О.Алтангэрэл: "Энержи ресурс"-тэй гэрээ байгуулж, тусгай зөвшөөрлийг эзэмшүүлсэн нь хууль зөрчсөн гэж дүгнэлээ

3 цаг 2 мин
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мэдээлэл хийлээ.  Түүний байр суурийг хүргэе.

 

-"Ухаа худаг" ордыг хувийн хэвшилд олгосон Засгийн газрын шийдвэрт дүн шинжилгээ хийсэн Ажлын хэсгийн дүгнэлтийг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-Ерөнхий сайдын 2025 оны 32 дугаар захирамжаар байгуулагдсан стратегийн ач холбогдол бүхий Таван толгойн чулуун нүүрсний ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрлийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид олгосон асуудал, энэ талаар УИХ, Засгийн газраас өмнө нь гаргасан шийдвэрт дүн шинжилгээ хийж, дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийн дүгнэлтийг танилцууллаа. Засгийн газраас холбогдох шийдвэрийн төслийг үндэслэн УИХ-д тогтоолын төсөл байдлаар уламжлахаар боллоо. Ажлын хэсгээс Монгол Улсын Засгийн газрын төлөөлж Үйлдвэр худалдааны сайд "Энержи ресурс" компанитай гарын үсэг зурсан 2028 оны гуравдугаар сарын 21-ны өдрийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай гэрээ гэх баримт бичиг нь  хууль бус, зөрчилтэй гэрээ байна гэж үзлээ.

-Ямар үндэслэлээр зөрчилтэй гэж үзсэн бэ?

- "Энержи ресурс" компанитай гэрээ байгуулж, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эзэмшүүлсэн нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, тухайн үед үйлчилж байсан болон одоо үйлчилж байгаа Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн үйлдэл болжээ. Энэ асуудлаар УИХ 2007 онд тогтоол гаргаж, Тавантолгой орд газар, тэр дундаа "Энержи Ресурс" компанийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийн талбай нь стратегийн ач холбогдол бүхий орд газарт хамруулчихаад байхад энэ ордын талаар гэрээ хийгээд хэн нэгэн этгээдэд шууд эзэмшүүлэх  эрх нь тухайн үеийн Үйлдвэр худалдааны сайдад байгаагүй байна. Мөн тухайн үеийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг үзэхэд, энэ асуудлыг судална, эргэж танилцуулахыг Үйлдвэр худалдааны сайдаар ажиллаж байсан Х.Наранхүүд, мөн асуудлыг эргэн шийдвэрлүүлэхийг тухайн үеийн Ерөнхий сайдад УИХ-аас даалгаж шийдвэрлүүлсэн байхад энэ бүх процессыг зөрчсөн шийдвэр гарчээ. Тэгэхээр Ухаа худаг ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод авах 2007 оны УИХ-ын тогтоол биелээгүй, өдийг хүртэл зөрчигдөж явсан байна гэсэн дүгнэлтийг Засгийн газарт танилцууллаа. Тэр ч байтугай шалгах ёстой нөхцөл байдал тодорч байна. Анх энэ ордын лицензийг албан тушаал, эрх мэдлийн байдлаа урвуулан ашиглаж, өөр дээрээ авсан байж болзошгүй хүний асуудал, өөрийнхөө эрх хэмжээг хэтрүүлж Монгол Улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй зэрэг тодорхой этгээдүүдтэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагаар цааш шийдвэрлүүлэх нь зүйтэй. Харин Ухаа худаг орд газартай холбоотой яригдаж байгаа асуудлаар Засгийн газраас УИХ-д тогтоолын төсөл өргөн барьж, уг асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж Засгийн газрын шийдвэрлэлээ. Үйлдвэр худалдааны сайд Х.Наранхүүгийн "Энержи ресурс" компанитай байгуулсан гэх гэрээний хувь Монголын төрд байхгүй байна.

-2007 онд баталсан УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлээгүй гэлээ. Ямар учраас хэрэглээгүй гэж харж байна вэ. Мэдсэн ч мэдээгүй юм шиг хэрэгжүүлээгүй гэсэн үг үү?

-2007 оны тогтоолын хавсралтад тодорхой дурдсан байгаа. Эдгээр талбай нь стратегийн ач холбогдол бүхий ордод орно гээд заачихсан. Нэрээр нь буюу "Энержи ресурс" ХХК-ийн эзэмшлийн талбай, мөн Тавантолгой ХХК буюу жижиг Тавантолгой болон бусад хэн хаана эзэмшиж байгааг нэрээр нь оруулаад, эдгээр нь стратегийн ордод орно. Энэ стратегийн ордуудад Монголын төр хувь эзэмшинэ. Харин хэдэн хувь эзэмших үү гэдгийг Засгийн газар тайлбарлана гээд заачихсан байгаа. 2007 оноос хойш энэ асуудлыг УИХ огт хэлэлцээгүй. Мөн Засгийн газар УИХ-д танилцуулах үүрэгтэй. Тухайн асуудлыг хариуцаж байгаа сайд гэх нөхөрт эргээд танилцуулах үүрэг өгсөн нь Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд тодорхой бичсэн байна. Өнгөрсөн хугацаанд энэ асуудлыг яагаад яриагүй, хөндөөгүйг хариулж мэдэхгүй байна. Гэхдээ ярих сонирхол байхгүй байсан байна гэж харж байна. Тухайлбал, "Энержи ресурс" компанитай Үйлдвэр худалдааны сайд Х.Наранхүүгийн байгуулсан гэх гэрээний хувь Монголын төрд байхгүй байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Ашигт малтмалын газар, тухайн үеийн яамны архиваас Ажлын хэсэг гэрээг хайлгасан ч өнөөдрийг хүртэл энэ гэрээний эх хувь олдохгүй байна. Тиймээс энэ гэрээг ярих сонирхолгүй, ярихыг хүсэхгүй бүлэг байсан гэж дүгнэж байна.

-Тогтоолыг хэрэгжүүлж ажиллаагүй хүмүүст ямар хариуцлага хүлээлгэх асуудлыг хуульд тусгасан юм уу?

-Улсад учруулсан хохирлоор нь авч үзвэл эрүүгийн хэд хэдэн гэмт хэрэг болно. Гэхдээ шүүхийн өмнөөс хэн нэгний гэм буруугийн тухай ярих эрх байхгүй. Нэр бүхий хүмүүс Засгийн газартаа танилцуулаагүй, Засгийн газар нь УИХ-аар шийдвэрлүүлээгүй, өнөөдрийг хүртэл УИХ-ын тогтоол биелэгдэхгүй, тэгсэн хэрнээ аж ахуйн үйл ажиллагаа явж ирсэн. Нэг зүйлийг онцолж хэлэхийг хүсэж байна. Энд төрийн алба хашиж байсан албан тушаалтнуудын буруутай үйлдэл, үйл ажиллагаа, процессын алдааны тухай ярьж байгаа. Хувийн өмч, хөрөнгө оруулсан компанийн талаар ямар нэг дүгнэлт хийгээгүй. Энэ компани өнгөрсөн хугацаанд ямар хэмжээний ашиг олсон, хэдий хэмжээний татвар төлж, хэр хэмжээний буцаан олголт авсан талаар ерөнхий мэдээллийг тодруулсан. Энэ бол хувийн аж ахуйн нэгж компанитай холбоотой асуудал биш. Харин өөрсдийнхөө эрх мэдлийг хэрэгжүүлээгүй, эсвэл урвуулсан тодорхой этгээдүүдийн хариуцлага алдсан асуудлаас үүдэлтэй байна. Асуудал энэ чигээрээ, УИХ тогтоол хэрэгжихгүй яваад байж болохгүй. Засгийн газар бол Үндсэн хуульд зааснаар хуулийн биелэлтийг хангаж ажиллах ёстой байгууллага. Иймээс УИХ-ын тогтоолыг биелүүлж ажиллах зорилго тавьж байгаа юм. Энэ хүрээнд 2007 оны тогтоолын хавсралтад орсон орд газруудад төрийн эзэмшлийн хувь хэмжээг УИХ өөрөө тогтоож биелнэ. Үүнийгээ дагаад хариуцлагын асуудал заавал яригдана.

-Тэгэхээр төр хувь эзэмшихдээ тухайн компанийн хөрөнгө оруулсан байдлыг харгалзаж үзэх үү?

-Зайлшгүй авч үзэх ёстой. Аж ахуй нэгж хөрөнгө оруулж, өөрсдөө аж ахуйн үйл ажиллагаа эрхлээд явж байгаа учраас хэлэлцэж ярих ёстой. Энэ асуудал дээр хэлэлцэх зарчим барина. Гэхдээ хөрөнгөө оруулсан юм, мөнгөө гаргасан юм, одоо нэгэнт эхэлсэн юм гэж УИХ-ын тогтоол буюу хууль тогтоох дээд байгууллагаас гаргасан шийдвэр хэрэгжихгүй өнгөрөх зүйл байхгүй. Тогтоол заавал хэрэгжих ёстой. Ингэж хэрэгжүүлэхдээ хөрөнгөө оруулсан хувийн хэвшил, аж ахуйн нэгжийн нөхцөл байдлыг харгалзан гэрээ хэлцэл хийх хэрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 27. ПҮРЭВ ГАРАГ. № 40, 41 (7536, 7537)

 

Хилийн боомтуудын цагаан сараар ажиллах хуваарь

Баярын өдрүүдэд хойд хилийн боомтуудаас Эрээнцав, Алтан

2 цаг 2 мин
О.Алтангэрэл: "Энержи ресурс"-тэй гэрээ байгуулж, тусгай зөвшөөрлийг эзэмшүүлсэн нь хууль зөрчсөн гэж дүгнэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мэдээлэл хийлээ.  Түүний байр суурийг хүргэе.

3 цаг 2 мин
Д.Уламбаяр: АНУ анх удаагаа ОХУ-ын талд санал өглөө

ХИС-ийн профессор, шинжлэх ухааны доктор Д.Уламбаяртай геополитикийн асуудлаар  ярилцлаа.

3 цаг 2 мин
Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал, Бичигт-Зүүн хатавч зэрэг боомтуудын холболтын асуудлыг зэрэгцүүлэн эхлүүлнэ

Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал, Бичигт-Зүүн хатавч зэрэг боомтуудын холболтын асуудлыг зэрэгцүүлэн эхлүүлнэ

21 цаг 19 мин
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

21 цаг 23 мин
Тэргүүн Хамба лам Д.Жавзандорж шинийн 8-нд насны авшиг хүртээнэ

Тэргүүн Хамба лам Д.Жавзандорж шинийн 8-нд насны авшиг хүртээнэ

21 цаг 27 мин
НҮБ Энх тайвны хоёр тогтоол баталлаа

НҮБ-ын Ерөнхий Ассамблей Орос-Украины асуудлаар нэг өдөр хоёр өөр тогтоолыг хэлэлцлээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ дахь айлчлалын эргэн тойронд

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Гэсэр баатраар дамжуулан монгол соёлоо сурталчлах боломжтой”

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн ярилцлагынхаа зочин хойморт МУИС-ийн Утга зохиол, урл

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногоон автобусны хэргийн шүүх хуралдаан хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Ногоон автобусны хэргийн шүүх хуралдаан хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Уржигдар 14 цаг 08 мин