Цэцэрлэгийн зориулалттай барилга худалдан авах, түрээслэх журмаар 22 мянган хүүхдийг суралцуулна

2022-07-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

2022-2023 оны хичээлийн жилээс нийслэл Улаанбаатар хотын цэцэрлэгийн насны хүүхдийг хамран сургах тойргийн цэцэрлэгт бүрэн хамруулах, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг үүрэг болгосон. Энэ хүрээнд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх нийслэл дэх ажлын хэсэг хуралдаж, түрээслэх, худалдан авах цэцэрлэгийн барилга, объектуудын талаар хэлэлцлээ. Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангаар ахлуулсан Ажлын хэсэг ажиллаж байгаа. Нийслэлд мөн Ажлын хэсэг байгуулж, Боловсрол, шинжлэх ухааны сайдад үр дүнг танилцуулахаар Ажлын хэсгийн хурлыг хийж байна. Одоогийн байдлаар нийслэл Улаанбаатар хотод 34 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй байна. Үүний улмаас хамран суралцах асуудал их хөндөгдөж байна. Нийслэлийн зүгээс миний бие түрээслэх, худалдан авах объектийг судалж байгаа. Энэ жилийн хувьд цэцэрлэгийн зориулалттай барилга объект худалдан авах болон түрээслэх журмаар 22 мянган хүүхдийг суралцуулахаар болж байна. Үлдсэн хүүхдүүдийг гэр цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээнд хамруулах гэх мэт шийдлүүдийг эрэлхийлж байгаа. Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу есдүгээр сараас хүүхдүүдийг сугалаагүйгээр цэцэрлэгт хамруулахын тулд нийслэлийн зүгээс бүх боломжоор хангахаар ажиллаж байна. Ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт Хан-Уул, Баянгол, Сүхбаатар дүүрэгт ажилласан. Энэ долоо хоногт бусад дүүргүүдэд хуваарь гарган ажиллана. Цэцэрлэгийн зориулалттай 14 объект худалдаж авах төлөвлөгөө гарсан. Үлдсэн объектийг түрээсэлнэ. Мянган хүнтэй орон сууцны хорооллын нэг айлд нэг бага насны хүүхэд байна гэж тооцоход 200 хүүхдийн цэцэрлэгийг заавал барьж байгуулах норм, стандарт бий. Барилгын компаниуд тодорхой норм, стандартын дагуу зургаа батлуулж, ажил болгодоггүй олон жишээ байна. Иймд хотын зүгээс норм стандартад өөрчлөлт оруулах, хангуулах, цэцэрлэггүй орон сууцны хорооллыг Улсын комисс хүлээж авахгүй байх хатуу шаардлага тавина. Нийгмийн хариуцлагын хүрээнд барилгын компаниуд хариуцлагатай байж, нийслэлийн удирдлагуудын зүгээс хүүхдүүд, иргэдийнхээ төлөө норм журмыг мөрдүүлэхийн төлөө ажиллана” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Б.Пүрэвдорж: Өсөн нэмэгдэх АМНАТ 19 хувь боллоо

Б.Пүрэвдорж: Өсөн нэмэгдэх АМНАТ 19 хувь боллоо

8 цаг 41 мин
Энэ сарын 26-нд бүх нийтээр амарна

Энэ сарын 26-нд бүх нийтээр амарна

8 цаг 47 мин
Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн даатгалын сан хүнд байгаа нь үнэн

Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн даатгалын сан хүнд байгаа нь үнэн

8 цаг 49 мин
УИХ:Үндсэн хуулиа дээдлэн залах тогтоолыг баталлаа

УИХ:Үндсэн хуулиа дээдлэн залах тогтоолыг баталлаа

8 цаг 54 мин
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй

"Ачит Ихт" компанийн хувьцаа эзэмшигч Пунцагийн Цагаантай сонгуулийн эргэн тойронд болж өнгөрсөн явдлаар ярилцлаа.

11 цаг 28 мин
Гоо үзэсгэлэнгийн тайзнаа өрсөлдсөн монгол охид

Дэлхийн хамгийн нэр хүндтэй миссийн дөрвөн тэмцээний гурав нь энэ

18 цаг 24 мин
Шинэ төгсөгчдөд ажлын байран дээр ямар бэрхшээл тулгардаг вэ

Энэ хавар нийт 27.555 оюутан сургуулиа төгсөж дээд боловсролын диплом өвөртөлсөн. Тэгвэл өнөөдөр тэд ажилтай байна уу.

18 цаг 24 мин
Бакугийн тэмдэглэл

Азербайжан Улсын нийслэл Баку хот орчин үеийн архитектур, түүхэн дурсгалт газрууд хосолсон олон мянган

18 цаг 24 мин
Хөрөнгийн захын “Жижигхэн тоглогч”

“Амралтын хоёр өдөр цагийн ажил хиймээр байна” хэмээн Бат-Ирээдүй хүү ээждээ хэлжээ.

18 цаг 24 мин
Хуванцар цуглуулах “RePlus” аппликэйшн

Дахивар хог хаягдал цуглуулах дижитал платформ болох “RePlus” аппликэйшн гар утсандаа татаад

18 цаг 24 мин