бурханы хайрыг хуваалцах зорилготойгоор итгэгчид маань нэг сэтгэлээр тус бэлгийг бэлдлээ. Айл өрх бүрд олон асуудал бэрхшээл тулгарч байгаа хэдий ч бүх айлд хүүхдүүдийн инээд хөөр тасрахгүй байгаасай. Та бүхэнд шинэ оны мэнд дэвшүүлье” хэмээн Бурханы сүмийн албаны хүн ярилаа.
Бурханы сүмээс бэлдсэн бэлгийн багцад хүүхдүүдийн дуртай амттан дүүрэн багтсан байв. Бэлгийг Баянзүрх дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлийн “Амжилтын гэгээн од” ТББ хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй 30 өрхөд тарааж өгөх юм байна.
“Амжилтын гэгээн од” ТББ-ын менежер Н.Алтанцэцэг, “Манай байгууллагаас зохион байгуулж байгаа бэлэг гардуулах үйл ажиллагаа хоёр дахь жилдээ явагдаж байгаа. Баянзүрх дүүрэгт нийт 2000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байдаг. Өнөөдөр бид 308 хүүхдийг баярлуулах аян явуулж байгаа юм. Энэхүү аяныг дэмжин, манай байгууллагатай хамтран ажилласан Бурханы сүмийн хамт олонд маш их баярлалаа” хэмээн талархлаа илэрхийлэв.
Тус үйл ажиллагаанд оролцсон нэгэн итгэгч, “Он солигдох, шинэ оноо угтах энэ босгон дээр хүүхдүүдэд бэлэг өгдөг ийм үйл ажиллагаа Монголд маш өргөн дэлгэр болдог хэдий ч хөгжлийн бэрхшээлтэй, амьжиргааны түвшин доогуур, нэн ядуу өрх гэрийн хүүхдүүд бэлэг авалгүй хоцордог. Өнөөдөр Баянзүрх дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй, эмзэг бүлгийн, амьжиргааны түвшин доогуур айл өрхийн бэлэг авч чадахгүй байгаа хүүхдүүдэд Эхийн хайр шингэсэн бэлгийг гардуулж өгч байгаа нь үнэхээр сэтгэл хөдөлгөсөн сайхан үйл ажиллагаа болж байна. 2023 онд Эх Бурханы хайр бүх хүмүүст хүрч, Эхийн хайр бялхсан сайхан жил болох болтугай гэж хүсэж байна” гэлээ.
Тус дүүргийн 4-р хорооны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлийн дарга Г.Цэвэгмэд хэлэхдээ, “Зорилтот бүлгийн хөгжлийн бэрхшээлтэй 308 хүүхдийг сонгоод шинэ жилээр баярлуулахаар гарын бэлэг өгөх ажлыг дэмжиж, Баянзүрх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрладаг Бурханы сүмээс биднийг зорин “Хөршийн хайр” аянд оролцсонд маш их баярлаж байна. Бурханы сүмийн хамт олон та бүхний цаашдын ажил үйлст амжилт бүхнийг хүсэж байна” хэмээн талархал илэрхийлсэн юм.
Бурханы сүмээс энэ сарын 30-ны өдөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан гараар бичсэн захидал, 20 ширхэг бэлгийн багцыг Баянгол дүүргийн 18-р хороонд , 2-ны өдөр Дархан хотын 5-р хорооны зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулан 10 ширхэг бэлгийн багцыг хандивлан бусадтай хайр хуваалцах үйлсэд манлайлан оролцжээ.
Бурханы сүм хүүхэд, залуучууд, өндөр настан, өвчтөн гээд нийгмийн бүх давхаргын иргэдэд итгэл найдвар өгөхийн төлөө сайн дурын олон төрлийн ажлыг зохион явуулсан байна. Хүүхдийн баярыг тохиолдуулан Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4-р хороо болон Дархан хотын ИТХ-д бэлгийн багц хандивлаж, Хөдөлмөрийн хэлтэс болон 5-р хороонд сурагчийн хичээлийн хэрэгслийн хандив тусламж үзүүлжээ. Мөн тус хотын 7-р хорооны 1-р сургуульд сагсан бөмбөгийн талбай байгуулахад мөнгөн хандив, Хээтэйн 12-р цэцэрлэгт хандив өгсөн байна. Ахмадын баярыг тохиолдуулан өрх толгойлсон ахмадуудыг урьж, ахмадын өдөрлөгийг зохион байгуулж, олон хүнийг хамруулсан том хэмжээний цус хандивлах арга хэмжээг 16 удаа өрнүүлэн цусны дутагдлаас болж амь нас нь эрсдэлд ороод байсан өвчтөнүүдийн алтан амыг аврахад үнэтэй хувь нэмэр оруулсан байна.
Мөн “Ковид-19”-н улмаас эдийн засгийн хүндрэлд орж, орлогогүй болсон эмэгтэйчүүдэд техникийн зааварчилгаа өгч, ажлын байр бий болгох үйлсэд оролцож оёдлын машин хандивласан бөгөөд эмзэг бүлгийн өрхөд хүнсний багц хандивлахын зэрэгцээ халдвар авсан эмзэг бүлгийн өрхүүдэд тусламж дэмжлэг үзүүлжээ. Эрүүл мэндийн яам болон Орхон аймгийн эрүүл мэндийн төвд 26,000 амны хаалт, чацарганы ундаа хандивлаж, хорио цээрийн дэглэмийн үед тэргүүн эгнээнд ажиллаж байгаа хүмүүсийг тусалж дэмжих ажилд ч идэвхтэй оролцжээ.
Мөн цэвэр, ногоон орчныг бүрдүүлэхэд манлайлан оролцдог бөгөөд өнгөрсөн сард тус сүмийн 110 орчим залуус нийслэлийн Баянзүрх дүүргийн зүүн дөрвөн зам орчмын 6 км-т цэвэрлэгээ хийж, хөршүүдээ ая тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх үйлсэд оролцсон байна. Улаанбаатар хотоос гадна Дархан, Эрдэнэт зэрэг орон нутагт цэвэрлэгээний хөдөлгөөн зохион байгуулж, байгаль орчин хамгаалах, иргэдийн байгаль орчны мэдлэгийг дээшлүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулжээ. Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Олон улсын экологийн цэцэрлэгт хүрээлэнгийн IGM бүтээн байгуулалтын талбай, Баянгол дүүргийн Экологийн Агро цэцэрлэгт хүрээлэн, Эрдэнэтийн Баян-Өндөр уул, Улаан рашаан зэрэг газарт уур амьсгалын хямралыг арилгаж, цөлжилтөөс урьдчилан сэргийлж, хотын агаарыг цэвэршүүлэх зорилго дор мод тарьсан байна.
Дэлхийн 175 орны 7500 сүмд 3.3 сая итгэгчтэй Бурханы сүм нь байгаль орчин хамгаалах үйл ажиллагаа, хөршүүддээ туслах аян, гамшгийн үед тусламж үзүүлэх хөдөлгөөн, цус хандивлах аян, боловсролын салбарт дэмжлэг үзүүлэх зэрэг олон салбарт сайн дурын үйл ажиллагааг зохион байгуулдаг аж. АНУ-ын Флорида мужид болсон хар салхины дараа нөхөн сэргээх ажил хийн, Тонга дахь галт уулын дэлбэрэлтэд нэрвэгдэгсдэд үзүүлэх тусламж, Солонгост болсон "Хиннамно" хар салхины дараах нөхөн сэргээлт, дэлхий даяарх “Ковид-19”-н хямралын үеэр эмзэг бүлгийн иргэдэд дэмжлэг үзүүлэх зэрэг ажлуудыг тасралтгүй өрнүүлсээр байна. Хүмүүнлэгийн сайн дурын үйлсийг тууштай хэрэгжүүлснийх нь төлөө улс бүрийн засгийн газар, төрийн байгууллагууд, олон улсын байгууллагуудаас 3500 гаруй шагнал хүртээжээ.
Саяхан Бурханы сүм Бразил улсын дээд шагнал болох “Хууль тогтоох гавьяаны одон”-гоор шагнагджээ. Энэхүү одонг Улсын Их Хурлаас олгодог ба улс орон ба хууль тогтоох байгууллагад эерэг нөлөө үзүүлж, ард иргэдээс магтаал хүртэн, гавьяа байгуулсан хувь хүн, байгууллагууд олгодог шагнал юм. Өнгөрсөн хугацаанд АНУ-ын Байден, Трамп, Обамагийн засаг захиргаанаас Ерөнхийлөгчийн сайн дурын ажлын шагнал (хамгийн дээд шагнал, алтан шагналыг 53 удаа), Солонгосын гурван удаагийн засгийн газраас Ерөнхийлөгчийн шагнал, Олон улсын байгаль орчны шагнал болох “Ногоон дэлхий” “Ногоон алим” шагналыг тус тус хүртжээ.
Дотооддоо Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын өргөмжлөл, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын өргөмжлөл, Эрүүл мэнд, спортын сайдын өргөмжлөл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны өргөмжлөл, жуух бичиг, Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн талархал, жуух бичгээр Бурханы сүм тус тус шагнуулжээ.