Б.Туяа: “Cigarretes after sex” хамтлагтай холбоотой мэдээллийг хуурамч хаягаар тараасан

2023-03-31
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

"Фокус" ТББ-ын нэрийг ашиглаж, буруу ташаа мэдээлэл гаргасан талаар тус байгууллагын төлөөлөл өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлээ.

Тус төрийн бус байгууллагын тэргүүн Б.Туяа "Манай байгууллага нийгмийн эрүүл мэнд, соёлч байдлыг нэвтрүүлэх талаар олон жил үйл ажиллагаа явуулсаар ирсэн. 2016 оноос хойш тамхины хяналтын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлд анхаарч ажиллаж байна. Тамхины хяналтын хуульд янжуур тамхины зохицуулалт орсон байдаг. Харин сүүлийн жилүүдэд залуусын дунд электрон тамхины хэрэглээ ихэссэн тул зохицуулалт хийх хэрэгтэй. Электрон тамхи ямар ч татваргүйгээр ихээр орж байгаа. Иймд хатуу хязгаарлалт тавих нь тамхи үйлдвэрлэгчдийн ашиг орлогод саад болно гэж үзээд бидэн рүү их дайрсан. “Playtime” хөгжмийн наадамд “Cigarretes after sex” гэх хамтлаг ирэх гэж байгаа. Үүнтэй холбогдуулан миний зургийг тавьж, Монголын мянга, мянган ээжийн өмнөөс эсэргүүцэж байна гэсэн хуурамч мэдээлэл тавьсан. Би хэзээ ч ийм мэдээлэл тавиагүй. Энэ гүтгэлгийг тамхи үйлдвэрлэгчид хийж байна гэдгийг ойлгоорой. 2001 онд байгуулагдсан манай байгууллага хоёр хоногийн өмнө шинээр хуудас нээх шаардлага байхгүй. Намайг блок хийсэн учраас шинээр оруулсан постуудыг харах боломжгүй байгаа. Янжуур тамхи хоргүй гэж би нэг ч удаа хэлж байгаагүй. Манай байгууллага хэзээ ч ийм байр суурьтай байгаагүй. Олон улсын байгууллагын чиглэлээр төсөл хэрэгжүүлдэг.Тиймээс хуурамч мэдээллийг цааш нь битгий түгээгээрэй" гэлээ.

Мөн Фокус ТББ-ын ТУЗ-ийн гишүүн Соёлын гавьяат зүтгэлтэн А.Долгион үүсээд буй асуудлын талаар өөрийн байр сууриа илэрхийлэв. 

Тэрбээр "Хэл ам болоод буй асуудлын цаад утга нь Playtime наадмын эсрэг үйл ажиллагаа явуулаад байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлж байна. Би тус наадмын үндэс суурийг тавьсан хүний хувьд эсрэг сурталчилгаа явуулахгүй. Энэхүү явуулж буй үйл ажиллагаа нь цаад утгаараа тамхи үйлдвэрлэгчид рок поп урлагийн наадмын эсрэг зүйл явуулсан гэж үзэж байгаа.Барууны хамтлагууд ямар ч нэртэй байж болно. Түүний нэрийг махчилж орчуулаад олон нийтэд буруу ойлголт төрүүлсэн" гэв. 

Эх сурвалж:www.polit.mn

 

 

Х.Тэмүүжин: Архивыг бүтнээр нь айл руу гаргасан албан тушаалтанд эрүүгийн хариуцлага тооцох гэхэд төрийн том шагнал өгч байсан

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн ү

4 цаг 50 мин
Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүлжээ

4 цаг 57 мин
Гаагийн шүүхийн давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр Д.Эрдэнэбалсүрэн сонгогджээ

Гаагийн шүүхийн давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр Д.Эрдэнэбалсүрэн сонгогджээ

5 цаг 28 мин
Дөрөвдүгээр сард болох бөхийн барилдааны хуваарь

Дөрөвдүгээр сард болох бөхийн барилдааны хуваарь

9 цаг 34 мин
Н.Учрал: Ерөнхийлөгч асан Х.Баттулгын "Төгрөг нуур"-ын ордыг бид ярих ёстой

өрийн тэргүүн байсан Х.Баттулга Үндэсний баялгийн сангийн хуулиа хэрэгжүүлж ордуудын 34, 51 хувийн төрд авъя гээд хөдөө орон нутгаар яриад явж байгаа. Үгээрээ биш үйлдлээрээ үзүүлэх хэрэгтэй. Тантай нэр холбогддог "Төгрөг нуур"-ын ордыг бид ярих цаг ирсэн.

9 цаг 39 мин
Ялалтын маршал амьдралынхаа хайрыг Буриадаас олсон түүх

Тэрээр Курскийн тулалдаанд, Берлиний ажиллагаа болон Аугаа эх орны дайн

15 цаг 23 мин
Инженер, технологийн дээд боловсрол” төслийн төгсөгчид эх орондоо ирлээ

Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа “Инженер, технологийн дээд болов

15 цаг 28 мин
Ухаа худгийн төсөл УИХ дээр гацав уу

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ оны хоёрдугаар сарын 17-нд “Тавантолгойн

15 цаг 28 мин
Эрүүл мэндийн салбарын алба хаагчид 259 зөрчлийн хэрэгт холбогджээ

Алтан гарт, цагаан нөмрөгтөн эмч нарын баярын өдөр гуравдугаар сары

Өчигдөр 15 цаг 39 мин
Дээд шүүх ИЗНН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзжээ

Дээд шүүх ИЗНН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзжээ

Өчигдөр 13 цаг 32 мин