УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Хөх Монголын хөх туг” аяны талаар мэдээлсэн байна. Хоймор нутаг Хөвсгөл аймгаас эхлэн 2-р сарын 1-нээс 21 аймгаа тойрч ард иргэдтэй уулзах аян эхэлж байгаа ба энэ хүрээнд ярих сэдэв нь “Байгалийн баялгийн 34-50 хувийг иргэн бүрд” аж. УИХ-ын гишүүн, Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүн С.Ганбаатар УИХ-ын гишүүн Л. Мөнхбаясгалан УИХ-ын гишүүн Ө.Шижир УИХ -ын гишүүн Д.Жаргалсайхан нар аяны багт багтжээ.