ШШГЕГ-ын төсөв яагаад 6-7 дахин нэмэгдсэн бэ?

2024-10-23
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо болон Хууль зүйн байнгын хороо өчигдөр хуралдаж, 2025 оны төсвийн төслийг хэлэлцлээ.  Тэр дундаа байнгын хорооны хэлэлцүүлгээр хууль, хяналтын байгууллагуудтай холбоотой төсвийн асуудлыг хөндсөн юм.  Байнгын хорооны хуралдаанаас тоймлон хүргэж байна.

 

УИХ-ын гишүүн О.Номинчимэг:

 -Хууль зүй, дотоод хэргийн сайдаас асуулт асууя. ШШГЕГ-ын зардал 2024 оны төсөвтэйгөө болон тодотголтой харьцуулахад 6, 7 дахин өссөн байна. Үүний шалтгаан нь юу вэ.

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл:

-Энэ удаагийн төсөв дээр ШШГЕГ-ын төсөв нэмэгдсэн. Энэ системийн хэмжээнд сүүлийн жилүүдэд өөрсдийгөө аргалж байвал болно гэсэн байдлаар хандаж ирсэн байна лээ. Үүнтэй холбоотойгоор хорих ангиудын нөхцөл байдал муудаж, ХЭҮК-ын удаа дараагийн шалгалтаар хүний эрх зөрчиж байна гэсэн дүгнэлт гарсан. Мөн холбогдох хуулиар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын орон тоо 400-гаар нэмэгдсэн гэх шалтгаанаар энэ удаагийн төсөв өссөн. Энэ жил өсөөгүй. Өнгөрсөн жилүүдэд ял эдлэх байгууллагадаа төсөв хуваарилж байгаагүй учраас засч залруулж байгаа хэлбэр гэж ойлгох хэрэгтэй. Олон судалгааг хийж байж ийм шийдвэр гаргасан байгаа.

 

УИХ-ын гишүүн Э.Болормаа:

-Нийгэмд нийгмийн даатгалын шимтгэл, НӨАТ-тай холбоотой олон талын хэлэлцүүлэг өрнөж байна. Аж ахуйн нэгжүүд дээр үүсч буй дарамт дээр ямар байр суурьтай байна. Нийгмийн даатгалын шимтгэл, НӨАТ-ыг 2025 оны төсөвт яагаад хөндөөгүй вэ. Цаашдын бодлого юу байна вэ.  Эдийн засаг уул уурхай дээр давамгайлан тогтдог гэдэг. Гэтэл НӨАТ-аас үүнтэй дүйцэхүйц хэмжээг төсөв бүрдүүлж байна. Дундаж давхаргаа тэлэхийн тулд ямар бодлого баримталж байгаа вэ.  Өмнө нь Сангийн яам дээр хэлэлцэж байсан өндөр үнэтэй автомашины татварыг яагаад оруулж ирээгүй юм бэ. Монгол Улс бараг л нэг хүнд ногдох "Ланд крузер-300" маркийн жийпээрээ дэлхийд нэгт жагсч байна. Энэ оны борлуулалтыг харахад 3000 гарчихсан явж байна. Тэгэхээр эдгээр өндөр үнэтэй архи, тамхи дээр татварыг нэмэх асуудлыг бодсон уу.

 

Сангийн сайд Б.Жавхлан:

 -Аж ахуйн нэгжийн албан татварын хувьд тавхан жилийн өмнө багц шинэчлэлийг хийсэн. Тэр цагаас хойш шинэчлэлийнхээ үр дүнг харах, багцаар нь өөрчлөх боломжгүй. Мэдээж засах зүйл байлгүй яахав. Энэ дөрвөн жил татварын хувь хэмжээг огт оролдоогүй. Нийгмийн даатгалын шимтгэлийг олон талаас харах хэрэгтэй. Энэ бол татвар биш. Төсвийн орлогод орж, зарлагаар гардаг зүйл биш. Тансаг хэрэглээний татварыг Засгийн газраас зохицуулах татварын төрөл бий. Татварын орлого бүрдүүлдэг татварын төрөл гэхээсээ илүү салбар дундын зохицуулалтын татварын төрөл шүү.

 

УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг:

-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын төсөвт Засгийн газрын нэг цэгийн үйлчилгээг Хөшигийн хөндийд байгуулахаар тусгасан байна. Нэг цэгийн үйлчилгээнд хүрэх хүн амын урсгалыг хэрхэн тооцсон бэ. Өчнөөн хөрөнгө зарцуулаад барьсан ч хүн нь зорьж очдоггүй газар болчих вий.

 

ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргын албан үүргийг түр гүйцэтгэгч Б.Солонго:

-УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Номтын аманд төр, захиргааны нэгдсэн байр, төрийн үйлчилгээний нэгдсэн цэг цогцолборыг байгуулах ажил эхэлсэн. Энэ оны төсвийн тодотголоор 100 тэрбум төгрөгийг суулгасан. Энэ цогцолбор 680 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй бөгөөд жил бүрийн төсөвт тодорхой хөрөнгө төсөвлөж явна. Энэ цогцолборыг 2027 онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдсэнтэй холбогдуулан УИХ-аас баталсан тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөсөн. Цаашдаа Засгийн газар болон төрийн захиргааны төв байгууллагуудыг шилжүүлэн суурьшуулахаар төлөвлөж байна. Бүсчлэлийн хувьд Шинэ зуунмод хотын эдэлбэр газарт цогцолбор байрлана гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 23. ЛХАГВА ГАРАГ. № 205 (7449)

 

Гашуунсухайтын дараах “газын дайн”-ы сураг

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гашуунсухайтын гэрээнээс болоод сайн гөвүүлсэн. Хоёр он дамнуулаад, сүүлийн х

5 цаг 36 мин
Долоо дахь Ерөнхийлөгчид зүтгэх АН-ын зургаан улстөрч

Засагт хамтарсан АН-ынхны дотоод улс төр задгай хэвээрээ л үргэлжилж буй. Тэдний нэг хэсэг нь

5 цаг 36 мин
Г.Дамдинням: Боловсролын яам ХҮН намын хүний нөөцийн яам болсон

УИХ-ын гишүүн Г.Дамдиннямтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

5 цаг 36 мин
Үнэлгээний журам задруулсан гишүүдийг олж тогтооно гэжээ

Үнэлгээний журмыг задруулсан гишүүдийг олж тогтооно гэжээ

Өчигдөр 10 цаг 19 мин
Баялгийн сан ба “Баянхонгорын хоёр”

Монголчууд бүхий л шат, дамжлагадаа нутгархах буюу жалга довны үзлийг хэрэгжүүлдэг.

Өчигдөр 06 цаг 00 мин
Намууд нэгдэж Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдээд эхэллээ

Монголын улс төр дэх жижиг намуудын хөдөлгөөн төдийлэн анхаарал татаад байдаггүй юм.

Өчигдөр 06 цаг 00 мин
Трампын тариф эдийн засгийн уналт авчрах уу

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд эргэн ирснээс хойшхи хамгийн том

Өчигдөр 06 цаг 00 мин
Х.Тэмүүжин: Архивыг бүтнээр нь айл руу гаргасан албан тушаалтанд эрүүгийн хариуцлага тооцох гэхэд төрийн том шагнал өгч байсан

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн ү

Уржигдар 16 цаг 38 мин
Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 16 цаг 30 мин
Гаагийн шүүхийн давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр Д.Эрдэнэбалсүрэн сонгогджээ

Гаагийн шүүхийн давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр Д.Эрдэнэбалсүрэн сонгогджээ

Уржигдар 15 цаг 59 мин