Т.Ариунаа: Төр хуулийнхны  “бүлэглэл”-ээс салаагүй цагт монголчууд сайхан амьдрахгүй

2021-03-03
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Л.ХЭРЛЭН

 “Ноёд групп”-ийн захирал Г.Буяндорж   гэр бүлийн хамт  хэвлэлийн бага хурал зарлаж мэдэгдэл хийсний дараа  Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд суулт, өлсгөлөн  зарлаад байна. Үүсээд буй асуудлаар түүний  гэргий,  Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаагийн байр суурийг хүргэж байна.

Тэрээр хэлэхдээ “ Өнгөрсөн 10 жилд бидний амьдрал маш хүнд бэрхшээлүүдийг туулсан. Гүтгэгдэж, доромжлогдож, хэлмэгдэж байсан тухай өрх гэрийн эзэгтэй, эхнэр, ээж хүний хувьд үгээ хэлье. Цааш үүнийг тэвчих нөхцөл боломжгүй болсон учраас “Хонгил”-ын прокуроруудын бүлэглэлийн эсрэг шударга ёсны дуу хоолойг хүргэе гэж би ханьтайгаа нэгдэж байна. Миний хань 10 жил явлаа, 10 жил шалгууллаа. Төрснөөс нь авахуулаад бүх талаар шалгасан, үргэлжлүүлээд шалгаад явж  байна. Ямар ч асуудал байсан үнэний талд шийдэгдэхгүй байна.  2011 оноос өнөөдрийг хүртэл “Хонгил”-ын прокурорууд,  хуулийн байгууллын буруутай үйл ажиллагааны улмаас миний хань нийт таван удаа, 409 хоног цагдан хоригдож, 16 удаагийн шүүх хурлаар шүүгдэж, хэлмэгдэж эрүү шүүлтэд орж, залхаан цээрлүүлэлтийг биеэрээ амсч яваа.

Хэлмиэгдүүлэлтийн хар шуурганд гэр бүл, үр хүүхдүүд нь сэтгэл санааны дарамтад орж, айдас хүйдэст автаж, шаналал зовлон, цөхрөлийг хамтдаа туулж ирлээ. Оюуны болон сэтгэл санааны энэ яргалал Монголд гаарчээ. Би нэг л зүйлийг өнөөдрийг хүртэл итгэж хүлээж ирсэн. Монголын төр, хуулийн байгууллага хилс хэргээр тулгасан худал хуурмаг зүйлийг шударгаар шийднэ гэдэгт өнөөг хүртэл итгэсээр ирсэн. Тэвчээртэйгээр шүд зуун хүлээсэн. Монгол төрийн хамгаалалт дор байгаа, халхавчинд байгаа хулгайч луйварчид, шуналтнуудыг хэзээ төрөөс цэвэрлэж, нэр төрөө сэргээж авах вэ.  Монголын төр ийм хүмүүсээсээ салж чадаагүй цагт улс орны хөгжлийн тухай, хүний хөгжлийн тухай, хүмүүсийн амар амгалан амьдралын тухай яриад хэрэггүй. Ард түмний амар амгалангийн тухай яриад ч хэрэггүйг би 10 жил ханиа харж байхдаа ойлгосон. “Хонгил”-ын систем яаж ажилладагийг би зүрх сэтгэлээрээ мэдэрч ойлгож яваа жирийн нэг эмэгтэй. Жирийн нэг бизнес эрхлэгчид яаж зохиомол хэрэг тулгаж, нухчин дардагийг  манай гэр бүл биеэрээ туулж байна.

“Хонгил” яаж багаар  ажилладаг вэ гэхээр Монголын хэвлэл мэдээлэл, олон үзэгчтэй телевиз, олон захиалагчтай сонинууд, сайтуудтай хаалтын гэрээ хийгээд манай гэр бүлийг ямар ч шүүлтүүргүйгээр харлуулж байсан. Ард олны тархийг угааж байсан. Миний ханийг улс төрийн гэмт хэрэгтэн шиг үзэж, худал мэдээллүүдээр гутааж байсан. Эхлээд хэвлэл, мэдээллээр ялтан, яллагдагч, гэмт хэрэгтэн болгож, ард түмний тархийг угаагаад дараа нь хорьдог юм байна лээ. Хорьсон хойноо бүх юмыг нь дээрэмдэж авсан. Энэ хугацаанд  хэвлэл мэдэлэл дандаа муу мэдээ, худал мэдээлэл тараасан. Бид хулгайчдын тухай ярьдаг. Гэтэл ямар хүнийг хулгайч гэх вэ гэвэл, ёс зүйгүйгээр дайрч орж ирээд алж сүйтгэж, айл гэрийн тусгаар тогтнолыг алдагдуулж, бүх боломжийг хулгайлдаг. Монголын төр энэ луйварчин хулгайч, бусармаг хүмүүс, бүр цаашаа шавь нараа бэлдэж тэдний гараар энэ хэргийг үйлдүүлж байгаа “Хонгил”-ын бүлэглэлийг зогсоох цаг болсон” гэв.  Г.Буяндорж  мэдэгдэхдээ   “Ноёд групп” ХХК болон   охин компани болох “Ноёд констракшин” ХХК-ийн  эзэмшил, өмчлөлд байсан 6.5 тэрбум төгрөгийн  хөрөнгө болох Баянзүрх дүүргийн V хороонд байршитай 1.2 га газар, уг газар дээр баригдаж байсан орон сууцны зориулалттай 540 айлын орон сууцны барилга, түүнд оруулсан 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай нийт 25 тэр бум төгрөгний борлуулалттай ажиллах “Сэлэнгэ 888” орон сууцны хорооллоо  бизнесийн хамтрагч гэх нэр бүхий иргэдэд залилуулжээ. Залилуулсан гэдгээ мэдсэн даруйд  цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулахад эсрэгээр нь намайг  олон үндэслэлгүй хэргүүдээр удаа дараа шалгаж, 409 хоног цагдан хорьж, миний  эрх,  эрх чөлөөгөө хязгаарлан  хэлмэгдүүлсэн.  Би  бүхий л нотлох баримт, холбогдох мэдээллийг өгсөн, эзэн холбогдогч тодорхой атал 2011 оноос  өнөөдрийг хүртэл энэ хэрэг эцэслэн шийдэгдэлгүй  хууль хяналтын байгууллагын шатанд 10 жил болж байна. Энэ хэрэгт прокурорын байгууллагын дэргэдэх “Шударга бусын хонгил” нөлөөлж, оролцож, зохион байгуулсан” хэмээн мэдэгдсэн. Мөн тэрээр гурван шаардлага тавьж байгаа нь нэгдүгээрт,  2011-2021 он хүртэл хэргийг шалгасан прокуроруудад ёс зүйн хариуцлага хүлээлгэх,  хоёрдугаарт Хятадын иргэн Шан Душентай  холбоотой 47 тэрбумын мөнгө угаасан хэрэгт цагдаа, тагнуул, АТГ, татварын байгууллага хамтарсан  Ажлын хэсэг байгуулах, гуравдугаарт  өөрийг нь хохироосон 25 тэрбумын залилангийн хэргийг шүүхээр шийдүүлэхийг тэрээр шаардаж байна” гэсэн юм. Үүний дараа тэд  гэр бүлээрээ суулт хийж байгаа бөгөөд өрхийн тэргүүн   Г.Буяндорж өлсгөлөн зарлажээ.  

 Эх сурвалж: www.polit.mn

харамсалтай
АВЛИГАЖСАН хуулийнхантай урагшаа хамт явж болохгүй. ҮАБЗ ийн гурав хуулийн баЙГУУЛЛАГУУДАА ХЭЗЭЭ ЦЭВЭРЛЭХ ЮМ ВЭ?
архи битгий зар. Ариунаа элч дуучин гээд алдартай. яг юу хийв? 2 хүүхэд өрргөж авав уу? хандив өргөв үү? өөрийнхөө төлөө бол дуугардаг л юм байна ш дээ. ямар ард түмний төлөө суулт зарлаж байгаа биш одоо яахав даа.
Гашуунсухайтын дараах “газын дайн”-ы сураг

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гашуунсухайтын гэрээнээс болоод сайн гөвүүлсэн. Хоёр он дамнуулаад, сүүлийн х

4 цаг 18 мин
Долоо дахь Ерөнхийлөгчид зүтгэх АН-ын зургаан улстөрч

Засагт хамтарсан АН-ынхны дотоод улс төр задгай хэвээрээ л үргэлжилж буй. Тэдний нэг хэсэг нь

4 цаг 18 мин
Г.Дамдинням: Боловсролын яам ХҮН намын хүний нөөцийн яам болсон

УИХ-ын гишүүн Г.Дамдиннямтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

4 цаг 18 мин
Үнэлгээний журам задруулсан гишүүдийг олж тогтооно гэжээ

Үнэлгээний журмыг задруулсан гишүүдийг олж тогтооно гэжээ

23 цаг 59 мин
Баялгийн сан ба “Баянхонгорын хоёр”

Монголчууд бүхий л шат, дамжлагадаа нутгархах буюу жалга довны үзлийг хэрэгжүүлдэг.

Өчигдөр 06 цаг 00 мин
Намууд нэгдэж Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдээд эхэллээ

Монголын улс төр дэх жижиг намуудын хөдөлгөөн төдийлэн анхаарал татаад байдаггүй юм.

Өчигдөр 06 цаг 00 мин
Трампын тариф эдийн засгийн уналт авчрах уу

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд эргэн ирснээс хойшхи хамгийн том

Өчигдөр 06 цаг 00 мин
Х.Тэмүүжин: Архивыг бүтнээр нь айл руу гаргасан албан тушаалтанд эрүүгийн хариуцлага тооцох гэхэд төрийн том шагнал өгч байсан

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн ү

Уржигдар 16 цаг 38 мин
Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 16 цаг 30 мин
Гаагийн шүүхийн давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр Д.Эрдэнэбалсүрэн сонгогджээ

Гаагийн шүүхийн давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр Д.Эрдэнэбалсүрэн сонгогджээ

Уржигдар 15 цаг 59 мин