Х.Баасанжаргал: 15-хан жилийн түүхтэй хаврын уралдааныг өв соёл гэж андуурч болохгүй

2025-01-27
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал хурдан морины уралдааны талаар өнөөдөр /01.27/ мэдээлэл хийлээ. Тэрээр "Жил болгон зарим уяач хаврын морин уралдааныг сэргээх талаар жагсаал зохион байгуулдаг. Тэдний тэмцэл, гомдол тасралтгүй үргэлжилсээр байна. Хоёрдугаарт уяачид улс төрд ямар том нөлөө үзүүлдэг вэ гэдэг талаар бид мэдэх ёстой. Бид аливаа мэдээлэлд шүүлтүүртэй хандах ёстой. Нөгөө талаар улстөрчдийн өгч байгаа мэдээлэл үнэн зөв байх ёстой. Өнгөрсөн амралтын өдрийн жагсаалыг эсэргүүцсэн хүмүүсийг морин спортын уламжлалаа эвдэх гэсэн, тусгаар тогтнолд аюул учруулсан, өв соёлоо устгах гэсэн бүлэг хүмүүс юм гэдэг мэдээлэл цахим орчинд тархсан. Миний зүгээс энэ бол уламжлал биш гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Үүнийг шүүхээс, архивын газрын баримтаар тогтоосон. Хаврын морин уралдаан бол 15 жилийн л түүхтэй уралдаан. Гэтэл үүнийг бид өв соёл гэтлээ андуурч, ойлгож байгааг би улстөрчдийн буруу гэж хэлнэ.

Уяачдын зүгээс та нар сонгуульд ялъя гэж бодож байвал хаврын морин уралдааныг сэргээ, хөдөө орон нутгийн залуучуудын саналыг авъя гэвэл хаврын морин уралдааныг сэргээ гэдэг ятгалгыг хийдэг байсан.

Та бид нэг зүйлийг мартах ёсгүй. Энэ уралдааныг сэргээх талаар хүсэлтийг Монгол Улсын Засгийн газарт хүргүүлсэн. Энэ нь маш олон хөдөө орон нутагт байгаа залуучуудад хүлээлт үүсгэж байна. Ийм хүлээлт байх ёсгүй. Үүнийг дэмжихгүй. Монгол Улсын засгийн газар үүнд татгалзаасай гэж бодож байна. 2019 оноос хойш тогтоочихоод байхад яагаад жил болгон энэ асуудлыг сөхөж, гаргаж ирдэг юм бэ. Үүнд анхаарах хэрэгтэй. Энэ асар олон уяачдын асуудал гэж байгаа боловч үнэндээ цөөн хэдэн мөнгөтэй хүмүүсийн эрх ашиг. Малын эмийн бизнесийн асуудал.

Би УИХ-ын танхимд сууснаасаа хойш олон зүйлийг харлаа. Та бүхэн санаж байгаа бол Монголын морин спорт уяачдын холбооны хурал төрийн ордонд болсон. Яагаад тэд нар төрийн ордонд хурлаа хийж байгаа юм бэ. Яагаад түүнд нь улстөрчид оролцож байгаа юм бэ. Хаврын морин уралдааныг сэргээе үүгээрээ дамжуулж бүсчилсэн хөгжлөө сэргээе гэдэг санаагаар лоббигоо хийх болсон. Түүнчлэн уяачид "Go Mongolia" зэрэг аялал жуулчлалын чухал арга хэмжээнүүдтэй уялдуулж, Засгийн газрын бодлого шийдвэрт нөлөөлөх гэж оролдож байна. Үүнийг бид хүлээн зөвшөөрөх ёсгүй" гэв.

Эх сурвалж:www.polit.mn 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

6 цаг 15 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

6 цаг 15 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17