Төв Азийн нутаг дахь Монгол Улсын анхны стратегийн түнш орон Казахстан Улс болов

2024-10-30
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев төрийн айлчлал хийж байна.  Түүнийг өчигдөр  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх жанжин Д.Сүхбаатарын талбайд угтаж авлаа. Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын цэргийн цагаан тугт мэхийн ёсолж, Ерөнхийлөгч К.Токаев Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчиллээ. Угтах ёслолд Монгол Улс болон Бүгд Найрамдах Казахстан Улсын албаны төлөөлөгчид, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн, Олон улсын байгууллагын суурин төлөөлөгчид хүрэлцэн ирлээ. Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа хоёр улсын Ерөнхийлөгч хамтарсан мэдэгдэл хийлээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Хоёр талын худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэнэ

 

-Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч 2008 оноос хойш 16 жилийн дараа Монголд айлчилж байна. Хоёр улсын ард түмний найрамдал, нөхөрлөлийг улам бүр бататгаж, хоёр улсын харилцааг өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна. Хоёр улс  эртнээс ахан дүүсийн харилцаатай, эсгий туургатан ахан дүүс улс юм.  Энэ удаагийн айлчлалын хүрээнд хоёр орны уламжлалт харилцааг, стратегийн шинэ түвшинд гаргах түүхэн шийдвэрийг хамтдаа гаргалаа.  Энэ нь хоёр орны харилцааны нэгэн шинэ үеийг эхлүүлэх түүхэн онцгой үе боллоо гэж үзэж байна. Казахстан улс нь төв азийн бүс нутагт дахь Монгол Улсын анхны стратегийн  түнш орон болж байгааг онцлон тэмдэглэхэд таатай байна. Ирэх он жилүүдэд хоёр орны харилцааг шинэ агуулгаар баяжуулан бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар үр бүтээлтэй санал солилцож, хамтын ажиллагааны хэтийн төлөв, тэргүүлэх чиглэлүүд, замын зураглалаа тодорхойлж чадлаа. Энэхүү төрийн айлчлалын хүрээнд Монгол Казахстан улсын харилцааны эрх зүйн үндэсийг бэхжүүлэх, тээвэр ложистик,  хөдөө аж ахуй, мал эмнэлэг, мэдээллийн технологи, соёл, аялал жуулчлал зэрэг чухал салбаруудын хамтын ажиллагааг өргөжүүлэх , Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдийг байгууллаа. Мөн хоёр улсын харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимтэй, өргөн хүрээнд хөгжүүлэхийг зорьж байна. Зам тээвэр, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрүүдийг хөгжүүлэхэд тээвэр ложистикийн асуудал нэн чухал гэдэгт санал нэгдэж, зам тээврийн салбарт тулгарч буй саад бэрхшээлийг шийдвэрлэх, хоёр болон талт эрхзүйн механизмын хүрээнд тээвэр ложистикийн шинэ маршрут бий болгох, нислэгийн тоо болон чиглэлийг нэмэгдүүлэхээр харилцан тохиролцлоо. Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлэх хүрээнд 2025-2027 онд эрчимжүүлэх замын зураглалыг байгуулав. Хоёр талын худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэж нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн салбарын худалдааг өргөжүүлэх хүрээнд Казахстан улсад хөдөө аж ахуйн чиглэлийн бараа бүтээгдэхүүн харилцан нийлүүлэхээр тохирч, хоёр улсын билэг тэмдэг болохуйц төслүүдийг харилцан судлах зэрэг олон талт хамтын ажиллагааг эхлүүлэх болсондоо талархалтай байгаагаа илэрхийллээ.

 

Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев: Бат бөх, эвийг түшиглэсэн хамтын ажиллагаа  ийнхүү стратегийн түншлэлд хүрлээ

 

-Энэ  удаагийн айлчлалд онцгой ач холбогдол өгч байна. Монгол Улс бол энэ бүс нутагтаа бидний чухал хөрш орон юм.  Сүүлийн жилүүдэд манай хоёр улсын харилцаа эрчимтэй хөгжиж байна. Бат бөх эвийг түшиглэсэн хамтын ажиллагаа  стратегийн түншлэлд ийнхүү хүрлээ. Бидний гарын үсэг зурсан хамтарсан тунхаглалууд хоёр орны нөхөрлөлийг улам бэхжүүлж, олон салбарт шинэ харилцаа холбоог хөгжүүлэхэд шинэ түлхэц болно. Айлчлал хүрээнд эдийн засгийн харилцааг сэргээхээр тохирлоо. Монгол Улс, Казахстан улсууд Азидаа томоохон оронд тооцогддог билээ. Тиймээс худалдааны эргэлтээ нэмэгдүүлэхийг зорьж байна. Өнгөрсөн жил худалдааны эргэлт 150 са ам.долларт хүрсэн. Тус үзүүлэлтийг ойрын хугацаанд 500 сая ам.долларт хүргэхийг зорьж байна. Үүний тулд эргэлтэд байгаа бараа бүтээгдэхүүний төрлийг нэмэгдүүлэх шаардлагатай. Мөн  эдийн засгийн хамтын ажиллагаанд тулгарч буй саад бэрхшээлийг арилгах хэрэгтэй. Тиймээс хоёр орны Засгийн газраас бодитой арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байна.Казахстанд малын гаралтай өвчний эсрэг вакцин гаргаж авах боломжтой. Иймд цаашид Монгол вакцины үйлдвэр байгуулахаар тохиролцов. Түүнчлэн шинэ технологи, ашигт малтмалын баялаг, түүхий эдийг хамтран боловсруулах чиглэлд анхаарч, хөрөнгө оруулалтын талаар ч ярилцлаа. Энэ мэт олон асуудлын шийдлийг хамтдаа ярилцлаа. Монголын Казах иргэд бол хоёр орны бат бөх нөхөрлөлийн алтан гүүр билээ. Энэ ялдамд элэг нэгтнүүдэд анхаарал хандуулдаг Монгол Улсын Ерөнхийлөгч, ард иргэдэд талархал дэвшүүлье. Цаашид хоёр орны боловсрол, шинжлэх ухаан, уул уурхай, соёл хүмүүнлэгийн салбарт онцгой анхаарал хандуулж ажиллана" гэв.

 

Монгол, Казахстаны парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров

 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Казахстаны ерөнхийлөгч К.Токаевт бараалхлаа. Уулзалтын үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хоёр улсын харилцаанд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэдгийг тэмдэглээд, цаашид Монгол, Казахстаны харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд бэхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Их Хурлын зүгээс дэмжиж ажиллана гэлээ. Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд тууштай өргөжин хөгжиж, эдүгээ “Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд шат ахин гүнзгийрч буйг онцлоод, Монгол, Казахстаны парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, түүхэн нягт холбоотой ард иргэдийн найрамдал нөхөрлөлийг улам бүр бататгахын төлөө ажиллахаа илэрхийлэв.

 

Хоёр орны нэрийн хуудас болохуйц харилцан ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлнэ

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаевт бараалхав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс Төв Азийн улс орнууд, түүний дотор Казахстан Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгч буйг цохон тэмдэглээд тус улстай худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа илэрхийлэв.Мөн Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийн түвшинд 16 жилийн дараа хийгдэж буй энэхүү төрийн айлчлал нь манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэлээ. Айлчлалын үеэр хоёр улсын харилцааны түвшинг шат ахиулж, “Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд хүргэсэн нь хамтын ажиллагааны түүхэнд тэмдэглэхүйц ач холбогдолтойг онцлоод Казахстан Улс нь Төв Ази дахь манай улсын анхны “Стратегийн түнш” улс болж буйг онцолж хоёр улсын төрийн тэргүүн нарын ярьж тохирсон санал, санаачилгуудыг бодит ажил хэрэг болгох, Монгол, Казахстаны “Стратегийн түншлэл”-ийг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлд Казахстан Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллахын төлөө байгаагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийлэв. Ерөнхийлөгч К.Токаев Засгийн газраас хэрэгжүүлж буй “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг сайшаагаад цаашид хоёр орны нэрийн хуудас болохуйц харилцан ашигтай, эдийн засгийн ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх боломжтойг дурдав.

 

Казакстан улсын тухай сонирхолтой баримтууд

 

Казакстан улс нь Төв Азид оршдог, нутаг дэвсгэрийн хэмжээгээр дэлхийд есдүгээрт ордог.  2.724.900 хавтгай дөрвөлжин км газар нутагтай. ОХУ-тай 7591.0 км, БНХАУ-тай 1782.8 км, Киргизтэй 1241.6 км, Узбекистантай 2351.4 км, Туркменистантай-425.8 км тус тус хиллэдэг.  Далайд гарцгүй орон. Хүн амын тоо нь 2024 оны дөрөвдүгээр сар  байдлаар 20.1 сая байна. Үүнээс казах үндэстэн 70.4 хувь, орос 15.5 хувь, узбек 3.2 хувь, украин-1.5 хувь, уйгар, татар, герман, белорус, азербайжан, турк, солонгос, чечен үлдсэн хувийг тус тус эзэлдэг. Казахстан Улсад 120 орчим үндэстэн, ястан амьдарч байна. Хүн амын дундаж өсөлт 1.3 хувь байна. Дундаж наслалт  2021 оны байдлаар эрэгтэйчүүд 66.3, эмэгтэйчүүд 74 нас. Төрийн хэл-казах, албан ёсны хэл-орос. Казахстаны Ерөнхийлөгч асан Н.Назарбаевын санаачилгаар казах хэлний үсгийг кириллээс латин үсэгт шилжүүлэх үйл явц идэвхтэй өрнөсөн хэдий ч сүүлийн жилүүдэд зогсонги байдалд орсон. Хүн амын 97 хувь нь шүтлэгтэй, 70.19 хувь нь лалын,  26,17 хувь нь христийн, 0.09 хувь нь буддын шашинтай байна. Ерөнхийлөгчийн зарлигаар 2016 онд Шашны болон иргэний нийгмийн асуудлыг эрхэлсэн яам байгуулагдаад удалгүй татан буугдсан бөгөөд одоо Соёл, мэдээллийн яамны шашны асуудал эрхэлсэн хороо шашны асуудал хариуцан ажилладаг.  Улсын нийслэл Астана хот 1.4 сая хүн амтай. Казахстанд нийтдээ 14 муж, 170 район,  89 жижиг хот, 29 суурин, 6293 тосгон байдаг байна. Казахстан Улс Ерөнхийлөгчийн засаглалтай Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа таван жил байсныг 2022 есдүгээр сарын 16-нд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр долоон жил болгосон билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 30. ЛХАГВА ГАРАГ. № 30 (7454)

 

Монгол Улсын Ерөнхийлөгч асан “Цөмийн зэвсгийг хориглосноор гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ”

Цөмийн зэвсгийг хориглосноор илүү гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ.

7 цаг 42 мин
Ч.Оюунцэцэг: “Тугалчин хүү” коллагентай тос бол жинхэнэ гайхамшиг

“Тугалчин хүү” коллагентай тос үйлдвэрлэгч “Doctor Bai” компаниас ханиад

20 цаг 37 мин
2024 он: Монгол Улсад болсон онцлох 10 үйл явдал

-“Зууны мэдээ” сонин энэ онд Монгол Улсад өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна-

20 цаг 37 мин
М.Ганбаатар “Тавантолгой түлш”-ийн дөрвөн жилийн “түүх”-ийг ярих цаг иржээ

Утааны сонсгол удахгүй болно. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан 19

20 цаг 37 мин
Хар-ус нуурын арлуудыг сүйтгэж буй Заарт харх

А.Орломсүрэн гуайн гэр бүл жавар тачигнах хүйтнээс урьтаж

Уржигдар 17 цаг 51 мин
“Урантай урангүй улс хөгжинө”

Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн Цөмийн энергийн тухай хуулийн өөрчлөлтийг

Уржигдар 15 цаг 44 мин
“Тугалчин хүү” эмчилгээний тос 1+1 урамшуулал зарлажээ

“Тугалчин хүү” брэндийг үүсгэн байгуулагч “Доктор бай” компани ханиад

Уржигдар 14 цаг 24 мин
“Өв соёлын голомт” төслийн Ингэт толгойн дурсгалт газрын судалгаа Монголын археологийн шилдэг судалгааны дэд байрт шалгарлаа

"Монголын археологи-2024" эрдэм шинжилгээний нэгдсэн хурал 12-р сарын 21,22-

Уржигдар 13 цаг 28 мин
П.Шинжээравдан: Үзэл бодлоо илэрхийлж, тэмцсэн нь хоригддог тогтолцоо бий боллоо

Үнэн ба Зөв намын төлөөллүүд намын дарга А.Отгонбаатарыг

Уржигдар 13 цаг 19 мин
Монгол Улсын Засгийн газар 100 хоног: ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ

Хамтарсан Засгийн газар  ажлын эхний 100 хоногтойгоо золгож байна. “Алсын хараа-2050” 

Уржигдар 06 цаг 00 мин