МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн сунгаа эхэлжээ

2024-10-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Д.Энхтүвшин МАН-ын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон.  Тиймээс дараагийн Ерөнхийлөгчийг томилохоор  МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурлыг 2024 оны  арваннэгдүгээр сарын дөрөв дэх долоо хоногт хуралдуулахаар шийдвэрлэжээ.

МҮХАҮТ-ын дүрэмд зааснаар Үндэсний танхим нь байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн үүсгэл санаачилга, гишүүнчлэлийн үндсэн дээр байгуулагдаж, өөрөө удирдах ёсонд тулгуурлан “Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай” Монгол Улсын хууль болон МҮХАҮТ-ын дүрэмд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагаа явуулах, төвийг сахисан, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм.

МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурлаар МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийг нөхөн сонгох, батлах асуудлыг хэлэлцэнэ. МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч нь танхимын Удирдах зөвлөлийн дарга байх бөгөөд Үндэсний танхимыг гадаад, дотоодод төлөөлөх, Удирдах зөвлөлөөс олгосон болон Дүрэмд заасан эрх хэмжээний хүрээнд танхимын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, танхимын олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, УИХ, Засгийн газар, төрийн болоод төрийн бус байгууллагуудтай гишүүд, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг төлөөлөн хамгаалах асуудлаар хамтарч ажиллах үндсэн чиг үүрэгтэй.

Танхимын Ерөнхийлөгчид нэр дэвшигчид товч намтар, мөрийн хөтөлбөрөө бэлтгэн Их хурлын товлосон өдрөөс хоёр хоногийн өмнө 17:00 цагаар тасалбар болгон нэр дэвшүүлэх комисст хүлээлгэн өгөхөөр заасан байна.

МҮХАҮТ-ын гишүүн нь 2024 оны зургадугаар сарын 3-ны өдрөөс өмнө МҮХАҮТ-д гишүүнээр элссэн бөгөөд 2024 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар гишүүнчлэлийн хураамжийг бүрэн төлснөөр ээлжит XXII их хуралд оролцох эрхтэй юм байна. 

Эх сурвалж:www.polit.mn 

Гашуунсухайтын дараах “газын дайн”-ы сураг

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гашуунсухайтын гэрээнээс болоод сайн гөвүүлсэн. Хоёр он дамнуулаад, сүүлийн х

5 цаг 16 мин
Долоо дахь Ерөнхийлөгчид зүтгэх АН-ын зургаан улстөрч

Засагт хамтарсан АН-ынхны дотоод улс төр задгай хэвээрээ л үргэлжилж буй. Тэдний нэг хэсэг нь

5 цаг 16 мин
Г.Дамдинням: Боловсролын яам ХҮН намын хүний нөөцийн яам болсон

УИХ-ын гишүүн Г.Дамдиннямтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

5 цаг 16 мин
Үнэлгээний журам задруулсан гишүүдийг олж тогтооно гэжээ

Үнэлгээний журмыг задруулсан гишүүдийг олж тогтооно гэжээ

Өчигдөр 10 цаг 19 мин
Баялгийн сан ба “Баянхонгорын хоёр”

Монголчууд бүхий л шат, дамжлагадаа нутгархах буюу жалга довны үзлийг хэрэгжүүлдэг.

Өчигдөр 06 цаг 00 мин
Намууд нэгдэж Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдээд эхэллээ

Монголын улс төр дэх жижиг намуудын хөдөлгөөн төдийлэн анхаарал татаад байдаггүй юм.

Өчигдөр 06 цаг 00 мин
Трампын тариф эдийн засгийн уналт авчрах уу

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд эргэн ирснээс хойшхи хамгийн том

Өчигдөр 06 цаг 00 мин
Х.Тэмүүжин: Архивыг бүтнээр нь айл руу гаргасан албан тушаалтанд эрүүгийн хариуцлага тооцох гэхэд төрийн том шагнал өгч байсан

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн ү

Уржигдар 16 цаг 38 мин
Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 16 цаг 30 мин
Гаагийн шүүхийн давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр Д.Эрдэнэбалсүрэн сонгогджээ

Гаагийн шүүхийн давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр Д.Эрдэнэбалсүрэн сонгогджээ

Уржигдар 15 цаг 59 мин