Б.ТУУЛ
“Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр 12:00 цагаас Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос Хуурамч шатахуун үйлдвэрлэн борлуулж, хэрэглэгчдийг хохироож байгаа талаар Шатахуун эрхлэгчдийн холбооноос хэвлэлийн бага хурал хийлээ. Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр "Хуурамч шатахуун буюу нефтийн нэмэлт бүтээгдэхүүнээр нэрэх буюу холих аргаар гаргаж ирсэн авто бензин болон дизелийн түлш худалдаалж, иргэдийг хохироосон хэвээр байна. Энэ талаар харьяа яам болон холбогдох Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон ШӨХТГ-д мэдэгдсэн. Шалгах Ажлын хэсэг гарсан. Гэвч өнөөдрийг хүртэл дорвитой шийдэл гарахгүй байсаар байна.
Монголд оруулж ирж буй шатахуун хилийн үнэ, онцгой албан татвар, зэрэг татвар нэмэгдсээр хэрэглэгчдэд хүрэхдээ дэлхийн зах зээлээс өндөр ханшаар очдог. Үүнийг хуурамч шатахуун үйлдвэрлэн борлуулагчид овжноор ашигласан хэвээр байна. Тиймээс төр засгийн холбогдох байгууллагуудад бид дахин хандаж, энэ талаарх шаардлага мэдэгдлээ дахин хүргүүлэх болно” гэв. Мөн хуралд оролцогчдын төлөөлөөс хуурамч шатахуун авч автомашин болон санхүүгийн хувьд хохирсон иргэд хуурамч шатахуун авсан шатахуун түгээх цэгүүдийн талаарх мэдээллийг өгч, болсон үйл явдлыг хэлсэн юм. Мөн өөрийн машинд хийсэн шатахууныг лабораторид шинжлүүлэхээр очсон боловч энэ лабораторын үйл ажиллагаа нь өнөөдөр дутуу дулимаг, түүхий, ажиллах орчин нөхцөл өнөөдрийг хүртэл бүрдээгүй байна. Үүнээс үүдэн хуурамч бензин, нефтийн бүтээгдэхүүнийг хянах боломжгүй болсон нь хууль бус үйлдлийг яаралтай таслан зогсоож өгөөч. Хуурамч шатахуун үйлдвэрлэгчид, улс төрийн бүлэглэлүүд татвараас зугатаасан хэвээрээ байна. Монголд өдөрт 5 машин тутамын нэг нь хуурамч шатахуун хэрэглэж иргэд хохирсон хэвээрээ байна. Хэрэглэгчид бид стандартад нийцсэн шатахуун хэрэглэх эрхтэй хэмээн мэдэгдсэн юм.
Эх сурвалж: www.polit.mn