Э.Бат-Үүл: Хуцав аа, Х.Нямбаатар аа, би илчилнэ

2025-01-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл өнгөрсөн бямба гарагт Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Шуурхай штабын ээлжит хуралдаанд оролцлоо. Тэрээр Шуурхай штабын зөвлөхөөр ажиллахаар болжээ. Үүнийг нь намынх нь зарим нөхөд шүүмжилж байгаа юм.

Тэгвэл Э.Бат-Үүл өөрийн цахим хуудастаа тайлбар хийжээ. Тэрээр "Хотын бүтээн байгуулалтын штаб нь хурдны замаар суурь хийсэн Улаанбаатар хотын шинэ ерөнхий төлөвлөлт рүү шилжиж бгаа юм билээ. Энэ өөрчлөлтөө УИХ-аар оруулах, хэрэгжүүлэх хөрөнгө мөнгөө тодорхой болгох хэрэгтэй гэж би зөвлөсөн. Би Улаанбаатар хотын дарга байсан хүн. Санаа бодлоо хэлэх эрхтэй. Энэ тухайгаа 16 онд ажлаа өгснөөсөө хойш уйгагүй хэлж, бүр “Хотын даргад зөвлөцгөөе” нэртэй контент хүртэл хийж ирсэн. Бас аль нэг намын цахилгаан станц, зам барилга, дахин төлөвлөлт, цэвэрлэх байгууламж, дэд бүтэц гэж байдаггүй юм гэж хэлсээр байтал МАН бидний хийж байсан ажлыг 2016 оноос хойш улстөржүүлэн гацаасан. Би энэ тухай гомдол мэдүүлсээр ирсэн. Харин одоо саналаа хэлээч гэхээр нь хэлж байна. Үүнд юу нь буруу гэж" гэсэн байна.

Сануулахад, Хотын дарга  Х.Нямбаатар 2024 онд "Э.Бат-Үүлийн үед гэр хорооллын дахин төлөвлөлтөөс хохирсон бүх хүнд байр өгнө" гэсэн утгатай мэдэгдэл хийж байв.  Түүний хариуд Э.Бат-Үүл "2016 онд нийслэлд МАН ялаад, хамгийн эхлээд хийсэн ажил нь Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг зогсоож, 1500 орчим айлыг орох оронгүй болгосон! Новширч найман жил болчхоод, одоо намайг гүтгэж сонгуульд орох гэнэ.  Хуцав аа, Нямбаатар аа.  Би илчилнэ ээ" гэж байв. 

Эх сурвалж:www.polit.mn 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

6 цаг 15 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

6 цаг 15 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17