Уралдааны зорилго:
“Соёл-Эрдэм” Дээд Сургуулийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны гэрээг үндэслэн Монгол улсын ерөнхий боловсролын сургуулийн ахлах 12-р ангийн сурагчдын дунд Япон орон, хэл соёлыг сурталчлах зорилгоор зохион бичлэгийн уралдааныг зарлаж байна .
Хамрах хүрээ: Ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангийн сурагчид оролцоно.
Хугацаа: 2021.11.26-12.06 хүртэл хүлээн авна.
Шалгаруулах журам:
- Зохион бичлэгийн агуулга нь сэдвийн хүрээнд байна.
- Зохион бичлэгийг монгол хэлээр бичсэн байна. Сургууль, анги, нэр, холбоо барих утас, мэйл хаягаа хамт ирүүлнэ.
- 200-250 үгэнд багтаан WORD оффис программ дээр бичнэ. (үсгийн фонт Arial, үсгийн хэмжээ 12, мөр хоорондын зай 1.5)
- 2021 оны 12 дугаар сарын 06-ны 17 цаг хүртэл хүлээн авна.
- Бүтээлийг “Соёл-Эрдэм” Дээд Сургуулийн Япон хэлний тэнхимд хаяглан soyolerdem.daigaku@gmail.com майл хаягаар ирүүлнэ.
- Уралдаанд ирүүлсэн бүтээлээс шилдэг гурван байрыг шалгаруулна.
- Шагналыг 2021 оны 12 дугаар сарын 11-нд “Соёл-Эрдэм” Дээд Сургуулийн Япон хэл, соёл сурталчлах “Соёлын баяр”-аар шалгаруулан шагналыг гардуулна.
Шагнал:
1-р байр: “Соёл-Эрдэм” Дээд Сургуульд 2022-2023 оны хичээлийн жилд 100% үнэ төлбөргүй суралцах эрхийн бичиг, Япон улсад хэлний дадлага хийх эрхийн бичиг,
2-р байр: “Соёл-Эрдэм” Дээд Сургуульд 2022-2023 оны хичээлийн жилд 100% үнэ төлбөргүй суралцах эрхийн бичиг
3-р байр: “Соёл-Эрдэм” Дээд Сургуульд 2022-2023 оны хичээлийн жилд 50% хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг
“Соёл-Эрдэм” Дээд Сургуулийн Япон хэлний тэнхим
Холбоо барих утас: Сургалтын алба, Оюутны зөвлөл 70118584, 70116947