“Вертекс Майнинг Партнер” ХХК 33 тэрбумын зээлээ төлжээ

2022-07-05
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Н.НАМУУН 

 “Вертекс Майнинг Партнер” ХХК нь Хөгжлийн банкнаас авсан 33 тэрбум төгрөгийн зээлээ төлсөн талаар өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.

  Тус компани нь 2020 оны нэгдүгээр  сард “Вертекс Майнинг Партнер” ХХК нь Хөгжлийн банкнаас Ухаа худаг төслийн уурхайн хөрс хуулалтын үйл ажиллагааг өргөтгөх, техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх” зорилгоор 33 тэрбум төгрөгийн зээл авч байжээ. Зээлийн гэрээний дагуу 2024 онд зээлээ төлж дуусгах хуваарьтай байсан ч өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан зээлээ хугацаанаас нь өмнө буюу өнгөрсөн сарын 28-нд зээлээ бүрэн төлжээ.

Энэ талаар “Вертекс Майнинг Партнер” ХХК-ны уул уурхай хариуцсан захирал Н.Батбаатар “Бид 2017 оноос Монгол улсын нүүрсний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр уул уурхайн үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж байна. Манай компани нь туслан гүйцэтгэгч компаниудын хамтаар 500 гаруй ажлын байр бий болгож, улсад 23.5 тэрбум төгрөгийн татвар хураамж төлсөн. Мөн дотоодын бэлтгэн нийлүүлэгч компаниудаас 230 тэрбум төгрөгийн худалдан авалт хийгээд байна. Хөгжлийн банк нь зээлийн хорооныхоо зургаан  сарын зээлийн судалгааг үндэслэн ТУЗ-ын хурлаараа баталгаажуулж дараах шалгууруудыг хангаснаар  зээл олгох шийдвэр гаргасан. Тухайлбал, өмнө нь хөгжлийн банк болон гадаад дотоодын банкнуудаас авсан зээлийн сайн түүхтэй. Төсөл нь хөгжлийн банкны бодлогын дагуу буюу экспортыг нэмэгдүүлэх чиглэлтэй Барьцаа хөрөнгө нь зах зээлийн үнэлгээгээр гурав дахин их юм. Хөгжлийн банкны бусад зээлийн хүүтэй харьцуулахад харьцангуй өндөр хүү болох жилийн 13%-ийн хүүтэй байх хэлцлийг манай компани хүлээн зөвшөөрсөн. Түүнчлэн манай компанийг зээл авах үед улс төрийн ямар ч албан тушаал хашдаггүй байсан, одоогийн УИХ-ын гишүүн Хассуурийн Ганхуягийг тухайн үед улс төрийн өндөр албан тушаал хашиж байсан мэтээр манай компанитай холбож байгаад харамсаж байна” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

Гашуунсухайтын дараах “газын дайн”-ы сураг

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гашуунсухайтын гэрээнээс болоод сайн гөвүүлсэн. Хоёр он дамнуулаад, сүүлийн х

4 цаг 15 мин
Долоо дахь Ерөнхийлөгчид зүтгэх АН-ын зургаан улстөрч

Засагт хамтарсан АН-ынхны дотоод улс төр задгай хэвээрээ л үргэлжилж буй. Тэдний нэг хэсэг нь

4 цаг 15 мин
Г.Дамдинням: Боловсролын яам ХҮН намын хүний нөөцийн яам болсон

УИХ-ын гишүүн Г.Дамдиннямтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

4 цаг 15 мин
Үнэлгээний журам задруулсан гишүүдийг олж тогтооно гэжээ

Үнэлгээний журмыг задруулсан гишүүдийг олж тогтооно гэжээ

23 цаг 56 мин
Баялгийн сан ба “Баянхонгорын хоёр”

Монголчууд бүхий л шат, дамжлагадаа нутгархах буюу жалга довны үзлийг хэрэгжүүлдэг.

Өчигдөр 06 цаг 00 мин
Намууд нэгдэж Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдээд эхэллээ

Монголын улс төр дэх жижиг намуудын хөдөлгөөн төдийлэн анхаарал татаад байдаггүй юм.

Өчигдөр 06 цаг 00 мин
Трампын тариф эдийн засгийн уналт авчрах уу

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд эргэн ирснээс хойшхи хамгийн том

Өчигдөр 06 цаг 00 мин
Х.Тэмүүжин: Архивыг бүтнээр нь айл руу гаргасан албан тушаалтанд эрүүгийн хариуцлага тооцох гэхэд төрийн том шагнал өгч байсан

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн ү

Уржигдар 16 цаг 38 мин
Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 16 цаг 30 мин
Гаагийн шүүхийн давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр Д.Эрдэнэбалсүрэн сонгогджээ

Гаагийн шүүхийн давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр Д.Эрдэнэбалсүрэн сонгогджээ

Уржигдар 15 цаг 59 мин