П.Батчулуун эмчийг суллуулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ

2025-03-28
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.УРТНАСАН

Эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын холбоо ТББ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тухайн мэдээллээр эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эрэлт жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд донороо хүлээж байгаа олон хүнд өвчтөн байна. Мөн манай эмч нар анх 1996 оноос эхлэн 30 жилийн туршид эрхтэн шилжүүлэх хагалгааг хийж байгаа. Манай улс энэ төрлийн хагалгааг олон улсын хэмжээнд сайн хийж байгаа. Үүнээс гадна донор болж, хүний амь аварсан талийгаачийн ар гэрийнхэнд нөхөн олговор олгох нь зөв гэсэн байр суурь илэрхийлэхээс гадна "Эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын холбоо" ТББ П.Батчулуун эмчийг суллуулахаар гарын үсэг цуглуулж байгаа талаараа мэдэгдлээ. "Эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын холбоо" ТББ-ын ТУЗ-ийн дарга М.Өлзийбаяр “ 2023 онд дэлхий даяар нийт 172400 эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийгдсэний 70 хувь нь бөөр, 20 хувь нь элэг, үлдсэн хувьд зүрх гэх мэт эрхтнүүд байсан. Дэлхийн найман тэрбум хүний 850 сая гаруй нь бөөрний ямар нэг өвчтэй. Эдгээрээс зургаан сая гаруй нь бөөр орлох эмчилгээнд орж байгаа гэсэн тоо баримт байна. Манай улсын хувьд 2006 онд байнгын диализ эмчилгээ эхлэхэд 40 гаруй л хүн байсан. 2020 онд энэ тоо 1200 болсон. Харин 2025 онд 2980 болчихоод байна. Эдгээрийн 695 нь бөөр хүлээх жагсаалтад, 400 гаруй хүн элэг хүлээх жагсаалтад байна. Энэ хэрээр эрхтэн шилжүүлэх эмчилгээ шаардлагатай байгаа гэсэн үг. Тиймээс ч 2007 онд 70 байсан элэг, бөөр шилжүүлэн суулгуулсан хүний тоо 1200 дөхсөн. Үүнээс зөвхөн Монголдоо шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн нь 900 орчим байна. Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ манай улсад 1996 оноос хийгдэж эхэлсэн. Маш олон салбарын 30 жилийн хөдөлмөрийг үгүйсгэмээргүй байна гэдгийг онцолж хэлмээр байна ” гэв.

Эх сурвалж: zms.mn

Х.Тэмүүжин: Архивыг бүтнээр нь айл руу гаргасан албан тушаалтанд эрүүгийн хариуцлага тооцох гэхэд төрийн том шагнал өгч байсан

Х.Тэмүүжин: Архивыг бүтнээр нь айлын тал руу гаргасан албан тушаалтанд эрүүгийн хариуцлага тооцох гэхэд төрийн том шагнал өгч байсан

2 цаг 10 мин
Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүлжээ

2 цаг 17 мин
Гаагийн шүүхийн давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр Д.Эрдэнэбалсүрэн сонгогджээ

Гаагийн шүүхийн давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр Д.Эрдэнэбалсүрэн сонгогджээ

2 цаг 49 мин
Дөрөвдүгээр сард болох бөхийн барилдааны хуваарь

Дөрөвдүгээр сард болох бөхийн барилдааны хуваарь

6 цаг 55 мин
Н.Учрал: Ерөнхийлөгч асан Х.Баттулгын "Төгрөг нуур"-ын ордыг бид ярих ёстой

өрийн тэргүүн байсан Х.Баттулга Үндэсний баялгийн сангийн хуулиа хэрэгжүүлж ордуудын 34, 51 хувийн төрд авъя гээд хөдөө орон нутгаар яриад явж байгаа. Үгээрээ биш үйлдлээрээ үзүүлэх хэрэгтэй. Тантай нэр холбогддог "Төгрөг нуур"-ын ордыг бид ярих цаг ирсэн.

7 цаг 0 мин
Ялалтын маршал амьдралынхаа хайрыг Буриадаас олсон түүх

Тэрээр Курскийн тулалдаанд, Берлиний ажиллагаа болон Аугаа эх орны дайн

12 цаг 43 мин
Инженер, технологийн дээд боловсрол” төслийн төгсөгчид эх орондоо ирлээ

Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа “Инженер, технологийн дээд болов

12 цаг 48 мин
Ухаа худгийн төсөл УИХ дээр гацав уу

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ оны хоёрдугаар сарын 17-нд “Тавантолгойн

12 цаг 48 мин
Эрүүл мэндийн салбарын алба хаагчид 259 зөрчлийн хэрэгт холбогджээ

Алтан гарт, цагаан нөмрөгтөн эмч нарын баярын өдөр гуравдугаар сары

Өчигдөр 15 цаг 39 мин
Дээд шүүх ИЗНН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзжээ

Дээд шүүх ИЗНН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзжээ

Өчигдөр 13 цаг 32 мин