Л.Оюун-Эрдэнэ: Улстөржиж 16-20 жил гацсан төслүүдийг эрэмбэлээд оруулж ирнэ, хэрхэхийг УИХ шийднэ биз ээ

2024-10-23
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ долоо хоногийн эхний өдөр УИХ дахь намынхаа бүлгийн хурал дээр зарим асуудлаар мэдээлэл хийжээ. Тэрээр тэр үеэрээ “УИХ-ын сонгууль болж өнгөрлөө. Залгаад Орон нутгийн сонгууль болж өнгөрлөө. Эндээс холимог тогтолцоо уламжлалт тогтолцооноос ялгаатай нь тодорхой харагдсан байх. Нэг үгээр хэлбэл УИХ-ын сонгууль уламжлалт тогтолцоогоор явсан бол хоёр том намаас өөр хэн ч гарахгүй байсан. Бусад намуудад боломж олгож, илүү төлөөлөл хангах гэж л холимог тогтолцоонд шилжсэн. Одоо Орон нутгийн сонгуулийг хамтад нь явуулдаг болгох нь зөв өө. Сонгуулийн цикль тасрахгүй улстөржиж хөөрсөөр байтал цагаа алддаг. Одоо ажилдаа орох цаг. Галтай ч алсдаа хэрэгтэй шийдвэрүүд дээр энэ намар, хаврын чуулган төвлөрөхийг хүсэж байна. Улс орны хөгжлийг гацаасан, популизмаас өөр байлгах гэж л 126 гишүүнтэй УИХ бүрдсэн. Үндэслэл нь ийм байсан. Одоо энэ зөв байсан эсэхийг ард түмэн харж байгаа. Улстөржиж 16-20 жил гацсан бүх төслийг эрэмбэлж байгаад оруулж ирнэ. Хэрхэхийг УИХ шийднэ биз ээ. Популист биш мэргэжлийн УИХ бүрдсэн гэж итгэж байгаа. Гэхдээ бүр гацаах нь уу, эсвэл ажил хэрэгч, мэргэжлийн хандах нь уу гэдгийг олон нийт анхааралтай ажиглаж байгаа. Тиймээс бид, Засгийн газраас бүх зүйлийг ил тод оруулж ирье. Үүнээс гадна, бид улс төрийн зорилгоор том төслүүдийг гацаасан, хөгжлийн боломжийг хулгайлсан популистуудтай хатуу тэмцэх болно. Тэдэнтэй бүгд нийлж тэмцэх ёстой” гэжээ.

Ийнхүү “16-20 жил дарагдсан 14 мега төслийг Засгийн газар эрэмбэ дараагаар нь УИХ-д оруулж ирнэ” гэдгийг Ерөнхий сайд зарлалаа.

Ер нь бол “Эдгээр төслийг хөдөлгөх гэж хамтарсан” гэдгээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өмнө нь тайлбарлаж байсан юм. Тэрээр 2024 оны аравдугаар сарын 4-ний чуулганд үг хэлэхдээ “Өндөр хүлээлт хариуцлагыг хамт дагуулдаг жамтай. Хэрэв 126 төлөөлөл бүхий энэ парламент, Засгийн газар иргэдийн энэхүү хүлээлтийг биелүүлж чадахгүй, өмнөх шиг, эсвэл бүр өмнөхөөсөө тааруу гэсэн нийгмийн дүгнэлтэд хүрвэл ардчилсан парламентын засаглалд аюул учрах хэмжээний эрсдэл өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд үүл мэт хуралдсаныг Та бид хамтдаа ухамсарлах учиртай.

Аливаа асуудлын шийдлийг олж, амжилт бүтээхэд нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл хэрэгтэй ч, нураахад нэг л бодлогогүй үйлдэл хангалттай болохыг бид 2014 оноос хойш 10 гаруй жил зарцуулж байж ахиулсан зээлжих зэрэглэлийн үнэлгээ зэрэг олон жишээнээс харж бас суралцаж болно. Ийм алдааг давтахгүйн тулд бид хамтарсан Засгийн газар байгуулж, “Хурдтай хөгжлийн төлөөх Зориг” гэрээнд үндэслэсэн эхний төсвөө Засгийн газар УИХ-д өргөн барьж байна. 2025 оны төсөв бол Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу боловсруулсан эхний төсөв бөгөөд ирэх дөрвөн жилийн улс орны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох ач холбогдолтой” гэж байсан юм.

Өөрөөр хэлбэл, тэрээр “Гацсан төслүүдийг гацаанаас гаргах гэж 126 гишүүнтэй УИХ-ыг бүрдүүлэх Үндсэн хууль, бусад холбогдох хуулийн өөрчлөлтийг хийсэн. Мөн УИХ-ын сонгуулийн дараа хамтарсан Засгийн газрыг байгуулсан” гэж байв.

Угаасаа энэ реформ нь зөв үү, буруу юу гэдэг нь 2025, 2026 онд л харагдчихна. Харин “Хөгжлийг гацаагч популистуудтай хатуу тэмцэх болно” гэдгээрээ хэнийг онилж хэлсэн нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 23. ЛХАГВА ГАРАГ. № 205 (7449)

 

Гашуунсухайтын дараах “газын дайн”-ы сураг

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гашуунсухайтын гэрээнээс болоод сайн гөвүүлсэн. Хоёр он дамнуулаад, сүүлийн х

5 цаг 31 мин
Долоо дахь Ерөнхийлөгчид зүтгэх АН-ын зургаан улстөрч

Засагт хамтарсан АН-ынхны дотоод улс төр задгай хэвээрээ л үргэлжилж буй. Тэдний нэг хэсэг нь

5 цаг 31 мин
Г.Дамдинням: Боловсролын яам ХҮН намын хүний нөөцийн яам болсон

УИХ-ын гишүүн Г.Дамдиннямтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

5 цаг 31 мин
Үнэлгээний журам задруулсан гишүүдийг олж тогтооно гэжээ

Үнэлгээний журмыг задруулсан гишүүдийг олж тогтооно гэжээ

Өчигдөр 10 цаг 19 мин
Баялгийн сан ба “Баянхонгорын хоёр”

Монголчууд бүхий л шат, дамжлагадаа нутгархах буюу жалга довны үзлийг хэрэгжүүлдэг.

Өчигдөр 06 цаг 00 мин
Намууд нэгдэж Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдээд эхэллээ

Монголын улс төр дэх жижиг намуудын хөдөлгөөн төдийлэн анхаарал татаад байдаггүй юм.

Өчигдөр 06 цаг 00 мин
Трампын тариф эдийн засгийн уналт авчрах уу

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд эргэн ирснээс хойшхи хамгийн том

Өчигдөр 06 цаг 00 мин
Х.Тэмүүжин: Архивыг бүтнээр нь айл руу гаргасан албан тушаалтанд эрүүгийн хариуцлага тооцох гэхэд төрийн том шагнал өгч байсан

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн ү

Уржигдар 16 цаг 38 мин
Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 16 цаг 30 мин
Гаагийн шүүхийн давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр Д.Эрдэнэбалсүрэн сонгогджээ

Гаагийн шүүхийн давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр Д.Эрдэнэбалсүрэн сонгогджээ

Уржигдар 15 цаг 59 мин