“Хүүхдийн зуслангийн хөгжлийн бодлого-тогтолцооны шинэчлэл” хийхээр санал нэгдэв

2025-03-26
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын газрын дарга М.Цогтбаатар, Боловсролын ерөнхий газрын дарга Д.Ням-Очир, Монголын үндэсний зуслангуудын холбоо ТББ-ын тэргүүн Т.Түвшин болон бусад төлөөлөлтэй  2025 03 24-нд уулзалт хийлээ. 

Одоогоор улсын хэмжээнд бүртгэлтэй 55 зуслан байгаа хэдий ч 30 гаруй нь тогтмол үйл ажиллагаагаа явуулдаг. Мөн үйл ажиллагааны нэгдсэн хөтөлбөр, хяналт, орчин нөхцөл, хүний нөөц дутмаг байна.

Зуслан нь хүүхдийг амьдрах ухаанд сургах, хөгжүүлэх цогц хөгжлийн төв байх ёстой. Нүүдлийн соёл, өв уламжлал, зан заншил, нүүдэлчин ахуйн талаарх ойлголтыг хүүхэд, багачуудад олгоход чухал ач холбогдолтой гэдгийг онцоллоо.

Хүүхдийн зуслангийн асуудлыг салбар дундын хамтын ажиллагааны хүрээнд цогцоор нь харах хэрэгтэй. Тухайлбал боловсрол, соёл, эрүүл мэнд, хүүхэд хамгааллын салбар дундын асуудал юм.

Цаашид “Хүүхдийн зуслангийн хөгжлийн бодлого-тогтолцооны шинэчлэл”-ийг хийх зорилгоор үндэсний хэлэлцүүлгийг салбар бүрийн төлөөллийг оролцуулан зохион байгуулж, зуслангийн хөгжилд салбар бүрийн оролцоог тодорхойлох олон улсын сайн туршлагуудыг судалж, нутагшуулах, хүүхдийн зуслангийн хөгжил-бодлогын шинэчлэлийг хийх талаар санал нэгдлээ гэж Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас мэдээлсэн байна.

Х.Тэмүүжин: Архивыг бүтнээр нь айл руу гаргасан албан тушаалтанд эрүүгийн хариуцлага тооцох гэхэд төрийн том шагнал өгч байсан

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн ү

6 цаг 1 мин
Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүлжээ

6 цаг 8 мин
Гаагийн шүүхийн давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр Д.Эрдэнэбалсүрэн сонгогджээ

Гаагийн шүүхийн давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр Д.Эрдэнэбалсүрэн сонгогджээ

6 цаг 39 мин
Дөрөвдүгээр сард болох бөхийн барилдааны хуваарь

Дөрөвдүгээр сард болох бөхийн барилдааны хуваарь

10 цаг 45 мин
Н.Учрал: Ерөнхийлөгч асан Х.Баттулгын "Төгрөг нуур"-ын ордыг бид ярих ёстой

өрийн тэргүүн байсан Х.Баттулга Үндэсний баялгийн сангийн хуулиа хэрэгжүүлж ордуудын 34, 51 хувийн төрд авъя гээд хөдөө орон нутгаар яриад явж байгаа. Үгээрээ биш үйлдлээрээ үзүүлэх хэрэгтэй. Тантай нэр холбогддог "Төгрөг нуур"-ын ордыг бид ярих цаг ирсэн.

10 цаг 50 мин
Ялалтын маршал амьдралынхаа хайрыг Буриадаас олсон түүх

Тэрээр Курскийн тулалдаанд, Берлиний ажиллагаа болон Аугаа эх орны дайн

16 цаг 34 мин
Инженер, технологийн дээд боловсрол” төслийн төгсөгчид эх орондоо ирлээ

Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа “Инженер, технологийн дээд болов

16 цаг 39 мин
Ухаа худгийн төсөл УИХ дээр гацав уу

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ оны хоёрдугаар сарын 17-нд “Тавантолгойн

16 цаг 39 мин
Эрүүл мэндийн салбарын алба хаагчид 259 зөрчлийн хэрэгт холбогджээ

Алтан гарт, цагаан нөмрөгтөн эмч нарын баярын өдөр гуравдугаар сары

Өчигдөр 15 цаг 39 мин
Дээд шүүх ИЗНН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзжээ

Дээд шүүх ИЗНН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзжээ

Өчигдөр 13 цаг 32 мин