
Т.САЙХАН
Архангай аймгийн Цэнхэр суманд менингоккокт халдварын тохиолдол бүртгэгдэж, хүүхэд нас барсан байна. Тодруулбал, 2025 оны гуравдугаар сарын 25-ны өдөр таван настай эрэгтэй хүүхдийн биеэр тууралт гарсан, өндөр халуурч байна гэх дуудлага Цэнхэр сумын эрүүл мэндийн төвд иржээ. Дуудлагын дагуу тус сумын эмч нарыг очиход хүүхдийн биеийн байдал хүнд, менингоккот халдварын шинж тэмдэгтэй байсан учир аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт шилжүүлж, шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй хийсэн боловч тухайн хүүхэд нас барсан гэдгийг орон нутгийн хэвлэлээс мэдээлсэн байна. Энэ талаар өнөөдөр ХӨСҮТ-өөс мэдээлэл хийх аж.
Менингококкт халдвар нь богино хугацаанд хүндрэх эрсдэлтэй, амьсгалын замын цочмог халдварт өвчин юм. Менингококкт халдвар эрүүл хүний биед орсноос хойш дунджаар 5-7 хоног, хамгийн багадаа гурван хоног, хамгийн ихдээ 10 хоногийн турш шинж тэмдэг илрэлгүй, нууц үед байдаг. Уг халдвараар бүх насны хүмүүс өвчлөх эрсдэлтэй боловч 0-5 насны хүүхдэд эрсдэл илүү өндөр байдаг. Өвдсөн тохиолдолд маш хурдан хүндэрдэг тул эмнэл зүйн дараах шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд цаг алдалгүй эмнэлэгт хандахыг зөвлөлөө.
Эх сурвалж:www.polit.mn