"Дүнжингарав"-ын уулзварт болсон дэлбэрэлтийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ

2025-01-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан зарим хэргийн хяналт шийдвэрлэлт, явц байдлын талаар мэдээлэл өгөх үеэр Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн талаар мэдээллээ. Тус хэргийн мөрдөн шалгах ажиллагааг улсын мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс дагнан явуулж, Нийслэлийн Прокурорын Газар(НПГ)-аас хяналт тавьжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтын хүрээнд "Дашваанжил" ХХК-ийн удирдлага Н.Б болон компанийн ажилтан Ч.Р нарт хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас тухайн үед замын хөдөлгөөнд зорчиж явсан дөрвөн энгийн иргэн, ажил үүргээ гүйцэтгэж байсан онцгой байдлын гурван алба хааг буюу нийт долоон хүний амь насыг хохироосон. Мөн ослын улмаас таван хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, нэг хүнд хүндэвтэр гэмтэл учирсан, иргэдийн болон хуулийн этгээдийн эд хөрөнгөд хохирол учирсан асуудал мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон байна. 

Гэмт хэргийн улмаас хохирсон хохирол, хор уршгийн хэмжээ 18.8 тэрбум төгрөг байгаа аж. 

Тус хэргийн талаар НПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих II хэлтсийн дарга Г.Гэрэлтуяа мэдээлэхдээ, "Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 8 төрлийн, 98 шинжээчийн дүгнэлт гаргасан. Осолтой холбоотой таван шинжээчийн дүгнэлт гарсан. Хавцаст хэрэгт цугларсан шинжээчийн дүгнэлтүүд болон бусад нотлох баримтууд дээр тулгуурлаан осол гарахад Patrol маркын машины жолоочийн буруутай үйлдэл байхгүй, харин "Дашваанжил" ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсантай холбоотой уг гэмт хэрэг гарсан гэх дүгнэлт гарсан. Улмаар "Дашваанжил" ХХК-ийн удирдлага болон ажилтны Эрүүгийн хуулийн тусгай ангийн

  • 10.6 буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох
  • 11.3 буюу хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хунд гэмтэл учруулах
  • 11.5 буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл болгоомжгүйгээр учруулах гэсэн зүйлчлэлээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн" гэв. 

Эх сурвалж:www.polit.mn 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

6 цаг 7 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

6 цаг 7 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17